Будапештын Мэйжор: The MongolZ-ийн түрүүлэх боломж хэр вэ?

Будапештын Мэйжор: The MongolZ-ийн түрүүлэх боломж хэр вэ?

The MongolZ багцад хүч үзэх Budapest Major 2025 боломжийн шинжилгээ – 1xBet Монголоос

Энэ улирлын эхний Остин Мэйжорт The MongolZ баг финалд хүрч, тухайн үед ялагдашгүй байсан Vitality-д л өвдөг шороодсон. Харин StarLadder-ийн зохион байгуулж буй Будапештын Мэйжорт Монголын баг түрүүлэх боломж бодитой юу?


Формат ба шагналын сан

Улирлын хамгийн сүүлийн тэмцээн болох Будапештын Мэйжор нь Унгарт 2025 оны 11-р сарын 24-нөөс 12-р сарын 14-н хүртэл болно. Тэмцээн гурван үе шаттайгаар Swiss системийн форматтай, түүнчлэн хожигдвол хасагдах плей-оффтой.

  • 1-р шат (11-р сарын 24–27) – 16 багаас 8 нь 2-р шат руу;
  • 2-р шат (11-р сарын 29–12-р сарын 2) – уригдсан 8 баг + 1-р шатны 8 шилдэг багаас 3-р шат руу 8 нь шалгарна;
  • 3-р шат (12-р сарын 4–7) – уригдсан 8 баг + 2-р шатны 8 шилдэг багаас плей-оффт 8 баг;
  • Плей-офф (12-р сарын 11–14) – 3-р шатны 8 шилдэг баг CS2-ийн дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө.

Тэмцээнээс өмнө зохион байгуулагчид түүхэн өөрчлөлтийг хийсэн. Мэйжорын финал анх удаа Best-of-5 хэлбэрээр болно. Ингэснээр эхний хоёр мапын тоглолтод хожигдсон ч эргэн ирэх боломжтой гэсэн үг.

Шагналын сан 1,250,000 ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 500,000 ам.доллар авна. Гэхдээ CS2 гарснаас хойш хоёр Мэйжорт түрүүлсэн баг хараахан байхгүй.

  • 2024 оны Копенхагены Мэйжор – NAVI
  • 2024 оны Шанхайн Мэйжор – Spirit
  • 2025 оны Остины Мэйжор – Vitality

Фаворит багууд ба боломжит сенсаци

Онолын хувьд, гуравдугаар шатанд уригдсан багууд фаворит гэж тооцогдоно. Тэд бол FURIA, Vitality, Falcons, The MongolZ, MOUZ, Spirit, G2, paiN.

Гэхдээ бодит байдал илүү сонирхолтой. Эхний шатнуудаас сайн тоглодог, тооцооноос хасч болохгүй, амбицтай битүү морьд бий. Тухайлбал NAVI. Тэд Мэйжорын цомын төлөө үнэхээр өрсөлдөж чадна.

Одоогийн формыг харвал гурван гол өрсөлдөгч бий.

FURIA

Бразилчууд зуны амралтаасаа буцаж ирээд тун гайхалтай тоглож байгаа. Тэд дараалан дөрвөн цомд түрүүлээд байна.

  • FISSURE Playground #2
  • Thunderpick World Championship 2025
  • IEM Chengdu 2025
  • BLAST Rivals Fall 2025

Тэд финалуудад дэлхийн шилдгүүд болох The MongolZ, NAVI, Vitality, Falcons-ийг дараалан буулган авсан.

Тэдний сайн тоглолтын гол хүчин зүйл нь Латвийн туршлагатай rifler YEKINDAR, Казахстаны AWPer molodoy нар гэхэд хилсдэхгүй. Мөн хоёр удаагийн Мэйжорын аварга, 34 настай ахлагч FalleN Best-of-5 финалуудынхаа 15-аас 14-т нь хожиж байсан нь FURIA-г гол фаворит болгоно.

The MongolZ

Залуу бүрэлдэхүүн 2025 онд:

  • BLAST.tv Austin Major – мөнгөн медаль
  • Esports World Cup 2025 – түрүүлсэн
  • Valve-ийн дэлхийн чансааг тэргүүлсэн

Гэхдээ жилийн сүүл хэсэгт форм жаахан буурсан. Мөн энэ Мэйжорт Senzu оролцохгүй, оронд нь controlez түр орлон тоглоно. Гэхдээ тэр аль хэдийн хоёр тэмцээн бүтэн тоглож, сайн үзүүлэлт толилуулсан. Магадгүй Остинд Vitality-г дийлэхэд дутаж байсан “сэргэлт” энэ солилцоо ч байж мэднэ.

Vitality

Францчуудын 2025 оны хоёрдугаар хагаст амжилт нь эрс муудсан. Ropz-г аваад тэд улирлын эхний хагаст:

  • 6 тэмцээнд дараалан түрүүлсэн
  • ESL Grand Slam S5 авсан
  • Austin Major 2025-т түрүүлсэн

Гэвч зуны амралтын дараа форм нь унасан. ESL Pro League S22-оос бусад ямар ч том тэмцээнд түрүүлээгүй. Гэсэн ч аваргаа хамгаалагч учраас хүчтэй өрсөлдөгч хэвээр.

Битүү морьд

Эдгээр дөрвөн баг хүссэн багтайгаа эн тэнцүү өрсөлдөнө:

  • Falcons
  • MOUZ
  • Spirit
  • NAVI

Falcons болон MOUZ хүчтэй бүрэлдэхүүнтэй боловч 2025 онд тус бүр ганцхан цом хүртэж, дөрвөн финалд хожигдсон.  Spirit-д zweih болон tN1R нар ирсэн ч donk сэтгэл дундуур хэвээр байна. NAVI-д makazze одоохондоо jL-ын орон зайг бүрэн нөхөөгүй, харин w0nderful-ийн тоглолт b1t шиг тогтвортой биш.

Будапештын Мэйжор өнөөдөр/2025.11.24/ эхэлнэ. Valve-ийн Pick’Em Challenge-д оролцоход яг тохиромжтой үе.

The MongolZ-д түрүүлэх бодит боломж бий. Тэд фаворит биш ч хүчтэй өрсөлдөгч. FURIA одоогоор хамгийн сайн формтой, Vitality амжилт, туршлагаараа гайхалтай ч Монголын баг нэг хэмнэлээ олбол хэнийг ч хожиж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-24 103.229.123.225

jijig temtseenuudee algasaad amralt beltgeldee anhaaraad yavuul ug n

Avatar

Нэргүй 2025-11-24 103.212.118.26

Yadag jijig tmetseenbe

Avatar

ok 2025-11-24 66.181.181.121

MONGOLZ FURIAG ODOOO BUGDIIN SAIN SUDALSAN BHAAAAAAAAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж