Нийслэл, орон нутагт өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орж, зарим газар шуурснаар зам, даваанд халтиргаа гулгаа үүссэн. Орон нутгийн замд 50 гаруй осол бүртгэгдсэн байна. Иймээс Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн цагдаагийн ахмад Д.Ганхуягаас нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр "Өнгөрсөн амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 22, 23-нд орсон цасны улмаас нийт нутгаар цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүссэн. Зарим аймаг, сумын хэмжээнд даваа гүвээ цасанд боогдож хаагдсан. Тодруулбал, Завхан аймгийн Загастайн даваа, Архангай аймгийн Цагаан даваа, Солонготын даваа хаагдаж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Орон нутгийн зам засварын анги, цагдаагийн байгууллага хамтран зам давааг цэвэрлэж, зассанаар автозамын хөдөлгөөнийг хэвийн ажиллагаанд оруулсан. Өнгөрсөн Бямба гаригт /2025.11.22/ зам тээврийн осол гэмтлийн шинжтэй 401 дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн бол Ням гаригт 410 бүртгэгдсэн. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Харин орон нутгийн замд 50 гаруй осол гэмтлийн дуудлага бүртгэгдсэн" гэлээ.
3,548.92






















































Нэргүй 2025-11-24 103.212.116.192
Ахуй нь анхдагч, бөгөөд татвар төлөгч заавал эрүүл аюулгүй орчноор хангагдахаас эхэлдэг нийгмийг Ардчилсан нийгэм гэдэг, тэнд төр нь ард түмнээ эрүүл аюулгүй орчноор хангаж өгсөний дараа хариуцлага нэхдэг шударга ёстой байдаг, эрүүл аюулгүй орчноор хангагдаагүй бол хариуцлаг нэхдэггүй төр нь өөрөө төлсөн татварыг нь өөр зүйлд зарцуулсан буруутай гээд ард түмнээ тайван орхиж татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог, ийм нийгмийг л ардчилсан шударга нийгэм гэдэг
Нэргүй 2025-11-24 103.57.93.144
Бие биендээ хүндэтгэлтэйгээр хөдөлгөөнд ороцооч дээ хүмүүс миньл