НЭМЭЛТ:
Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дараах шийдвэр гаргажээ.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ОЛГОХ 1 УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ АР ГЭРТ НЬ ӨВЛҮҮЛНЭ
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож 36 сарын цалинтай нь тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгож ирсэн.
Гэвч төрийн албанаас чөлөөлөгдсөн ч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй байгаа юм.
Тиймээс 36 сарын цалингийн дундажтай тэнцэх буцалтгүй тусламжийг нь түүний ар гэрт олгож байх хүнлэг шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргалаа.
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАНА
Засгийн газар өнөөдөр /2025.11.24/ 15:00 цагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар,
- "Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын тогтоол,
- Төрийн алба хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд өөрчлөлт оруулах,
- Монгол, Японы төр, хувийн хэвшлийн уулзалтын тухай,
- "Эрдэнэбүрэний УЦС" төслийн төслийн хэрэгжилтийн явцын талаар зэрэг нийт 23 асуудлыг хэлэлцэх болон танилцана.
Түүнчлэн сурагчдын амралтыг наашлуулах эсэх асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.
3,548.92





















































ҮРГЭЛЖЛЭЛ 2025-11-24 103.229.123.231
Манай төрийн албаны цалин хөлсний тогтолцоо алдагдсаны илрэл нь саяын багш, эмч нарын ажил хаялтын үед харагдлаа.Багш, эмч нар яагаад 3.5 саяар цалингаа нэмэгдүүлнэ гэв. Яагаад 3.0 сая, эсвэл 4.0 саяар гээгүй юм? Нямбаатар гудамж цэвэрлэдэг ажилтнуудынхаа цалинг 3.5 сая болгосонтой ядаж дүйцүүлье гэж.Улсын төсөв санхүүгийн хүрэлцээ тааруу байгаа өнөөгийн нөхцөлд ингээд ажил хаясныг нь ЗГ, эсвэл дарга нар дураараа цалин нэмээд байж болохгүй. Төрийн бодлого үгүйлэгдэж байна.
Нэргүй 2025-11-24 66.181.181.241
Түрүүчийн Ерөнхий сайд цалин хөлсний тогтолцоог ганц сайн сүйтгэсэн шүү дээ.
ҮРГЭЛЖЛЭЛ 2025-11-24 103.229.123.231
Төрийн албаны цалин хөлсний бодлого, тогтолцоог шинэчлэх хэрэгтэй. Албан тушаалын үндсэн цалин, нэмэгдлүүд, нэмэгдэл хөлс, нөхөх олговор, тусламж, одоо яригдаж байгаа нэг удаагийн буцалтгүй тусламж, шагнал урамшуулал г.м-ийг нэг бүрчлэн авч үзэх.Үүнийг хийхийн өмнө төрийн албаны ангилал, зэрэглэлээ хянаж, шаардлагтай бол шинэчлэх нь зөв..Бидний үед төрийн алба, ТӨҮГ-ыг хамтад нь улсын хэвшил гэдэг байсан. Улсын хэвшлийн хүрээнд энэ асуудлаа авч үзэх.Захирлууд нь хэт өндөр цалин авдаг гэх юм
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2025-11-24 103.229.123.231
Төр аливаа шийдвэр гаргахдаа асуудлыг сууриар нь судалж мөн чанарыг нь ойлгохыг хичээх хэрэгтэй. Төрийн захиргаа, тусгай албаны албан хаагч намын гишүүн байж болохгүй г.м. улс төрийн эрхээ, цалин нэмэгдүүлэх гэж ажил хаялтад оролцож болохгүй г.м. эдийн засгийн эрхээ, шашин сурталчлаж болохгүй г.м. оюун санааны эрхүүдээ хуулиар хязгаарлуулсан хүмүүс.Төр тэдний хязгаарлуулсан эрхийг нь нөхөж тэтгэвэрт гарахад нь буцалтгүй тусламж өгч байгаа юм. ТӨР, ИРГЭНИЙ НИЙГМИЙН ГЭРЭЭ гэсэн үг.
Нэргүй 2025-11-24 103.212.119.216
Эвийдээ эгч минь энэ тэтгэмжийг авч хүүхдийнхээ төлбөрт өгнө ярьсаар ажилласаар байгаад тэтгэвэрт гарахаасаа 4 сарын өмнө бурхан болж билээ. тасралтгүй 34 жил ажилласан байдаг. НДС аас оршуулгын зардалд 1 сая төг л өгч билээ.
Нэргүй 2025-11-24 66.181.186.183
Үндсэн хуулиар төрийн хуьийн гэж ялгаварлан гадуурхах нв хориотой. Наадах чинь татвар төлөгчидийг доромжилж байгаа бусуу
Батаа 2025-11-24 99.245.101.156
энэ хууль гарахаас өмнө тэтгэвэрт гараад одоо амьд сэрүүн байгаа улсад өгөх болов уу
Нэргүй 2025-11-24 103.212.118.105
Үндсэн хуулиндаа хүнийг эрхэлж байгаа ажилаар нь ялгварлаж үл болно гэчихээд төрийн, хувийн гэж ялгварлаад бна
Нэргүй 2025-11-24 66.181.181.241
Үндсэн хуулийн цэцэд өгөх асуудал байна шүү дээ…
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Төр албан хаагч чөлөөлөгдөнгүүт нь тусламжийг нь өгөх бодлого барих хэрэгтэй. 2025-11-24 103.229.123.231
ТАХ-ч тэтгэвэрт гарах бол дараа жилийн төсөвт мөнгийг нь суулгуулаад, тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдөнгүүт нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөө аваад гардаг. Одоо төр тэтгэвэрт гарангуут нь тусламжийн мөнгийг нь өгч чадахаа байв уу. ТИЙМ БОЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДДАА ҮНЭНИЙГ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. Хүнлэг шийдвэр биш, цаашид төрийн албан хаагч чөлөөлөгдөнгүүт тусламжаа авч чадахгүй болох буруу зам нээсэн ХҮНЛЭГ БУС шийдвэр байна шүү..