ЭМЯ: Орны ачаалал хэтэрсэн эмнэлгүүдэд зохицуулалт хийнэ

ЭМЯ: Орны ачаалал хэтэрсэн эмнэлгүүдэд зохицуулалт хийнэ

ЭМЯ: Орны ачаалал хэтэрсэн эмнэлгүүдэд зохицуулалт хийнэ

НЭМЭЛТ: 

Тохиолдлын удирдлагын баг үргэлжлүүлэн хуралдаж байна. Дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нар, удирдлагуудтай цахимаар хуралдаж эмнэлэг, нэгж бүр дээрх эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн хангамж, хүний нөөцийн хүрэлцээ, амбулаторийн тусламжийн ачаалал болон хэвтэн эмчлүүлэх орны нөхцөл байдал, ЭМД-ын санхүүжилтийн нөхцөл байдлын мэдээллийг солилцон хэрхэн арга хэмжээ авахаа хэлэлцлээ.

Одоогийн байдлаар хүн амын төвлөрөлөөс хамаарсан хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтэрсэн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зохицуулалт хийж, Баянзүрх дүүргийн зарим хороодыг ХӨСҮТ-д шилжүүлэн эмчлүүлэх болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлгүүдэд хуваарилан зохицуулалт хийх шийдвэрийг гаргаж байна.

Хүний нөөцийн судалгаа мэдээлэлд үндэслэн хүний нөөцийн зохистой хуваарилалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон харьяа эмнэлгүүд, үндсэн мэргэжлийн резидент эмч нараас бүрдүүлэх үе шаттай арга хэмжээ авахаар ажиллана.

Мөн дараах арга хэмжээг яаралтай авах талаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

– Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлтийг сайжруулах, уртасгасан цагаар ажиллуулах;

– Засгийн газрын 147-р тогтоолын хэрэгжилтийг биелүүлж эцэг эх асран хамгаалагчдад 5 хоногийн цалинтай чөлөөг олгох ажлыг иргэд олон нийтэд ойлгуулан дэмжих;

– Хөнгөн хэлбэрийн томуу томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдэд хийгдэх өдрийн эмчилгээг эрчимжүүлэх, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхээр болов.

Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд маргааш ХУД, БГД, Налайх дүүрэгт ажиллахаар боллоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна

Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр болсон тул энэ цаг мөчид /2025.11.23/ Эрүүл мэндийн яаманд Тохиолдлын удирдлагын баг шуурхай хуралдаж байна.

Энэхүү Тохиолдлын удирдлагын тогтолцооны хуралд Боловролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга М.Цогзолмаа тэргүүтэй боловсролын яамны удирдлагуудыг урин уулзаж сурагчдын амралтад зохицуулалт хийгдэх талаар хэлэлцэж байна.

Энэ тохиолдолд томуугийн тархалтын түвшинтэй уялдуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газар зэрэг хүн ам олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллага, удирдлага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх, шаардлагатай үед ор зохицуулах зохион байгуулалтыг хийх чиг үүргийг ханган ажиллах юм.

Мөн Тохиолдлын удирдлагын баг хурлаар эмнэлгүүдийн амбулатори болон орны ачааллыг зохицуулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын удирдлагууд цаашид авах арга хэмжээг ярилцаж байна.

Томуу, томуу төст өвчний тархалт 2025 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Алаг цоог дэгдэлтийн түвшинд нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймаг, “Идэвхжил”-ийн түвшинд 13 аймаг, “Улирал хооронд”-ын түвшинд 2 аймаг байна.

Вирус судлалын тандалтаар, Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд орж, идэвхжил нэмэгдэж байгаа ба улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10 хувийг эзэлж байна.

Жил бүр томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе арванхоёрдугаар сарын дунд үед зонхилон тохиолддог бөгөөд энэ жилийн онцлог нь Амьсгалын замын синцитиаль вирус, A (H3N2) вирус орчилд давамгай байгаатай холбоотой дэгдэлт илүү хурдтай, хүндрэлтэйгээр эрт эхэлж, өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-23 66.181.181.61

Тэгээд яахаар болсон

Avatar

Халиун 2025-11-23 202.126.89.222

Их сургуулийн хүүхдүүд бас амраах талаар боловсарын яаманд хэлцүүцлэж өгөөж Бид нар ханиад хүрэхгүй юм шиг л аашлах юм

Avatar

Oyuntan 2025-11-23 122.201.31.145

ta nar huuhed bish hun ch bish oyuntan.

Avatar

Нэргүй 2025-11-23 66.181.190.15

маргааш энэ тэр гэж байхаар өнөө оройноос шууд явж ажиллаач. төсвийн хөрөнгөнөөс цалинждаг нөхдүүд биз дээ

Avatar

Нэргүй 2025-11-23 103.229.121.15

томуугийн вакцинй ач тус уу

Avatar

Нэргүй 2025-11-23 103.212.119.216

Энэ хортой агаар нянтай хөрстэй бхад хэн эрүүл бхийм бээ.

Avatar

Нэргүй 2025-11-23 103.212.119.216

Энэ агаар хөрсний бохирдол байгаа цагт 100жилийн дараа ч Монгол яг энэ байдгаараа л бна. Мянган эмч эмнэлэг бгаад ч хэрэггүй ээ. Ийм хортой агаараар амьсгал нянгаар бохирдсон шороо тоос байнга ам хамар луу орж бхад хэд эрүүл бхийм бээ.

Avatar

Нэргүй 2025-11-23 103.212.119.95

баяр нь ихдэж балаг нь их болох нь дээ бидний хамгийн их анхаарах зүйл боловсрол эрүүл мэндм бна даа

Avatar

ИРГЭН 2025-11-23 103.229.122.125

Сургууль цэцэрлэг яслийн Үйл ажиллагааг нэн даруй зогсоож Цахимд шилжүүлээжээ,,,,,,ёстой Малнууд юмаа,

Avatar

ИРГЭН 2025-11-23 103.229.122.125

малнуудаа,,,,,Сургууль, ясли цэцэрлэгийн үйл ажиллагааг нэн даруй зогсоож Цахимд шилжүүлээжээ,

Avatar

Нэргүй 2025-11-23 103.212.162.100

Морин толгой Цогзолмаа юу

Avatar

Нэргүй 2025-11-23 202.9.46.155

Ажил хаялт, томуу л гэнэ хэзээ хүүхдүүд юм сурах юм бэ

Avatar

Нэргүй 2025-11-23 103.57.93.144

Амраах хэрэгтэй, бөөн зарлага болж байна

Avatar

Иргэн 2025-11-23 59.153.115.139

Хүүхдүүдийг амраа! Суулт хийх болохоороо хүүхдүүдийг боддоггүй биз дээ! Цахимаар хичээлээ заацгаа

Avatar

Зочин 2025-11-23 103.212.117.131

сургуул цэцэрлэгийг хаах хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2025-11-23 66.181.160.9

shuud amraa

Avatar

Нэргүй 2025-11-23 103.57.92.100

hurdan amraaaa

Avatar

Нэргүй 2025-11-23 59.153.113.17

бүгдийг нь амраа амраа энэ хар хүятэнд. тэр багш нарт цалин өгөхгүй байхаа мартав

Avatar

Нэргүйд 2025-11-23 66.181.179.146

эргүү амьтан бэ

Avatar

Нэргүй 2025-11-23 59.153.114.62

Худлаа чухал царайлсан тэнэгүүд…. Ерөнхий сайд нь ажлаа хий гэхээс нааш ажлаа хийхгүй

Avatar

Утаас нь болж байна даа 2025-11-23 66.181.188.251

хүүхдийн боловсрол бүр хэцүүдэхнээ ковид гэж 2 жил завсардуулсан.ядаж байхад цэрэг татлагаа хүртэл сургууль дээр хийж 1,2 хоног адагдуулна ажил хаяж өчнөөн хугацаа алдлаа.10 жилийн дараа харанхуй үе үүсэх нь дээ ардын хүүхдүүд.мөнгатэй айлын хүүхдүүд нь хувийн сургуульд завсардахгүй явахд л байдаг ялгаа маш их гарч ихэлнэ дээ

Avatar

Иргэн 2025-11-23 202.9.47.6

Цэцэрлэг болон бага ангиа амраах зохицуулалт хийгээсэй

Avatar

ИРГЭН 2025-11-23 103.229.122.125

за даа Сурагчид болон Ясли цэцэрлэгийн багачуулд Хөл хорио тогтоосон нь Өлзийтөй байх өө,

Avatar

Zochin 2025-11-23 57.129.64.187

Амраагаачээ ханиад улам ихссээр байна

Avatar

Нэргүй 2025-11-23 66.181.182.52

Ene neg Urlagiin uzleg gej balai yumaa boliochee.. Amraltiin 3 odor , odor but tsugluulaad baihiin…
Oroltsohgui bol irtsiin onoo hasna n ch geh shig…

Avatar

Нэргүй 2025-11-23 202.9.47.22

Яаралтай хурдан арга хэмжээ аваач. Цэцэрлэг, Сургуулиудад карентин тогтоо

Avatar

Нэргүй 2025-11-23 103.229.123.197

Hicheel surguuli aa hurdan amruulsan deer bna

Avatar

Баяраа 2025-11-23 103.212.119.176

цэцэрлэг сургуулиа түр хаа

Avatar

Нэргүй 2025-11-23 103.212.119.176

сургууль цэцэрлэг зогсооо

Avatar

Нэргүй 2025-11-23 59.153.115.69

Амраагаачээ ханиад хүүхдүүдийг зовоож байна хэдэн өдөр халуурч хоолой нь өвдөж татаж байна арай дэндүү юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж