Нигери улсын төв Нигер мужийн нэгэн католик сургуулийн 300 гаруй сурагчийг зэвсэгт дээрэмчид хулгайлжээ. Баасан гаригт болсон халдлагын үеэр зарим сурагч аюулгүй газарт оргон зайлж чадсан ч гэлээ 303 сурагч, 12 багш хулгайлагдаад буйг Нигеригийн христийн холбоо мэдээлэв. Сурагчдын олонх нь өсвөр насныхан байна.
Анхандаа хулгайлагдсан сурагчдын тоог 215 гэж мэдээлж байсан ч сүүлд энэ тоо нэмэгджээ. Нигеригийн христийн холбооны тэргүүн Баасан гаригт католик сургуульд зочилж, нөхцөл байдалтай танилцан, хулгайлагдсан хүүхдүүдийн эцэг эхтэй уулзсанаар анхны тоог шинэчилсэн аж.
Зэвсэгт дээрэмчдийн халдлагын дараа тус улсын зарим сургууль үйл ажиллагаагаа түр хаагаад байна.
Сургуулиудад зэвсэгт этгээд халдах болсон хэргүүдэд эрх баригчид хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж сурагчид үзэж байна. Халдлагын үеэр зугтаж чадсан нэгэн сурагч ярихдаа "Бид трауматай болж байна. Чин үнэнийг хэлэхэд би эрх баригчдад итгэхгүй байна" гэжээ.
3,576.03





















































Иргэн 2025-11-23 66.181.186.16
Харин ч гайгүй юм бн!! МАН мафиууд Монгол улсын 1- сая хүүхэд багачуудын боломжийг хулгайлаад 30- жил болж байна!!
Нэргүй 2025-11-23 43.242.242.59
Нигер болон Нигери гэж 2 улс байна. Чухам яг аль улсад нь ийм хэрэг болсон юм болдоо. Нигери улсад ийм хэрэг гармааргүй юм