Томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ. Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоожоос тодрууллаа.
Тэрбээр "Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал арваннэгдүгээр сарын 17,18-ний өдрөөс хойш огцом нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын төсөөв хийгдэж байгаа судалгаагаар томуугийн А хүрээний вирус орчилд орсон байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд нийт 1200 орчим эмнэлгийн ор дэлгэн, ажиллуулж байгаа. Цаашид томуугийн оргил ачааллын үеэс хамаараад орны тоог нэмэгдүүлж 1500-гаас дээш ор дэлгэхээр төлөвлөж байна.
Харьяа байгууллагуудын хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар өчигдөр шөнийн байдлаар 2420 хүн үйлчлүүлсэн байна. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад 200 орчим тохиолдлоор нэмэгдсэн байна.
Нийслэлийн түргэн тусламж буюу 103 утасны дуудлагаар нийт 2787 хүн үйлчлүүлсэн бөгөөд өмнөх өдрөөс 23 хувийг өсөлттэй байгаа юм. Насны хувьд хүүхэд болон том хүний үйлчлүүлэх тоо ойролцоо байгаа.
Тиймээс өнөөдрөөс эхлэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг биш тухайн дүүргийг бүсчлээд, бүсчлэл тус бүрт өрхийн эрүүл мэндийн төв болон хүүхдийн кабинетыг уртасгасан цагаар ажиллуулна. Эдгээр хүүхдийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр оройн 20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цаг хүртэл, бүх нийтийн амралтын өдөр 11:00-17:00 хүртэл ажиллана.
Мөн Засгийн газраас хүүхдээ харж байгаа иргэдэд тав хоногийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн. Тиймээс хүүхэд нь халуурсан, ханиад томуутай байгаа бол харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлсэн эмчийн хуудсыг үндэслэн тухайн байгууллагаасаа тав хоногийн цалинтай чөлөө авах боломжтой.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол алхам бол гэрийн асаргаа байдаг. Тиймээс гэртээ хүүхдээ асрах нь чухал байна. Мөн хүүхдээ олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, нийтийн тээврээр зорчихдоо амны хаалтаа тогтмол хэрэглэхийг зөвлөж байна" гэв.
3,548.92






















































Нэргүй 2025-11-24 103.57.94.236
олон нийтийн газраар дагуулу явахгүй байх гэчихээд заавал өрхийн эмнэлэгт үзүүлсэн байх ёстой гэх юм. үзүүлэх гэж очоод нэмж хүндрээд байна. болж л өгвөл гэрээс нь гаргамааргүй байна. яам тамгын газар ширээ бөглөсөн эмч гэсэн нөхдүүдээ хүүхдүүдийн гэрээр нь явуулж үзлэг хийлгэж, үзлэгийн бүртгэл хийж өг, өрхөөр явж чадахгүйнуудыг нь дүүргүүдийн эмнэлэгт жижүүрээр гарга.
зочин 2025-11-24 103.212.116.141
ЗАСГИЙН ГАЗРЫН 1111 ДУГААРТ ХОЛБОГДОХ ГЭЭД БОЛОХГҮЙ БАЙНА.
ОПЕРАТОР НЬ САНАЛ ГОМДОЛ ГАРГАХААР БОЛ 1-ИЙГ СОНГОНО УУ ГЭЭД БГАА БОЛОВЧ 1 ГСН ТОВЧИЙГ ДАРАХААР БҮХ
ДҮРМЭЭ ЭХНЭЭС НЬ ТОТЬ ШИГ ДАВТААД БАЙХ ЮМ. 1111 АЖИЛЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДЛОО.
ЗАВХАРСАН ЮМ. ТНГЭЖ АЖИЛЛАДАГГҮЙ БАЙХ ШҮҮ.
Нэргүй 2025-11-24 45.117.35.28
garchigtaigaa uyaldsan medee baimaar bh yum zarimdaa