УДБЭТ-ын тайзнаа “Чингис хаан” дуурийг тоглолоо

УДБЭТ-ын тайзнаа “Чингис хаан” дуурийг тоглолоо

УДБЭТ-ын тайзнаа “Чингис хаан” дуурийг тоглолоо

“Монгол бахархал" уриа дор тэмдэглэн өнгөрүүлж буй Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ойг тохиолдуулан, өвлийн тэргүүн сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын "Чингис хаан" дуурийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын санаачилгаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газартай хамтран зохион байгуулж үзэгчдэд толилууллаа.

Тоглолтын үеэр Монголын түүхэн, онцлох үйл явдлууд, язгууртнуудын дүр төрх, эх түүхийн өнгө аясыг илэрхийлсэн зураач Б.Хонгорзулын уран зургийн үзэсгэлэн, “Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит бүтээгдэхүүнүүд,  Монгол уран бичгийн уламжлал, гоо зүйг бүтээлчээр илэрхийлсэн уран бичээч Л.Амарсайханы каллиграфийн үзэсгэлэн, үзүүлбэр тус тус дэлгэгдлээ. Тоглолтыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд, төрийн байгууллагуудын төлөөлөл, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд хүрэлцэн ирж, үзэж сонирхлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-22 43.242.242.59

Ийм дуурь тоглосон нь сайн байна. Эзэн хааныхаа төрсөн өдрөөр бид ийм арга хэмжээ зохион байгуулахгүй юм бол өөр улс зохион байгуулахгүй. харин Казахууд манай хаан гээд янз бүрийн арга хэмжээ зохиж мэднэ шүү

Avatar

Нэргүй 2025-11-22 59.153.113.206

Энэ нэг авгай хүүхэдтэй наймаачин лам юу вэ?

Avatar

Нэргүй 2025-11-22 66.181.182.75

Энэ зураг дээрх бүдүүн авгай юу юм бэ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж