Өнгөрсөн сард 240 иргэнийг албадан гаргасан байна

Өнгөрсөн сард 240 иргэнийг албадан гаргасан байна

Өнгөрсөн сард 240 иргэнийг албадан гаргасан байна

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрсөн аравдугаар сард төлөвлөгөөт 8, төлөвлөгөөт бус 35  удаагийн хяналт шалгалт хийсэн байна. Тодруулбал, уг шалгалтаар 158 аж ахуйн нэгж, байгууллага, 2681 гадаадын иргэнийг хамруулжээ. 


Зөрчилд холбогдсон гадаадын 448 иргэн, 374 аж ахуйн нэгж байгууллага (2032 гадаадын иргэн), 3 уригч иргэн (3 гадаадын иргэн)-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, 11 улсын 240 иргэнийг албадан гаргасан байна. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 9 улсын 138 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаасан гэж Гадаадын  иргэн харьяатын газраас мэдээлэв.

Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл, оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-11-24 103.57.92.135

Цөөхөн хүн амтай Монгол улсын хувьд цагаачлалын тал дээр хатуу хяналттай байх ёстой!!!

Avatar

иргэн 2025-11-24 66.181.177.46

Өөрсдөө хэдэн мянган хууль бус цагаач гадаадад ажиллуулдаг байж яах нь вэ. Бидэнтэй адил манай улсад л ажил хийж амь зогоож байгаа хүмүүс. Ядаж байхад цөөхөн хүн амтай байж 1 ч гэсэн хүн ажиллаж амьдарч байвал хэрэгтэй юм сан

Avatar

Нэргүй 2025-11-24 202.9.47.52

muu hujaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж