Улаанбаатар музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Г.Очбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийслэл хотын удирдлагын зүгээс Гандангийн дэнжид газар чөлөөлөлт хийж, аялал жуулчлалын чиглэлээр тохижуулна гэж мэдэгдсэн. Гэтэл хотын төвд байрлах энэ дэнж тэр чигээрээ улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг. Хэн нэгэн дарга бүтээн байгуулалт нэрээр айлуудыг нүүлгэн шилжүүлж, дур мэдэн газар чөлөөлөх нь зөв үү?
-Гандантэгчинлэн хийдийг анх 1838 анд Гандантэгчинлэн хүрээ нэртэйгээр байгуулж байсан түүхтэй. Бид энэ дэнжийг гэр хороолол гэж харахаас илүүтэй хүрээний төлөвлөлтөө хэрхэн орчин үеийн болгож, хадгалж авч үлдэх вэ гэдгийг ярих ёстой. Гэтэл өнөөдөр энэ тусгай хамгаалалттай бүсийн нэг хэсгийг нурааж, ногоон байгууламж байгуулах нь түүхэн хүрээ зохион байгуулалтыг алдагдуулж байгаа эсэхэд яаралтай дүн шинжилгээ хийх шаардлагатай. Одоогийн төлөвлөлт зөв үү, буруу юу гэдгийг маш сайн судлах ёстой. Хэрвээ энэ дэнж дээр шинэ бүтээн байгуулалт хийх гэж байгаа бол хүрээ зохион байгуулалтыг хадгалж үлдэх хэрэгтэй.
Яагаад Гандантэгчинлэн хийдийг суурьшлынх нь бүстэй нь хадгалан авч үлдэх шаардлагатай вэ. Учир нь энэ дэнж Улаанбаатар хотын цор ганц хүрээний зохион байгуулалттай газар буюу түүхэн бүс гэдгээрээ онцлог.
Гандангийн дэнж бол хотын төвд үлдсэн хамгийн сүүлчийн гэр хороолол. Яагаад бид маш их ач холбогдол өгөх ёстой вэ гэхээр Улаанбаатар хотыг үндэслэсэн хүрээ зохион байгуулалтыг уламжилж, хадгалж үлдсэн бүс. Одоогийн Улаанбаатар хот хуучин Богдын хүрээ, Нийслэл хүрээ, Их хүрээ гэх мэт олон нэртэй байсан. Хүрээ гэж ямар төлөвлөлтийг хэлэх вэ. Нэгдүгээрт, дугуй хэлбэртэй байдаг. Хоёрт, тэрний дунд ордон бий. Өөрөөр хэлбэл, ордонг тойрсон гэр суурьшлын бүс байна. Гуравт, ордны урд хэсэгт өргөн талбай байдаг. Одоо цагт тэр талбай нь өргөн гудамж болсон. Дөрөвт, хүрээ зохион байгуулалтад байгаа бүх хашаа урагшаагаа харсан хаалгатай. Энэ дөрвөн хэв шинжийг агуулж байгаа бол хүрээ зохион байгуулалт юм. Тэгэхээр бид маш болгоомжтой хандаж, судалгаа хийх ёстой. Тэрнээс биш хэн нэгэн дарга гарч ирээд "Би ингэж өөрчлөх гэж байна" гэдэг байдлаар асуудалд хандмааргүй байна. Хотын дарга Х.Нямбаатар хэтэрхий хүч түрж ажил хийж байна. Уг нь энэ ажлыг хийхээсээ өмнө мэргэжлийн судлаач, түүхчид, оршин суугчдаас санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай байсан. Нэг үеэ бодоход хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид олон болсон. Энэ хүмүүсээсээ саналыг нь авах ёстой байсан. Иргэдийн оролцоотой шийдэл байх ёстой.
-Гандангийн дэнжийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг 1990-ээд оноос хойш дөрвөн удаа гаргасан гэдэг. Ингэхдээ айлууд нь хашаагүй, барилгуудыг сүм хийдийн архитектуртай хослуулсан, ижил өнгөний кодтой төлөвлөж байсан гэж сонссон?
-Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж. Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Гандангийн дэнжээс гадна Тасганы овоотой нийлээд 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Тэр цагаас хойш энэ дэнжид маш олон удаагийн төлөвлөлт хийж байсан боловч тодорхой шийдлээ олоогүй явж ирсэн. Энэ нөхцөл байдалд шууд хүчээр шийдэх нь зөв үү.
Зарим иргэд хотын төвд гэр хороолол муухай харагдаад байна гэж шүүмжилдэг. Тэр талаас нь хотын захиргаа харж байж магадгүй. Гэтэл энэ дэнж бол бусад гэр хорооллоос онцгой бүс.
Жишээлбэл, Урт цагааныг буулгаад ногоон байгууламж байгуулсан. Иргэдэд мэдээж ногоон байгууламж байгуулах нь таалагдана. Хотын төвд бетонон ширэнгэ үүссэн учраас иргэн болгонд таалагдах нь тодорхой. Гэтэл Урт цагаан түүхэн дурсгалт барилга буюу алдарт архитектор Б.Дамбийням бүтээсэн барилга байсан. Одоо тэр гудамжны амин сүнс алдагдсан. Өнөөдөр Гандангийн дэнжийн нэг хэсгийг нурааж, Урт цагааныг ногоон байгууламжаар холбоно гэж байна. Бид энэ асуудлыг маш сайн хэлэлцэж, шийдэх ёстой.

-Улаанбаатар хотод түүхэн дурсгалт барилгын тоо улам цөөрч байна. Нэг л мэдэхэд өндөр шилэн барилгууд сүндэрлэх болсон. Судлаач хүний хувьд эдгээр орон зай үгүй болж байгааг хэрхэн мэдэрч байна вэ?
-Сүүлийн 10 жилийн хугацаанд манай Улаанбаатар хотын төвийн соёлын дурсгалт барилгын түүхэн орон зай эрс багассан. Нэгдүгээрт, нийслэл хот ганцхан хотын төвтэй буюу соёлын, эдийн засгийн, нийгмийн төв хэсэг. Тийм учраас бизнес эрхлэгчид энэ хотын төв хэсэгт газар худалдан авч, том том оффис барих сонирхолтой болж эхэлнэ. Тэгээд ирэхээр хотын төвд байрлах хуучин барилгуудыг нураах эрсдэл өндөртэй болдог. Манай хот төлөвлөлтийн алдаа бол энэ. Нэг талаасаа шинэ хотын төв бий болгохгүйгээр хуучин хотынхоо төвтэй давхцуулсан.
Одоогийн Сүхбаатарын талбай тойрсон өндөр өндөр шилэн барилгууд дандаа хуучны түүхэн орон зайг устгаж, байгуулагдсан.
Бид хуучин хотын төвтэйгөө залгаад шинэ төвөө барьж байгуулах ёстой байсан. Гэвч тэгэлгүйгээр түүхэн орон зайгаа устгаж эхэлсэн нь хот төлөвлөлтийн маш том алдаа. Энэ алдаатай бодлого газрын наймаа, авлигаар хэрэгждэг. Хуучин цагт бий болж, нурааж буулгахыг хориглосон түүхэн барилга байгууламжийг эвдэхийн тулд газрын наймаа, авлига гаардаг. Гэтэл Улаанбаатар хотын хоёрхон бүсийг хамгаалж үлдэх ёстой байдаг. Нэгдүгээрт, хотын төв буюу Бага тойруу. Монголын орчин цагийн хот байгуулалтын түүх эндээс эхлэлтэй. Тэнд орчин цагийн анхны эмнэлэг, орон сууцны хороолол, гудамж, цэцэрлэгт хүрээлэн, дэлгүүр, сургууль байгуулагдсан. Энэ бүсэд түүхэн дурсгалт барилга маш цөөн үлдсэн. Сая 2025 оны аравдугаар сард НИТХ-аас Бага тойруугийн барилгуудыг хадгалж авч үлдэх шийдвэрийг хожимдсон ч гэсэн гаргаж, тогтоол баталлаа. Яагаад гэхээр түүхэн орон зайгаа авч үлдэхийн тулд долоон давхраас дээш өндөр барилга барихгүй байхаар болсон. Энэ шийдвэрийг судлаачидтай нийлж гаргасан.
Хоёрт, Гандангийн дэнжийн бүс. Бид нэг түүхэн соёлын орон зайгаа хадгалж авч үлдэе гэчихээд нөгөө орон зайгаа устгах гэж байна. Энэ дэнжээ устгасны дараа "Энэ газар түүхэн дурсгалт газар байсан юм байна" гэж шийдвэр гаргах уу. Дэнж дээрх гэр хорооллын нарийн гудамжийг нь ч гэсэн хадгалж, авч үлдэх ёстой. Энэ дэнж гэр хороолол биш. Богдын хүрээнээс үлдсэн хамгийн сүүлчийн түүхэн орон зай юм. Түүх гэж харвал шийдэл нь арай өөр байх ёстой. Энэ дэнжийг гэр хороолол гэж харвал шийдэл нь бас өөр байна. Аль шийдэл нь манай хотод ач холбогдолтой юм бэ. Хотын ой санамж, түүхэн аялал жуулчлал гэдэг талаасаа Гандантэгчинлэн хийдийн нэг хэсэг учраас хийдийн удирдлагатай зөвшилцөх шаардлагатай. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд тусгай хамгаалалтын бүс тогтоосон газрыг яана гэж заасан байдгийг судлах ёстой. Хамгаалалтын зэрэглэл бус бүс тогтоосон бол тэнд юу хийж болох вэ. Өөрөөр хэлбэл, соёлын өвд бүртгэсэн учраас түүхэн анхны дүр төрхийг өөрчилж болохгүй гэсэн үг.
-Тэгвэл одоо нэн яаралтай аварч хамгаалах шаардлагатай ямар соёлын өв, түүхэн дурсгалт барилга байна вэ?
-Хамгийн анхаарал татаж байгаа хамгаалах зайлшгүй шаардлагатай түүхэн дурсгалт барилга бол Гоожингийн өндөр. Энэ түүхэн барилга байгууламжийн асуудлыг маш олон жил ярилаа. Нийслэл дээр асуудлыг нь шийдэхгүй гацсан. Миний мэдэхээр 2019 оноос л асуудлыг ярьж эхэлсэн.
Тухайн үедээ нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн сурагчид энэ түүхэн барилгыг сэргээн засварлах санаачлагыг гаргаж байсан юм.
Тэр асуудлыг хороо, дүүрэг, нийслэл дээр авч хэлэлцээд сураггүй болсон. Дараагаар нь хотын дарга асан Э.Бат-Үүлийн үед энэ барилгыг сэргээн засварлах талаар ярьж байсан бол дараагаар нь хотын дарга асан Д.Сумъяабазарын үед хамгаалалтад авах захирамж гаргасан ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа.
3,548.92






















































Нэргүй 2025-11-25 172.56.2.46
Баас шээс, эвгүй үнэр танар….Монголын их нандин өв соёл бөйх нь ээ дээ !
Иргэн 2025-11-25 103.57.95.100
Тэнэг мал байна.
Нэргүй 2025-11-25 66.181.184.29
ХАМГИЙН БОХИР ЗАВААН ГАЗАР БОЛ ГАНДАНГИЙН ДЭНЖ МӨНӨӨСӨӨ МӨН. ОДОО БАС ХЭДЭН ЛАМ НАР АРАЙ ДЭЭР СОЁЛЖИЖ. 100 ГААД ЖИЛИЙН ӨМНӨ ГАНДАНГИЙН ХАШААНЫ ГАДНА ЛАМ НАР ИЛ ЗАДГАЙ БИЕ ЗАСДАГ, НУС ЦЭРЭЭ ХАЯДАГ, ЭНЭ БАЛИАР ТАЛБАЙ ДЭЭР НЬ ҮГЭЭГҮҮ ЯДУУ АРД ТҮМЭН УНАЖ СУНАН МӨРГӨДӨГ, ЭРГЭН ТОЙРОНД НЬ БАЙГАА АЙЛУУД БОХИР ЗАВААН ҮХСЭН АМЬТНЫ СЭГ ЗЭМЭНД ӨМХИЙ ӨТ ЯЛАА ЭРГЭЛДСЭН, ХОГ ШОРООНДОО ДАРАГДСАН ИЙМ Л БАЙСАН БАРИМТАТ КИНО ХҮРТЭЛ БАЙДАГ. ХЭДДҮГЭЭР ЗУУНААРАА АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ.
Бохирын овоо 2025-11-25 202.9.40.202
200 жилийн өтгөн шингэнийг агуулсан хамгийн их бохирдолтой аюултай бүс бол гандан. 130 жил нь хөрсөн дээр ил задгай үйлдэж ирсэн бол сүүлийн 70 жил нь модон жорлон нэртэй хөрс, усны судалаар дамжин УБ хотод бүхэлд нь бактерлогийн дайн үйлдэж ирсэн.200 жилийн энэ аюулт голомтыг түүхэн газар гэвэл үүнээс өөр эндүүрэл гэж үгүй.Түүхэн газар нь нь гандангийнхаа хашаан дотор л бгаа. Эргэн тойрон нь 200 жил хуримтлагдсан шээс баас элдэв бохироор сагсан халтар хашаанууд л бна. 21-р зуунд хамгийн түрүүн
Нэргүй 2025-11-25 66.181.182.43
Угаадас шээсээр дүүрэн гудамж соёлын үнэт өв билээ. ккк
..... 2025-11-25 202.9.40.90
донгосоо, тэр айлуудыг яаралтай нүүогэх хэрэгтэй. Худлаа цэцэрхээд ажил гацаадаг.
Нэргүй 2025-11-25 202.55.188.45
gandangiin hashaan dotrool ter ow soyol ni bwal bgaa bhdaa ternees toirood zuerl jorlonshdee zuer gazriin horsnoos awj haysan ni zow bhaa
Нэргүй 2025-11-25 66.181.176.27
:Зам, жорлон,цэвэр бохир ус, дэд бүтцийг нь супер болгоод бусдыг нь яг хэвээр нь үлдээх хэрэгтэй.
Нэргүй 2025-11-25 124.158.120.50
үмхий модон жорлонг яах вэ, тэгвэл
Үхсэн ацны чинь хүрээ соёл 2025-11-25 103.229.123.145
Шал худлаа л***р Гандангийн гэр хороололд хуучны загвараа хадгалж байгаа нэг ч хашаа байшин байхгүй бүгд дээр үед нураагдаад алга болсон өндөр өндөр шургааган хашаатай байсан одоо байхгүй болсон нураах хэрэгтэй
Erguu har pzda 2025-11-25 202.126.89.241
Erguu har pzda ve uhsen gatsanii gandangiin oir toiron n tuuhen dusrgalt zohion baiguulalt bdin be baahana b**s shees erguu har pzda ve b**s sheesnees n salgaj geeed bhad mal pzda z**l
Зайл 2025-11-25 202.126.89.241
ш*****а бадмаа хэн гандан нураана гээд байгаад гандан тойроод бөөн баас шээс гэр хороолол эргүү п**а нар эсэргүүцээд байдаг байнаа
Заваан п**а нар юма баас шээснээс нь салгах гээд байхад л баас. шээсэн дотороо баймаар байна гээд байхын мал ш****н
Нэргүй 2025-11-25 66.181.176.147
за ямарч байсан гандангийн эргэн тойронд 2 оос дээж давхар байшин барихыг хориглох хэрэгтэй бас үйлдвэрлэл явуулж болохгүй нүхэн жорлонг устгаж төвийн шугаманд холбох хэрэгтэй
Нэртэй 2025-11-25 59.153.87.36
үхссн бддуны соёл
huz 2025-11-25 202.21.119.155
odoo tend ger bhgui yuipuun barilguudl bn
Нэргүй 2025-11-25 202.55.191.130
Соёлын өв гэхээр юм түй ч байхгүй. Хуучнаараа үлдсэн шургааган хашаа ч байхгүй. Юуг нь соёлын өв гэх вэ? Айлууд нь өөрсдөө байшин барилгаа мэднэ. Нураах бол дураараа нураана, барих бол дураараа барина. Төр дунд нь соёлын өв гэж гоншигнох ямар ч боломжгүй. Гандангийн хашаагаар соёлын өв чинь дуусаж байгаа. Гадуураа дүүрэн жорлон.
Бодит байдал 2025-11-25 66.181.184.192
Боль доо,Мал эмнэлгийн хуучин барилгыг соёлын өв гэж ярилцлага өгч байсныг бодоход үнэхээр хоцрогдож дээ залуус аа
Нэргүй 2025-11-25 202.126.89.241
ш*****а бадмаа хэн гандан нураана гээд байгаад гандан тойроод бөөн баас шээс гэр хороолол эргүү п**а нар эсэргүүцээд байдаг байнаа
Заваан п**а нар юма баас шээснээс нь салгах гээд байхад л баас. шээсэн дотороо баймаар байна гээд байхын мал ш****н
Иргэн 2025-11-25 66.181.186.16
Жорлонгийн нүх ухах газаргүй болтлоо бохирдсон шүү Гандан
Нэргүй 2025-11-25 203.91.115.41
Би бас тэгэж бодсон. Шээс шинхэгнийх нь үнэр нэг л өөр байдаг.
Нэргүй 2025-11-25 103.57.95.194
хотын төвд үлдсэн балиар газар
үнэн 2025-11-25 103.57.94.201
Хэдэн зээн жилийн үй олон модон жорлонгийэ баас шээс дуурсэн баасанялгадасан уул хотын төвд байна гээд боддоо
иргэн 2025-11-25 202.9.46.48
Гандангийн гэр хороолол бол соёлын өв бииш ЖОРЛОН………..энэ жорлонг нэнэ яаралтай устгах ёстой……Жинхэнэ соёлын өв чинь хөдөө малчдын гэрт байна
Төвдийн 2025-11-25 66.181.161.206
соёл манай соёл биш
Нэргүй 2025-11-25 103.212.162.215
хотын төв шүү дээ. Орчин үеийн шийдэлтэй хүрээ маягийн зохион байгуулалттай хороолол байх нь зөв байхаа.Ер нь архитектор хот байгуулалтын мэрэгжилтнүүдээ түшиглэсэн нь зөв байхаа Нямбаатраа…
Нэргүй 2025-11-25 66.181.189.35
Үерийн далан дагасан айлуудыг буулга. Тэд 2004-2008 оны үеэс сүүлд дайрч бууж суурьшсан айлууд. Яг тэдний доогуур цэвэр усны хоолой явж байгаа. Утаа үнсээ цацаад заваан амьдардаг Гандангийн захын зүүн жалганы айлуудыг нүүлгэ
Иргэн 2025-11-25 202.21.127.114
Гандангийн үйл олон жилийн хур хог баас шээс, үнс тоосыг арилгаж байгаа нь зөв гэж бодож байна. Зайлшгүй шаардлага гараад ганц нэг удаа зарим гудамж дундуур нь явж байсан. Өвөл ч зун ч нөхцөлгүй бохир заваан, угаадас бохироо гудамж уруугаа асгасан, балиар үнэртэй, үнс тоостой. Маш замбараагүй хашаа гэр, орон сууц элдэв барилга чихээд барьчихсан. Тэгээд ийм байх нь уламжлал уу тэ?
УНШИГЧ 2025-11-25 43.242.242.141
ЖОРЛОН ЭМТЭРХИЙ МОДОН ХАШАА НҮҮРС НОХОЙН ЖОГОРХОЙГҮЙ БОЛГОНО ГЭХЭЭР Л ТЭНД БАЙДАГ " ЗАЛУУ МАНГАР БААГИЙНУУД" ХЭН НЭГНИЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛААД ДЭБИЛЬДЭЭД
Нэргүй 2025-11-25 103.57.94.55
Хуцалгүй наад баасан овоогоо хусаж хая
1 2025-11-25 103.142.76.38
tegeed tend nursee tulseer l baih yumuu.Soyoliin ov baij bolno.Nurs tuldeggiu bailgaj bolno bizdee
Нэргүй 2025-11-25 202.21.126.30
Хотын төвд Гандангийн гэр хороолол утаа, жорлон гээд бөөн хог, хор үйлдвэрлээд байж байгаа шд. Айлуудаас газрыг нь худалдаж авч ногоон байгууламж болгож цэгцлэх нь зөв. Хотын захиргаа зөв шийдсэн
Нэргүй 2025-11-25 192.82.66.243
Хорвоогийн хааа ч Ямар л ХҮН байна тэр Хүмүүс шиг нь ОРчин Бүрдэж байдаг нь үнэн юмдаа