Ван И: Япон улаан шугам давж байна

Ван И: Япон улаан шугам давж байна

Ван И: Япон улаан шугам давж байна

Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн Тайванийн талаарх мэдэгдлээс хойш Токио, Бээжин хоёрын харилцаа хурцадсан. Хагас сар гаруй даамжирч буй маргааныг үргэлжлүүлж, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Ням гаригт /2025.11.23/ мэдэгдэл хийв. Тэрбээр "Японы удирдагч Тайванийн асуудлаарх буруу мэдээллийг нээлттэйгээр өгсөн нь үнэхээр цочирдуулсан" гэж хэлжээ. Хятадын хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг Ван И Японыг оролцох ёсгүй асуудалдаа хошуу дүрж, улаан шугам давсан гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Тэрбээр "Хятад улс зөвхөн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахаас гадна цус, золиослолоор олж авсан амжилтуудаа хамгаалахын тулд шийдэмгий хариу арга хэмжээ авах ёстой. Япон буруу замаар явж, түүнийгээ үргэлжлүүлсээр байвал улс орон бүр, хүн бүр Японы түүхэн гэмт хэргүүдийг дахин нягтлах эрхтэй. Мөн Японы милитаризм дахин сэргэхээс эрс урьдчилан сэргийлэх эрхтэй" гэсэн юм.

Такаичигийн мэдэгдэл Хятад, Японы харилцааг сүүлийн жилүүдэд байгаагүйгээр хурцатгаж, худалдаа, соёлын харилцаанд нөлөөлөөд эхэлсэн билээ.

Хятад улс энэ асуудлыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт өргөн мэдүүлж, өөрсдийгөө хамгаална гэдгээ Баасан гаригт /2025.11.21/ мэдэгджээ.

НҮБ-д илгээсэн захидалтай холбоотойгоор Японы тал мэдэгдэл хийхдээ "Хятадын мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энх тайвны төлөөх Японы амлалт өөрчлөгдөхгүй" гэжээ.

Харин Тайванийн Гадаад хэргийн яам Ням гаригт "Уг захидалд бүдүүлэг, утгагүй зүйлс агуулагдсан байснаас гадна түүхэн баримтуудыг хорлонтойгоор гажуудуулсан байна. Цаашилбал, олон улсын харилцаанд хүч хэрэглэх, заналхийлэхийг хориглосон НҮБ-ын дүрмийн 2(4) дүгээр зүйлийг зөрчсөн байна" гэжээ.

Санаэ Такаичи өнгөрсөн амралтын өдрүүдээр Өмнөд Африкт "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон. Уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө тэрбээр Ван Игийн мэдэгдлийн талаар огт дурдаагүй. Гагцхүү Япон улс Хятадтай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр гэсэн үгийг л хэлжээ. "Их-20"-ийн чуулганд Хятадын талаас ерөнхий сайд Ли Цян оролцсон ч Такаичи тэд уулзаагүй аж.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-24 45.50.66.204

АГУУ ЯПОН ЯМАГТ Л АЕУУ БАЙХ АЖ

Avatar

Нэргүй 2025-11-24 66.181.187.230

Өнөөдөр Япон Улс хэлэхийгээ хэлчихээр потенциальтай байгаа нь харагдаж бна, Такачи Санаэ авгай хэлэх учир тай болоод л энэ үгийг амнаасаа унагасан байхаа !

Avatar

ashuglan, davtagdax xandlgaarsgc. 2025-11-24 132.194.13.93

bi chadni workersgl barsyk4/9, 74 crazyNZMSking

glkapi Deermeerzn ylcuin tivdeen.

Avatar

Нэргүй 2025-11-24 27.123.212.86

Мордохын хазгай гэж энэ байх даа .

Avatar

Нэргүй 2025-11-24 66.181.187.230

Монгол бол яг чиний хэлдэг зөв, гэвч япончууд бол бид нээс арай өөр, хамаагүй хүчирхэг, дэлхийд нөлөөтэй улс үндэстэн юмдаа !

Avatar

Нэргүй 2025-11-24 202.70.43.34

Солиотой Авгай Японы сайд болсон бна даа тэгүүл хахахахах

Avatar

Нэргүй 2025-11-24 43.242.242.57

манай эх орончид чамайг одоо харааж эхлэнэ дэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж