Тамхины ОАТ-ыг огцом нэмэгдүүлэх нь сөрөг үр дагавар дагуулна

Тамхины ОАТ-ыг огцом нэмэгдүүлэх нь сөрөг үр дагавар дагуулна

Тамхины ОАТ-ыг огцом нэмэгдүүлэх нь сөрөг үр дагавар дагуулна

"Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой бизнес эрхлэгчдийн байр суурь ба шийдэл" сэдвээр дугуй ширээний уулзалтыг өнгөрөгч Мягмар гаригт /2025.11.18/ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ болон Монголын Жижиглэн худалдаа эрхчлэгчдийн холбоо /MORA/ ТББ хамтран зохион байгууллаа. УИХ-д өргөн баригдаад байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон худалдаа эрхлэгчдээс өгсөн санал тусаагүй нь энэ төрлийн бүтээгдэхүүний хар зах зээл тэлэх, тамхинд ногдуулах Онцгой албан татварын хувь хэмжээг огцом нэмэгдүүлсэн нь сөрөг үр дагавар дагуулна гэж үзэж байна.

МҮХАҮТ-ын зөвлөх Н.Сарандаваа "УИХ-д өргөн баригдсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бизнес эрхлэгчид болон олон нийтийн санал бодлыг тусгаж өгөөгүй. Судалгаа, шинжилгээ, үнэлгээний ажлыг хангалттай хийгээгүй, хэт нэг талын байр суурийг барьж төслийг боловсруулсан гэдэг асуудал хөндөгдөж байна. Нөгөөтэйгүүр, олон улсад мөрдөгддөг жишиг стандарт, конвенц, зохицуулалт болон дагаж мөрдөгддөг стандартуудад энэхүү хуулийн төсөл нь нийцэхгүй, шаардлага хангахгүй байгаа бөгөөд дагаж мөрдөх хугацааны хувьд тодорхой бус байна гэж шүүмжиллээ.

Тамхинд ногдуулах Онцгой татварын хувь хэмжээг огцом нэмэгдүүлэх буюу 50 хувь, цаашлаад 100-аас дээш хувиар нэмэгдүүлж байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд сөрөг үр дагавар авчирч байна.

Хоёрт, хуулийн зорилгын хүрээнд төсөв нэмэгдүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилго нь биелэхгүй магадлалтай бөгөөд хар зах зээлийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг олон улсын экспертүүд хэлж байна. Гуравт, энэхүү хууль батлагдсанаар ямар үр дүнд хүрэх талаар хууль санаачлагчид тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа нь бизнес эрхлэгчдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдэд тодорхойгүй байдлыг үүсгэсэн талаар саналаа илэрхийллээ.

Тамхинд ногдуулах Онцгой албан татварыг нэмэгдүүлэхдээ бусад улс орнуудтай адилхан шат дараалалтай нэмэгдүүлэх буюу нэг дор 50-100 хувь нэмэгдүүлэх биш 5-10 хувийн шатлалтайгаар дөрөв, таван жилд удаан хугацаанд баг, багаар нэмэх нь зөв хувилбар.

Үүнээс гадна тамхины сав, баглаа боодолтой холбоотой зарим нэг шаардлагатай зохицуулалтыг хэрэгжүүлэх боломж бололцоог хангаж өгөхийг хүссэн. Энэ нь үйлдвэрлэл зогсч, дэлгүүрт бүтээгдэхүүний хомсолд үүсэх нөхцөл байдалд хүргэж болно. Асуудал нь шаардлагад биш, харин парламентын гишүүд шилжилтийн нэг ч өдөр өгөөгүйд оршино.

Бодит үйлдвэрлэлийн мөчлөгт сав баглаа боодлыг солиход жил хагас шаардагдана. Тэр болтол тамхины үйлдвэрүүд үйлдвэрлэлээ зогсоохоос өөр аргагүй болж, дэлгүүрүүд хууль ёсны тамхины хомсдолд орно. Хэвлэх үйлдвэрүүд Монголоос гадуур сав баглаа боодол үйлдвэрлэдэг. Тамхины үйлдвэрүүд шинэ цилиндр, шинэ багц сав баглаа боодол хүлээн авахын тулд дараалалд зогсох ёстой. Дараа нь тэд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлгүүрүүдэд хүргэх ёстой. Нөгөө талдаа тамхины орц, амт, үнэр болон нэмэлт үнэрийг хуулийн төсөлд нэгтгэж оруулсан нь бүтээгдэхүүний утга учрыг алдагдуулж байгаа талаар бизнес эрхлэгчид дурдлаа. Нөгөө талдаа

Тамхины тухай хуульд ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зай дотор тамхи худалдахыг хориглоно гэж заасан байдаг. Энэхүү хязгаарлалтыг эргэн харах шаардлагатайг ч хэлж байгаа юм.

УИХ дахь судалгааны хүрээлэн судалгаа хийж үзээд дээрх хууль тогтоомж хэрэгжихгүй байна гэх дүн мэдээллийг гаргаж танилцуулсан. Үнэхээр хэрэгжихгүй байгаа хуулийн зохицуулалтыг хууль дээрээ харгалзаж үзэх зайлшгүй хэрэгтэй байна" гэлээ.

"МЖХЭХ-ны ерөнхийлөгч Д.Нарантуяа "Жижиглэн худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдсан асуудлын нэг бол ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн зайд тамхи борлуулахыг зориглосон хуулийн заалт байгаа юм. Энэхүү хуулийн заалт нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хөдөлгөөнгүй үйлчилж байгаа. Үүнээс үүдэлтэй асар их хүндрэл зөрчлүүд бий болж байна. Тухайлбал, 500 метр гэдэг зайнд баригдаад тамхи нууцаар зарж байна, мөн хэрэглэгчийн сонголтыг хязгаарлаж байна, 500 метр гэх зай нь худалдаа эрхлэгчдэд ялгавартай тусдаг гэж шүүмжилж байна.Уг асуудлыг судалж бусад орнууд ямар туршлага хэрэгжүүлж байгааг мэдэх хэрэгтэй.

Ихэнх улсын хувьд 150-200 метр гэх заалтыг хэрэглэдэг. Гэтэл 500 метрийн зайг барьдаг улсыг судалж үзэхэд хоёр улс байдаг.

Үүний нэг нь Монгол Улс байсан. Тэгэхээр хэрэглээний соёл болон бусад зүйлийг харгалзан авч үзэж хэт нэг талыг баримтлах бус бизнес эрхлэгч 200 мянган худалдаа эрхлэгчдэд зах зээлийг нь нээлттэй болгох талд зохицуулалт хэрэгтэй. Эрүүл мэндэд сөрөг гэдгийг хүн болгон мэдэж байгаа тул өөрийн сонголтод ухаалгаар ханддаг цаг ирсэн. Иймд худалдаа эрхлэгчдийн асуудал хөндөгдөхгүй байгаад бухимдалтай байгаа юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2025-11-24 66.181.186.16

МАН -АН тамхины мафиууд эсэргүүцэж байгаа юм бн!! кк

Avatar

Ганаа 2025-11-24 202.126.91.240

татвараа дариухан 200%иар нэмэх хэрэгтэй байнаа нэн дариу.

Avatar

Нэргүй 2025-11-24 66.181.176.147

нам дагасан өмхий наймаачид архи тамхины хуулиа чангал худлаа сөрөг дагавар гэж хуцаж байгаа юм

Avatar

Бодит байдал 2025-11-24 66.181.184.192

сайн дураараа амиа хорлогчид-эсвэл муу үйлийнхээ үрээр зөнгөөрөө шийтгэлээ өөрсөддөө оноогчид бол тамхичид бололтой

Avatar

Нэргүй 2025-11-24 202.21.108.9

архи тамхийг хориглоод сөрөг нөлөөллийг нь амсаж асар их хохирол үзсэн жишээ дэлхийгээт нэг байна.

Avatar

Нэргүй 2025-11-24 103.145.234.83

тамхины бизнесийн ард албан тушаалтнууд өөрсдөө л байгаа штэ

Avatar

Нэргүй 2025-11-24 103.57.93.144

Утаат тамхи яахав ээ, яаж ч хориод дйилэхгүй. Харин тэр электрон тамхи+ бүр цаашлаад Хар тамхи+согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцогч нарт тооцох хариуцлагаа чангатгаач ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж