Аонишики Ням гаригт (2025.11.23) болсон плейоффт Якозүна Хошорюу С.Бямбасүрэнг ялснаар анх удаа башёгийн түрүүг хүртсэн Украин гаралтай сүмо бөхөөр тодорлоо. Аонишики арваннэгдүгээр сарын мэргэжлийн сүмо бөхийн тэмцээний сүүлийн өдөр озэки Котозакураг ялсан. Үүний дараа 12 хожил, 3 уналттай ижил үзүүлэлттэй байсан Хошорюутай дахин барилдаж, ар талаас нь шидэх мэхээр ялалт байгуулжээ.
Өдгөө 21 настай Аонишикигийн жинхэнэ нэр нь Данило Явгусишин бөгөөд Кюүшү башёд сэкивакэ буюу гуравдугаар зиндаанд дэвшсэн.
Тэрбээр ердөө 13 дахь башёгийнхаа дараа энэ зиндаанд хүрчээ. Түрүүнд шалгарсныхаа дараах ярилцлагадаа Аонишики "Мэдрэмжээ үгээр илэрхийлэхийн аргагүй байна. Энэ жилийн сүүлийн башёд түрүүлсэндээ үнэхээр баяртай байна" гэжээ. Тэрбээр мөн башёгийн турш сандарсан байсан ч өөрийн өдөр тутмын хийдэг зүйлээ л хийсэн гэв. Мөн энэ амжилт нь багшийнхаа зааврыг тууштай дагасны үр дүн гэж нэмж хэлсэн байна.
Озэки зэрэгт дэвших магадлалын талаар асуухад Аонишики бүр ч өндөр зиндаанд хүрэхийг зорьж байна гэжээ. Тэрбээр өөрийн карьертаа зөв замаар явж байгаагаа мэдэрч байна гэж онцолсон байна.
3,548.92





















































Нэргүй 2025-11-24 27.123.212.86
Аса болон Хакухо аваргууд бол үнэхээр гайхамшигтай, тасарчихсан аваргууд юмаа. Ид үедээ ч балалдаг байлаа ш дээ
Ха 2025-11-24 75.158.52.69
украйнууд дэлхий даяар даярчлан тэнэж бгаа.
Нэргүй 2025-11-24 202.9.40.77
Энэ Украйн бөх сумогийн дээд зиндаанд барилдаж байгаа бүх монгол бөхчүүдийг ялсан. Нэг ч Монгол сумоч түүнийг ялж чадаагүй байна. Екозүна гэх Хоошорв-Бямбасүрэн нь 4 барилдаж 4 унасан. Озеки байсан Киришима-Лхагвасүрэн 3 барилдаж 3 унасан. Бямбасүрэн аварга хүн байж 1 бөхөд 4 дараалан унана гэдэг байж боломгүй зүйл юм. Энэ Украйн монгол хүнтэй оноолт таарвал баярладаг болсон. Монголчууд 1 украйнд ингэж дээрэлхүүлнэ гэж бодсонгүй. Монголчууд энэ хүнтэй барилдах аргаа олохгүй байна.
Нэргүй 2025-11-24 103.212.162.100
Украин гаралтай биш, угаасаа УКРАИН хүн. Энэ залуу олон түрүүлэх байх. Түүнийг тогтоож чадах бөх Япон Оносато байж магадгүй. Манай Хошорию нэмэргүй ээ, түүнд авга ахын хүч, бяр, авхаалж, хат, сэтгэлзүйн тэнхээ, аа омог алга. Сүүлийн барилдаанд дэндүү арчаагүй унана билээ
зочин 2025-11-24 66.181.160.22
Аса ах шигээ улаан галзуу урагшаал зүтгэсэн бол давчих байсан байхаа ..Шал дэмий татчих юм да ..
Нэргүй 2025-11-24 202.126.88.206
За болждээ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,,СЛАВА УКРАИНЕ,,,,,,,,,,миний монгол бөхчүүд,,,,угаасаа л ,,,,сумогийн дэвжээнд аагланашдаэ,,,,,,ТАМИРЧНЫ ЯЛАЛТ ХЯМДХАН ОЛДООГҮЙ ЭЭЭЭЭЭ,,,,,,,,,,
Нэргүй 2025-11-24 103.229.121.221
davgaa iin dvv yamar zorig muutai amitan be udahgui zodog tailsan nertei sumo s yavah bhaa
Үнэн 2025-11-24 66.181.165.234
Украйн хүний хажууд монгол хүний эр бяр авхаалж самбаа юу ч биш шүү
Зохиолч Л. Пүрэвдорж 2025-11-24 103.229.122.209
Энэ Украин залуу бяртай, барилдах авъяастай, Япон сумо барилдааныг сайн эзэмшсэн бөх байна. 26 онд багтаад Ёкозуна болчих байх аа.
Нэргүй 2025-11-24 103.212.162.100
Тэр өлхөн чадна, тэр байтугай олон түрүүлнэ шүү. Хийгүй, суурь сайтай, бяртай, хурдтай…
Нэргүй 2025-11-24 192.82.92.140
Хоошорю гэж худлаа ёкозүна байнаа.
Del 2025-11-24 202.55.188.114
Даваадоржийн хажууд Хятад бараа
Нэргүй 2025-11-24 103.229.123.212
АРГАГҮЙ давж чадахгүй бөх бололтой. Бямбасүрэн 4 дараалан уналаа.
Зочин 2025-11-24 202.126.89.147
Украйныг өрөвдөөд бууж өгөөд бна уу. Украйнд том тус болж бна даа.
Нэргүй 2025-11-24 103.212.162.100
Өрөвдүүлэхгүй, өөрийн хүчээр их аварга болно
Нэргүй 2025-11-24 103.212.119.158
Улс төрийн үнэр байхгүй гэж хэлэхэд бэрх