ЦХИХХ-ийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар хамтарсан уулзалт хийжээ. Монгол улсын засгийн газрын “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийн цогц арга хэмжээг эрчимжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх юм.
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдийг эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбох талаар тэд санал солилцжээ.
Мөн Кибер аюулгүй байдлын тухай хуульд “9.4. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд тагнуулын байгууллагаар, эсхүл түүний зөвшөөрснөөр энэ хуулийн 9.1-д заасан хуулийн этгээдээр мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлын аудит, эрсдэлийн үнэлгээ хийлгэх ажлыг ЦХИХХЯ болон Эрүүл мэндийн яам хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.
Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д байршсан бүх цахим үйлчилгээнээс 21.6 хувийг зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбарын шинэчлэл хэр эрчимтэй өрнөж буйг харуулж буй үзүүлэлт юм.
Өмнө нь эмчийн гарын үсэг авах, үзлэгт цаг захиалах, шинжилгээний хариу авах зэрэг олон үйлчилгээг авахын тулд заавал биечлэн очих шаардлага тулгардаг байсан. Харин цахим шилжилтийн үр дүнд E-Mongolia-аас авах боломжтой болсон. 2025 оны арваннэгдүгээр сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд байдаг 860 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 486 нь Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбогдсон.
3,548.92





















































Нэргүй 2025-11-22 103.229.120.139
батшугар гэж элийрсэн н**ш, эцэг шигээ гажиг гахай, үе удмаараа дауны синдромтой мал нусан бацаан
Нэргүй 2025-11-22 59.153.115.124
E-Mongolia-аар хүний өмнөөс эмнэлэгт цаг товлосон байна лээ. Хувь хүний E-mongolia руу дурын хүн орж байгаа.
tsever halh gej ene 2 iom 2025-11-22 66.181.178.234
guzee umssun umd gutaliig n ee pyazda nuhen jorlond ussun humuus baih amindaa 3 too 2 nom uzeegui gehdee ovoo heden lonh yashka tsaash n haruulj mah nyadalj uduriig eleesen hulchuu debil 2 eregtei baina