Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өнөөдөр /2025.11.21/Чингис хаан одонг академич С.Нарангэрэлд гардуулах үйл ажиллагаа боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” одонг гардуулахдаа, “Үнэт зүйл өв соёлыг өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулж, төр улсынхаа төлөө хүчин зүтгэх нь өнөөгийн монголчууд бидний эрхэм үүрэг байх учиртай. Тиймээс Эзэн Чингис хааны мэндэлсэн энэхүү Монгол бахархлын өдөр монгол түмний төрт ёс, түүх соёл өв уламжлалыг судлан шинэчилж, хадгалан хамгаалж дэлхий дахинд сурталчлан таниулах үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж, онцгой гавьяа байгуулж, Монгол Улсад хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд, их эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин шинжлэх ухааны болон сургалт судалгааны эргэлтэд оруулсныг өндрөөр үнэлэн эрхэм хүндэт академич Содовсүрэнгийн Нарангэрэл таныг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор шагнан алдаршуулж байна” гэлээ.
“Чингис хаан” одонт С.Нарангэрэл “Төрөлх эх орон Монгол Улсынхаа тэргүүн дээд зэргийн одонг эгэл жирийн багш, судлаач, хуульч надад хүртээж байгаад Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд болон Монголын ард түмэндээ чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье.
Монгол Улсын газар зүй, байгаль орчин, цаг уур, орон гэр, амин зуулгад тохирсон тогтвортой хөгжил цэцэглэл, хүн ардын маань сэтгэл тэнүүн амьдралын язгуур их эзэн Чингис хааны үнэт сургаалийн эрдэнэсийн сан эрхэм бээрийн цаглашгүй их өвд оршиж байгааг миний бие ухаарч ойлгоод, иргэн бүрийнхээ ой санамжид монгол бахархлыг сэргээх болон соён гэгээрүүлэх үйлст нэн хэрэгтэй сургамжийг олж авахын төлөө судлан шинжлэх ажлыг цөхрөлтгүй хийсний үр дүнд гаргаж авсан зарим сургамж дүгнэлтийг та бүхэнд хураангуйлан айлтгая. Монгол бахархал бол олон зууны туршид огт хуучраагүй аж төрөх ёс, амьдралаа авч явах айл өрх бүрийн арга билэг, гал голомтоо залгуулан, үр хүүхдээ эгэл жирийн амьдралд жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлэх, сурган хүмүүжүүлэх өнө эртний үнэт уламжлал, элгэмсүү эх монгол хэлэнд минь оршиж байна.
Өвөг дээдсийнхээ гайхамшигт ухаанаас цаг ямагт суралцаж, түүнд суурилан амьдралаа тодорхойлж, цаашдын ажил үйлсийн зүг чиг эрч хүчийг олж авахад оршиж байна.
Монгол бахархал гэдэг харийн улс орны аж төрөх ёсыг мөнхөд өөрийн болгодоггүй. Нэг л мэдэхэд буцаад бууриндаа эргээд буудаг монгол хүмүүний язгуур мөн чанарт хадгалагдаж иржээ. Их богд Эзэн Чингис хааныхаа гал голомтыг сахиж суугаа эрхэм бээрийн үр сад Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Их хаан миний сургаалыг мянган онд хувиргалгүй, түмэн үедээ өөрчлөлгүй, ургийн ургаараа мөрдөн, журамлан түгээ” хэмээснийг чанд сахин биелүүлж чадвал та бидний буян хишиг арвижиж явах бэлгэт ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв.
Н.Цолмонбаатар
3,548.92






















































Нэргүй 2025-11-21 59.153.115.34
Монголчуудыг хамгийн их хагалан бутаргаж байгаа хүн ийм үг хэлэх зохимжгүй байна
Нэргүй 2025-11-21 202.9.40.227
Ажлын 6 өдртэйсболгх ёстой парлмёнт ажлаа хиых ёмьой х***а манжуудыглалд оруулж зайлуулх ёстой х***а манж зг намыг гам төриын толгойд үааснмхужаа манжуудыг устгх парлнтын зг бүх юмны толгойд х***а манжууд 35 гаруй жил шаалаа,
Нэргүй 2025-11-21 202.9.40.227
Манж шааруудыг устнж хаяхгүй бол манжлж хаа сайгүй гажиг манжлж.
Нэргүй 2025-11-21 66.181.160.84
Манжууд гажиг манжлсн нөлөөллө суртлчлх гэж шааж.
Нэргүй 2025-11-21 66.181.160.84
Манж энхбаяр худлаа үхсн ацны чин орс ноёд гэж худлаа шааж манжлж орсд ноён гэж манжлсн юм байгаагүй манжлж худлаа шааж оросод оросын хаан гэж байсан.