Челсигийн эсрэг Барселона: Эртний танилуудын эгэлгүй тулаан

Челсигийн эсрэг Барселона: Эртний танилуудын эгэлгүй тулаан

Челсигийн эсрэг Барселона: Эртний танилуудын эгэлгүй тулаан

Лондон хотноо арваннэгдүгээр сарын 26-ны өдөр УЕФА Аваргуудын лигийн тавдугаар тойргийн нэгэн гайхалтай тоглолт болох гэж байна. Энэхүү хоёр багийн тоглолт бүр уйдаамгүй, онцгой, сонирхолтой болдог билээ.


Тэмцээний нөхцөл байдал

Дөрвөн тойргийн дараа хоёр баг хоёулаа 7 оноотой байгаа бөгөөд хүснэгтийн байрлалын хувьд хөршүүд.

  • Барселона – 11-т
  • Челси – 12-т

Челси талбайдаа Бенфика (1:0), Аякс (5:1)-ыг ялсан ч, Байерн Мюнхенд (1:3) хожигдсон. Мөн Карабахтай (2:2) Бакуд хийсэн тоглолтоос ялалт байгуулж чадаагүй.

Харин Барселонагийн хувьд Ньюкасл (2:1), Олимпиакос (6:1)-ыг дийлсэн ч ПСЖ-д (1:2) талбай дээрээ хожигдож, Брюггетэй (3:3) хийсэн тоглолтод арайхийн тэнцсэн.  Мэдээж хоёр баг хоёулаа лигийн хүснэгтийн эхний 8-д багтахын тулд энэ тоглолтод зөвхөн ялахыг л зорьж байна.

Одоогийн форм

Челси потенциальтай баг гэдгээ энэ зун болсон клубуудын ДАШТ-д түрүүлснээрээ харуулсан. Гэхдээ багийн гол бүрэлдэхүүн залуу учир тогтвортой тоглолт дутагдаж байна. Мөн бэртэл, гэмтлийн асуудал толгойны өвчин болжээ. Зарим бэртэл нь АНУ-д болсон клубуудын ДАШТ-ээс эхлэлтэй.

Барселона ч мөн адил гол тоглогчдоо бэртэл гэмтэлд алдсан. Харин хамгийн том асуудал нь өрсөлдөгчид нь Ханси Фликийн хамгаалалтын шугамын сул талыг олж харж эхэлжээ. Герман дасгалжуулагч энэ асуудлыг шийдэх гарцыг сайтар эрэлхийлж байна.

Бүрэлдэхүүний асуудал

Челсигийн түлхүүр хамгаалагч Леви Колуилл өвдөгний холбоос тасарсан тул энэ улиралд дахин тоглохгүй. Тэгвэл багийн гол лидер Коул Палмер хамгийн багадаа 12-р сар хүртэл эргэн ирэхгүй.

Барселонагийн Педри, Гави, тер Стеген нар бэртлийн улмаас энэ тоглолтод оролцохгүй.Харин Рафинья, Ламине Ямал, Жоан Гарсиа, Марк Касадо нарын хувьд тоглох боломжтой аж.

Олон бэртлийн улмаас Барселона шахуу хуваарьтай тоглолтуудыг давахад хүндрэлтэй байгаа учир Ханси Фликийн өндөр ачаалал шаардсан тоглолтын арга барилыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна.

Түүх

21-р зуунд Барселона болон Челсигийн тоглолтууд Аваргуудын лигийн классик тулаан болсон. Гэвч хамгийн сүүлд 2017–18 оны улирлын шөвгийн 16-д таарч байжээ. Тухайн үед Лондонд болсон эхний тоглолтод Виллианы гоолыг Месси тэнцүүлсэн. Харин Камп Ноуд каталончууд 3:0-ээр хожсон. Тус тоглолтод Месси дубль хийж, Дембеле Куртуаг дахин нэг удаа дөнгөсөн.

Хоёр багийн тоглолт арваннэгдүгээр сарын 25-ны 04:00 цагт эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-24 59.153.113.232

11 сарын 25 -ны 4:00 цагт эхлэнэ гэнэ ээ, кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж