Удахгүй УИХ-д Элчин сайд нарын томилгоо орж ирнэ

Удахгүй УИХ-д Элчин сайд нарын томилгоо орж ирнэ

Удахгүй УИХ-д Элчин сайд нарын томилгоо орж ирнэ

Засгийн эрхийг барьж буй МАН-ын албан тушаалын томилгоо дуусах яагаа ч үгүй байна.  Энэ долоо хоногт Эдийн засаг, хөгжлийн сайдыг шинээр тодруулж, томилох бол араас нь Элчин сайд нарыг эгүүлэн татаж, томилох нь. Элчин сайд болох хүсэлд хөтлөгдсөн улстөрчид  өргөдлөө барин Төрийн ордноор гүйлдэж эхэлсэн мэдээлэл чих дэлсэж байна.

Засгийн газар тун удахгүй бүрэн эрх нь дууссан 23 Элчин сайдыг чөлөөлөх, мөн зөрүүлээд шинэ Элчин сайд нарын нэрийг УИХ-д танилцуулах нь.

Харин тэд хэн бэ. Засгийн газарт хамтарч буй ХҮН намаас хэд, хэдэн Элчин сайдын нэрийг санал болгох мэдээлэл бий.

Элчин сайд нарыг дөрвөн жилийн хугацаатай томилдог.  Эгүүлэн татагдах болзол хангаад байгаа Элчин сайд нар нь 2021 онд томилогдсон. Тодруулбал, дараах Элчин сайд нар эгүүлэн татагдана.

  • Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин,
  • Монгол Улсаас Бельгийн хаант улсад суугаа Элчин сайд Л.Болд,
  • Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр,
  • Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр,
  • Монгол Улсаас Их Британи Умард ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх, Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд С.Баатаржав,
  • Монгол Улсаас Болгар улсад суугаа Элчин сайд Л.Саянаа,
  • Монгол Улсаас Казахтсан улсад суугаа Элчин сайд Д.Баярхүү,
  • Монгол Улсаас Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Элчин сайд Б.Мандахбилэг,
  • Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа Элчин сайд С.Ганхуяг,
  • Монгол Улсаас Австри улсад суугаа Элчин сайд М.Цэнгэг,
  • Монгол Улсаас Ардчилсан Лаос ард улсад суугаа Элчин сайд Ж.Бямбасүрэн,
  • Монгол Улсаас Бүгд найрамдах Энэтхэг улсад суугаа Элчин сайд Д.Ганболд,
  • Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн,
  • Монгол Улсаас Беларусь улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан,
  • Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд Ч.Нямхүү,
  • Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд Л.Эрдэнэдаваа,
  • Монгол Улсаас Чех улсад суугаа Элчин сайд Д.Гансүх,
  • Монгол Улсаас Итали улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг,
  • Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайд С.Энхбаяр,
  • Монгол Улсаас Вьетнам улсад суугаа Элчин сайд Ж.Сэрээжав,
  • Монгол Улсаас Арабын нэгдсэн Эмират улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар,
  • Монгол Улсаас Египет улсад суугаа Элчин сайд Э.Булган нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад байна.

Нийтдээ 23 Элчин сайдыг шинээр томилох шаардлага үүсээд буй.

Хамгийн чухал нь мэргэжлийн хүмүүсээ Элчин сайдаар томилж чадах уу гэдэг асуулт гарч буй. Учир нь эрх баригчид өнгөрсөн хугацаанд дээрх албанд улс төрийн томилгоог олноор хийсэн. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлснээр дипломат албанд хийсэн томилгооны 30 орчим хувийг улс төрийн томилгоо эзэлсэн юм. Үүний ч тод илрэл болж, аялагч, дуучин жүжигчнээс эхлээд УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон болон тэтгэвэртээ гарах ёстой улстөрчид Элчин сайд, консулаар томилогдож, төрийн тусгай албаны үнэ цэнийг алдуулсан гэж хэлж болно.

Харин шинээр хийх томилгоо дээрх жишгээр хийгдэх үү, жинхэнэ мэргэжлийн хүмүүсээ санал болгон томилуулах уу гэдэг нь Ерөнхий сайд Г.Занданшатарын хийх нүүдлээс  ихээхэн хамаарна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-24 59.153.114.43

amerikt bgaa alialagchaa avaachee , end yostoi yu ch hiihgui. bna

Avatar

Нэргүй 2025-11-24 59.153.115.124

Тухайн улсын хэлийг мэддэг дипломатыг томилох ёстой. Нэг муу англиар цор цор хийдэг юмнууд Монгол улсыг гадаадынханд зардаг.

Avatar

-gerteen; 2025-11-24 132.194.13.93

& cmixyidt

Avatar

bainguin glzxoz 2025-11-24 132.194.13.93

oygtxctrt

Avatar

- tsebreen #; 2025-11-24 132.194.13.93

KAMEr+Phonoor bainguin Xylgai Gyilagchduin galzyyral,Tanxairal, cmi

Avatar

outside,Kamer, +&xsgyi security GAY bankrupcy, POLICE, ctakan ysaar gstftaagyi xyngyi, glzNegOCTVXUUX.ctrt 2025-11-24 132.194.13.93

@ dotor baix ni Privasy,Xynui gert TV### #? consogchT. @

Avatar

bainguin xylgaigaaridt, zailsxuix 2025-11-24 132.194.13.93

shyydan ymar ch gbatalgaagyi #;
CJNOCoygxtn NZM ylcaas XUUX. baritsaalal

Avatar

gadni Pokazaas; zailsxuix, NadoeliBLr 2025-11-24 132.194.13.93

Elchni gazar 1 xylgaich baliar baigaa teruigee zailyyl

Avatar

ene tsag yed ayultai,dyyriaj aimaar Negruin)) keniUBCHTELjni ylsaasaablr+1iug XAS Workersl ni, shyydanbatalgaagyixylgaichuin workersadaanixn) 2025-11-24 132.194.13.93

Opos; Evrof brn,
+ SHAARDLAGAGYI ylsad, (xynui munguur Tyilj, – Dyyriaml, dtL banknyyd Kazaks 2emegtei bcn; ofuccgyi )

oygxtnNZMSKN baingn xylgai Kamer ytsaar, Xsgyibyx xybts Xylgaildagyi & nxyn ; [ keni Shine juleer achaalaltai orlon xold ]

Avatar

Иргэн 2025-11-24 150.228.177.246

Элчинд мэргэжлийн хун томилох байтал дандаа намын шагнал!!!

Avatar

Туяа 2025-11-24 202.179.26.241

дипломат төлөөлөгчдийн газрыг цөөлөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-11-24 192.82.88.242

Дандаа хог новшнууд л явдаг болсоор удаж бна. Улстөрчдийн оршуулгын газар юм уу хаашаа юм

Avatar

Нэргүй 2025-11-24 103.57.93.243

Манайх мэргэжлийн дипломат дутмаг, 100 гаруй улсад элчин хэрэгтэй дээр нь ганц хүн ажиллдаггүй багаар. Төр засагт сайн ажиллаж асан боловсон хүчнээ ашиглах нь гарцаагүй. Юу үнэн энэ үнэн ко.

Avatar

зочин 2025-11-24 202.131.230.98

АН-аасаа урваж намынхаа эсрэг ажилж сайд болсон Л,Болд гэдэг хулгайч ирж байгаа юм бна,

Avatar

Нэргүй 2025-11-24 62.204.140.14

Улс төрийн карьер нь дууссан, тэтгэвэрийн нас нь болсон, өвчин зовлон далимдуулж мөнгө идсэн хэргт холбогдсон бузруудаа Элчин сайд болгож тэнэгтэх вий дээ

Avatar

Нэргүй 2025-11-24 202.70.43.34

Энэ нээрээ Гоё ажлаа …..

Avatar

Нэргүй 2025-11-24 103.57.93.144

Энэ гутамшигуудаа хурдан татаач, эд нараас хэн нь. Ванга Ромбу гаригаас илүү мэргэн хэлчихэе наадуул чинь юу ч хийгээгүй, хийх чадвар ч байхгүй

Avatar

Нэргүй 2025-11-24 81.155.244.177

Зарим Элчин сайдууд нь сайн ажиллаж байгаа. Бас ч гэж бүгдийг харлуулж болохгүй л дээ. Их Британы Энхсүх сайд эндэхийн Монголчууддаа их нэр хүндтэй. Үүнийг олон хүн ярьдаг юм.

Avatar

Нэргүй 2025-11-24 66.181.188.211

Эхсүхээ өөрийгөө магтахаа боль ха ха ха. Англи хэлгүй английн элчин сайд 4 жил болоод ч хэл таг ха ха ха.

Avatar

Нэргүй 2025-11-24 66.181.176.180

Улс төрийн бус томилгоо хийх эсэх нь Хүрэлсүхээс л 100% хамаарна: хэрэв Күүк эрүүл сэтгэлээр хандвал Ерөнхийлөгчийг хэн ч давж гарахгүй!!!

Avatar

Нэргүй 2025-11-24 202.126.90.195

Мөрийтөй тоглож байгаад газар дээрээ баригдсан нөхөр …..гадаадад томилогдоод ирж байна
Мөнгөнийхөө гарал үүсэл,орлогоос давсан зардалагыг түмэн олон ажиглаж байна даа…

Avatar

Нэргүй 2025-11-24 103.212.118.105

Зарим хам хулгайч нартаа ямарч шаардлаггүй улсад тавар төлөгчдийн мөнгөөр элчин байгуулж өгч суулгадагаа л болиосой

Avatar

Нэргүй 2025-11-24 103.212.162.18

хамгийн гутамшигт томилгоог хийдэг шүү дураакууд аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж