Мөрийтэй тоглоомын 1015 хаягийг Монголоос хандах боломжгүй болгожээ

Мөрийтэй тоглоомын 1015 хаягийг Монголоос хандах боломжгүй болгожээ

Мөрийтэй тоглоомын 1015 хаягийг Монголоос хандах боломжгүй болгожээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийт 41,844 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 14,694 нь залилах гэмт хэрэг байгаа бөгөөд нийт гэмт хэргийн 35.1 хувийг эзэлж байна. Залилах гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн бүтцэд хамгийн өндөр хувь буюу 20.4 хувийг бүрдүүлж байгаа аж.

Энэ төрлийн залилах гэмт хэрэгт иргэдийн арилжааны банкны дансыг ашиглах явдал зонхилж, нийт 272 данс ашигласан тохиолдлоос 176 данс буюу 64.7 хувьд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон барьж, 831 сая төгрөгөөс 603 сая төгрөгийг холбогдох банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран хязгаарлаж ажилласан байна. Нөгөөтэйгүүр, фейсбүүк болон бусад цахим флатформашиглан “сугалаанд оролцуулна”, “группт нэмнэ”, “дугаараа явуул” гэх мэтээр иргэдийн гар утсанд ирсэн зургаан оронтой нууц кодыг авч хаягт нь нэвтэрч, танил болон ойр дотнын хүмүүсээс нь мөнгө гуйх байдлаар үйлдэгдсэн 26 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, 53.7 сая төгрөгийн хохирол учирсныг тогтоон, 52.255.000 төгрөгийн дүнг хязгаарлаж ажиллажээ.

Цахим орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороонд нийт 165 хуурамч линк хаягийг мэдээлж, үүнээс 138 линк устгагдсан.

Мөн цахим мөрийтэй тоглоомын 1,860 домэйн хаягийг илрүүлэн мэдээлж, 1,015 хаягийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгоод байна. Иймд иргэд та бүхэн цахим орчинд хэн нэгэнхувь хүний данс руу мөнгө шилжүүлэхдээ анхааралтай байж, сайтар нягталж, судалсны үндсэн дээр шилжүүлэх, өөрийн эзэмшлийн дансыг бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энгүүнболор Цэндаюуш Хатанболор 2025-11-24 103.168.34.133

зөв зөв мөрийтэй тоглоом гэдэг аюултай байдаг гэрээ вм уу эсвэл хамгийн үнэтэй юмаа өгдөг тоглоом

Avatar

Bi 2025-11-24 66.181.182.179

ashku2 diildehku l dee ghde aalznii tor shig delhii dayarn hersen ghdee nice2

Avatar

Зочин 2025-11-24 202.179.18.186

Маш их баярлалаа. Рлон айл гэрийн олон аав ээжүүдийн сэтгэлийн шарх болоод байлаа шүү.

Avatar

Манлай 2025-11-24 202.9.41.63

Болжээ!..
Монгол хүн хэзээ ч ийм сохор азанд итгэдэггүй ээ!..

Avatar

Нэргүй 2025-11-24 66.181.190.218

болж зөв

Avatar

Худлаа сүржин 2025-11-24 202.131.225.197

Цагдаагийн хэлтэс дээр очоод мэдээлэл өгье гэхээр үнэндээ л тоодоггүй юм байна лээ. Мэдүүлэг авна хүлээж бай гээд бүтэн 4-5 цаг хүлээгээд аргаа бараад хаяад явсан. Үнэхээр тэмцэж байгаа бол тусламж хүсэж өайгаа хүмүүстэй хүндэтгэлтэй, шуурхай харилцаж мэдээллүүдийг цуглуулж арга хэмжээ авч баймаар юм.

Avatar

иргэн 2025-11-24 202.70.34.70

Маш сайн, форекс гэсэн дээрмийг бас хориорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж