“Халзан бүрэгтэй” төсөл ESG Catalyst шагнал хүртлээ

“Халзан бүрэгтэй” төсөл ESG Catalyst шагнал хүртлээ

“Халзан бүрэгтэй” төсөл ESG Catalyst шагнал хүртлээ

Монголын эдийн засгийн хөгжил, дэвшилд бодит өөрчлөлт авчирсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, бодлого шийдлүүдийг онцлон шалгаруулах зорилгоор “Bloomberg Awards”-ын 9 номинацийг жил бүр зарлаж, салбартаа манлайлагчдыг тодруулж ирсэн. Bloomberg Awards-ийн энэ жилийн Байгаль, нийгэм, засаглалд бодит өөрчлөлт хийж, салбартаа шинэ жишиг тогтоосон манлайлагчаар “Халзан бүрэгтэй” төсөл тодроод байна.

“Bloomberg Awards” нь “ESG Catalyst” шагналыг олгохдоо дараах шалгуураар шүүж шалгаруулжээ:

  • Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулсан, бодит, хэмжигдэхүйц ахиц
  • Нийгэмд өгч буй хувь нэмрээ тогтолцоотойгоор нэмэгдүүлсэн байдал
  • Ил тод, сайн засаглалыг хэрэгжүүлсэн, салбарт эерэг өөрчлөлт бий болгосон байх

Улмаар “Халзан бүрэгтэй” төслийн тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагын чиглэлд гаргасан бодит амжилтыг үнэлсэн байна.

Тодруулбал, Газрын ховор элемент (ГХЭ)-ийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч МНРИК ХХК өнгөрсөн онд анхныхаа БОНЗ-ын тайлангаа гаргасан. Үүнд тусгаснаар хайгуулын үеэр ашигласан 1.25 га талбайд байрласан кемпэд стандартын шаардлагын дагуу техникийн нөхөн сэргээлт хийж, орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг бүрэн хэрэгжүүлжээ. Кемпийн орчимд агаарын тоосжилтыг багасгах зорилгоор хөдөлгөөний хурдны хязгаарыг 5 км/ц-аар тогтоон мөрдүүлсэн бөгөөд хог хаягдлын менежмент болон ажилчдын аюулгүй байдлыг ч зохих түвшинд ханган ажилласан байна. Мөн Халзан бүрэгтэй төслийн 2023 оны хайгуулын өрөмдлөгийн ажил богино хугацаанд явагдсан ч Ховд аймгийн бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс нийт ₮391 саяын худалдан авалт хийж, орон нутгийн эдийн засагт бодит дэмжлэг үзүүлсэн байна. Халзан бүрэгтэй төслийн хүртсэн энэхүү шагнал нь зөвхөн шагнал бус байгаль орчныг хамгаалах, орон нутгийн амьдралд бодит өгөөж өгөх, засаглалаа сайжруулах чиглэлд тууштай ажилласан компанийн амлалтад өгсөн үнэлгээ боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хариуцлагатай уул уурхайг дэжигч 2025-11-24 203.169.48.150

Эхлээгүй байхдаа шагнал аваад байгаа юм чинь эхэлчихвэл бүүр а**х нь ээ. Амжилт

Avatar

Тахар 2025-11-24 206.248.200.242

халзан бүрэгтэй биш ХАЛЗАН БҮРГЭДЭЙ юм

Avatar

Нэргүй 2025-11-24 59.153.114.9

Тэд хоорондоо ямар төмрөё авнуу хамаа алга нутаг уул усаал хамгааляа

Avatar

Нэргүй 2025-11-24 73.75.103.56

хоосон төмрөөр яахав дээ. газар нутаг, байгаль дэлхийдээ тааваараа амьдрах минь. мал сүрэгтэйгээ бхад бид баян угаасаа

Avatar

Нэргүй 2025-11-24 103.229.122.254

ха ха ингэж хошгируулаад л гэдэг шиг

Avatar

Нэргүй 2025-11-24 103.229.123.231

ТАРХИ УГААЛТ.ГАДААДЫНХАН ЗАЛЬТАЙ Ч МОНГОЛЧУУД ХЭРСҮҮ ХАШ Р ШҮҮ.

Avatar

Нэртэй 2025-11-24 59.153.87.36

Манай морь унасан толгойгүй оркууд одоо яанаа.жагсдаг л байх даа

Avatar

Монгол инженер 2025-11-24 202.131.230.163

Баяр хүргэе. Халзан бүргэдэй төсөл бол манай Ховдчуудыг Султаан хаан болгох төсөл шүү. Амжилт.

Avatar

Зочин 2025-11-24 202.179.25.14

тэгшбаяр больчихоорой сүнсээ чөтгөрт худалдсан үхэх ялтан шүү! Монгол орны хамгийн төгс экосистемийг сүйрүүлэхийг хүс ч байна. Уул ус ургамал цэцгүүд нь хэвээрээ байвал зөвхөн түүнийг үзэх гэж гаднаас өчнөөн сая хүн ирэх болно. Бусад газраа ухаж унаган төрхийг алдуулсан улсуудыг хөгжилтэй гэж бүү эндүүр.

Avatar

Гантулга 2025-11-24 59.153.86.198

Traverse Recourses LLC 2010 онд хайгуулын өрөмдлөгийн ажил хийсэн байдаг юм. Улаанбаатар Банк Сахал Эрдэнэбилэг аваад зарсан байдаг юм.

Avatar

Нэргүй 2025-11-24 103.212.117.136

Баахан худлаа нэртэй шагнал авлаа гээд ард түмнийг тархи угаадаг МАН-ын технологи явж байна Монгол банкны ерөнхийлөгч нь энд тэндхийн шагнал авлаа гээд өөрийгөө рекламдаад дахин сонгогдох сонирхолтой

Avatar

Мянгадын Хорин баатарын үр сал 2025-11-24 66.181.187.230

Мянгад ах дүү нар минь битгий тэнэгтээт байгаач !!!
Эх орны хөгжилд саад хийх х***а санаа хэнээс гараад бнаа ?! Гадаадын өндөр хөгжилтэй оронд бол иймэрхүү "эх оронч" баг зүүсэн зэрлэгүүдийг бол шоронд хийдэг хуультай шүү !!!
УИХ-ын гишүүн Мэндсайхан нь хүртэл "сонгогдохоо" бод чихсон, шал тэнэг юм яриад сууж байдгийн, болиорой нөхөр минь. Байгалийн баялагаа зүй зохистой ашиглаж, эх орноо хөгжүүлэх нь зөвшүү дээ !!!

Avatar

Зочин 2025-11-24 59.153.87.36

Оросын гар хөл хэвтээ босоо хөхөгчидийг малнаасаа дор оркууд дагаад давхина

Avatar

Иргэн 2025-11-24 202.179.25.14

өндөр хөгжил гэж байгалаа үхүүлээд цементэн ширэнгэ босгохыг хэлэхгүй ээ жинхэнэ малаа. Байгал өөрөө амьд болохоор газар хөндөхөөс өмнө чамайг нядалгааны оруулах болно. Хамгийн хэрэглээгүйгээс устгалд оруулдаг учир!

Avatar

Зочин 2025-11-24 103.26.195.195

66.181.187. 239 гэх тэнэг малаа өндөр хөгжил гэдгийг баялагаа ухаж түүхийгээр нь гадагшаа зөөхийг хэлдэггүй. Нутаг орноо бохирдуулж хордуулахыг хэлдэггүй юм. Түүхий эд худалдаж аваад түүгээрээ баялаг бүтээхийг хэлдэг юм. Онгон дагшин үзэсгэлэнт байгальтай олон жуулчин хөлхөлдсөн нутаг орныг өндөр хөгжил гэдэг юм. Ухаж гаргаад идэж уухаа бодсон золбингуудаа нүүрсээ коксжуул , угааж нэмүү өртөг шингээ , төмрийн хүдрээ хайлж ган ширэм үйлдвэрлэ , саарал нунтгаа. Зэс цувимал , зэс хоолой болго.

Avatar

Нэргүй 2025-11-24 103.168.34.53

х****а ЭНЭ ШАГНАЛ АВСАН ӨГСӨН ХУЛГАЙЧ НАРЫГ ШУУД ДҮҮЖИЛ…

Avatar

Зочин 2025-11-24 59.153.87.36

эмээ уу, оркоо

Avatar

222 2025-11-24 202.179.27.131

хн. энэ төсөл угаасаа явцгүй ш дээ. хажууд нь монголын хамгийн үзэсгэлэнтэй нуурууд мөн усны шувуудын гол зорьж ирдэг нутаг байхад юунд ингэж мөрөөдөөд байдаг байна. энэ төсөл эхлээд явлаа ч аюул тарьна. ард олон босно. энэ нэг төслөөсөө болоод аль ч засгийн газар самруулна шүү. хамаг л усны шувууд цуглардаг монголын хамгийн үзэсгэлэнт байгальтай газар. хажууханд нь монголын ховдын тарвасны гол тариалалт явагддаг буянт сум байна. яаж элийрэхээрээ энэ бүхнийг даван туулаад энэ төслөө хөдөлгөнө эн

Avatar

Нэргүй 2025-11-24 202.179.27.131

гэж эндүүрдэг байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж