Беларусь улс 31 украинд өршөөл үзүүлэв

Беларусь улс 31 украинд өршөөл үзүүлэв

Беларусь улс 31 украинд өршөөл үзүүлэв

ОХУ-ын ойрын холбоотон Беларусь улс Украин 31 иргэнийг өршөөсөн гэж Бямба гаригт (2025.11.22) мэдэгдлээ. Энэ нь Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоорондын тохиролцооны хүрээнд хэрэгжиж буй шийдвэр аж.

Трамп 1994 оноос хойш засгийн эрхийг атгаж, хэвлэл мэдээлэл болон улс төрийн сөрөг хүчнийг дарамталж ирсэн Лукашенкотой хийсэн яриа хэлэлцээндээ, улс төрийн хоригдлуудыг суллахыг гол төлөв шаардсан байна.

Хариуд нь АНУ Беларусь улсын үндэсний агаарын тээвэрлэгч Белавиад тавиад байсан хоригийн нэг хэсгийг суллах болно гэж амласан байна. Мөн онгоцнуудад засвар үйлчилгээ хийх, сэлбэг худалдан авахыг зөвшөөрчээ. Лукашенкогийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Эйсмонт улсын телевизээр мэдэгдэхдээ, “Манай улсад гэмт хэрэг үйлдсэн 31 украиныг ерөнхийлөгч өршөөлөө” гэж хэлсэн байна. Тэрбээр мөн Украины хүсэлтээр хийгдсэн энэхүү өршөөл нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко нарын хооронд хүрсэн тохиролцооны үр дүн гэж онцлон тэмдэглэсэн.

Энэ алхам нь хөрш оронд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнийг шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж дурдсан бөгөөд Украины иргэдийг Киевт шилжүүлэх ажиллагаа эхэлсэн байгаа аж.

Беларусь сөрөг хүч, засгийн газрыг шүүмжилсэн хүмүүсийг ихэвчлэн “экстремизм”-ийн хэргээр олон жилийн хорих ял оноодог. Өршөөгдсөн украин иргэд ямар хэрэгт буруутгагдсан нь тодорхойгүй байна. Үүнээс өмнө Лукашенко хэдэн арван улс төрийн хоригдол, нэр хүндтэй идэвхтэн, сэтгүүлч, шашны төлөөлөгчдийг сулласан билээ. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, Беларусийн хорих газарт 1,000 гаруй улс төрийн хоригдол ял эдэлсэн хэвээр байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bainguin gays 2025-11-24 132.194.13.93

C

Avatar

((OBZN BLR)) 2025-11-24 132.194.13.93

pridateli #;

Avatar

baitlaa yjasnetf 2025-11-24 132.194.13.93

# ger,ykr

Avatar

mamy srabnij, baitlaa ehuugee solixyy? -zbxn; 2025-11-24 132.194.13.93

shaal uur mashin uchnuun jil edelj,aimaar Xylgaich galzyy,

Avatar

NAZIM SIYOFEWICH -FOTO ZURAGuig #ZARLAACHEE, Opoc ylsad tobch Medegdel FOTOTOI XUIX, ylcuin byx yumuig absan y/ar, ataafzbtbgl 2025-11-24 132.194.13.93

jujug opocuin ytas dyygees, ystgal.BLOKLOLT tex,texnlogi,blr bolgox zorilgotoi dargyyd aimaar tseregjildguin bnaa,mulitrst =OBMAN NEGRIT?

NAAD NAZIMuuxaa XURDNI LRSTOP,xsgyi chansan camobrn SHAZMANr, ylcuun opj gapch baigaa, NYYRSEEN 1 gazraar2concogchoos chuluul.
byreesyyduig tdxl, ylcad ychryylj byi,xoxirol, (UBCHTEI jijig yildberlel, XYYXDUIN syytei TSYNX xylgailsan gldna ochsony?Tablet Apple)

(baitlaa breadryyCJNXUUX,xsgyi CJNOCysntaarsan Security&,+buildinguin zasbaraanTB,)Tibdeencmi

Avatar

bainguin yu ch , ene tsag yed Opacnie 2025-11-24 132.194.13.93

SHINE ONOOr BREAK

Avatar

Naranbayar Dashjav 2025-11-24 66.181.160.82

Оноос өмнё орос сөнөх болно.

Avatar

Нэргүй 2025-11-24 66.181.185.181

зөв ш дээ. нэг талыг барилгүй хөршүүдтэйгээ эвтэй байх ёстой

Avatar

Нэргүй 2025-11-24 124.198.131.108

Беларус нутаг дээгүүрээ ороzын цэргээр Украйн руу эзлэн түрэмгийлэхэд шууд оролцсон дайны гэмт хэрэгтэн шангаа хүртэх нь тодорхой. Харин одоо барууны хоригт орох гээд амь тэмцэж худал жүжиг тавьж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж