Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит хуралдаан өнөөдөр /2025.11.21/-нд Төрийн ордонд болж байна.
Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
Н.Ганибал: Гурван төрлийн 12 заалтыг хуульд нийцүүлж, засаад УДШ-д хүргүүлнэ
АН-ын ЕНБД Н.Ганибал:
-Ардчилсан нам 2025 оны наймдугаар сарын 31-нд Их хурлаа зохион байгуулж, Үндсэн дүрмээ шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор УДШ-ээс тогтоол гаргасан. Уг тогтоолоор дүрэм дотор 12 заалтад өөрчлөлт оруулах шаардлага байна гэсэн. Тэр дундаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх ёстой хоёр заалт байгаа. Энэ хоёр заалтын хувьд, ҮБХ-ны нөхөн сонгуулийн бүрэн эрхийг ҮБХ өөрөө баталгаажуулна гэсэн заалт байсныг заавал УИХ баталгаажуулах ёстой юм байна гэсэн. Хоёрт, төрийн санхүүжилт дээр байгаа тодорхой заалтуудаас гадна намын дунд, анхан шатны байгууллагадаа хэдэн хувийн санхүүжилт өгөхөө заавал тусгах ёстой гэсэн. Энэ хоёр заалтыг өөрчилж байгаагаас гадна зарим нэг заалтын хугацаа тодорхой бус байгаа бол тоо буруу байх зэрэг техникийн алдааг засах шаардлагатай. Гурван төрлийн 12 заалт байна. Манай дүрэм бол нийт 1339 заалттайгаас 0.9 хувийг л ҮБХ-гоороо хуралдаж, УДШ-д хүргүүлэх юм.
Санхүүжилттэй холбоотой дэнчин, хандив авах эсэх асуудлыг намын дүрэмд тусгаагүй. Хуулиас давсан дүрэм гэж байхгүй. Мөн бид сонгуульд нэр дэвшигчид хоёр жилийн өмнө өөрийн саналаа илэрхийлж, намын байгууллага хүмүүсээ сургаж, бэлтгэх юм. Заавал АН-ын гишүүн байна гэж хатуу заахгүй ч хоёр жилийн өмнөөс саналаа өгөх юм.
З.Нарантуяа: Дүрэмдээ жендерийн харьцааг 40 хүртэл хувь байх заалт хэвээр үлдсэн
-Ардчилсан намын хувьд чухал хурлаа хийж байна. Намынхаа шинэчилсэн дүрмийн сүүлийн хэлэлцүүлгийг хийж, УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу зарим засваруудыг хийж, буцаан өргөн барих гэж байна. АН бол дотоод шинэчлэлээ маш сайн хийж, бодлогын нам болох ёстой. Эрх баригч намын эрх ашгийнхаа төлөө үзэлцэж байх хооронд бодлогод суурилсан улс төрийн ирээдүйтэй нам болох зорилтоо дүрэмдээ шингээж чадсан. Өнгөрсөн наймдугаар сард баталсан дүрэм маань маш сайн дүрэм болсон. Улс төрийн намын тухай хуулийн дагуу манай намын удирдлагууд санаачлага гаргаж, 2028 оны сонгуульд намаас нэр дэвшигчдийн нэг хүйсийн жендерийн харьцааг 40 хүртэл хувь болгож нэмсэн энэ заалт хэвээрээ хадгалагдсан. Залуус болон нийгмийн бусад төлөөллийг оролцуулах боломж намын дүрэмд нээлттэй үлдэж байгаа. Бүх шатандаа АН Монголынхоо ирээдүйг харж, гишүүдийнхээ оролцоог хангаж, олон ургальч үзлийн талбар байх улс төрийн нам байх зорилтоо дүрэмдээ шингээсэн. Энэ дагуу манайхан ажиллаж, 2027, 2028 оны сонгуульд амжилттай оролцохын төлөө одооноос нэгдэн ажиллаж байна.
Улс төрийн нам өөрийнхөө үндсэн зорилго, үзэл санаа, үнэт зүйлээ тээж явах нэр хүнд бүхий лидерүүдээ жагсаалтад дээгүүр тавина. Гурван үеийн залгамж халааны тэнцвэрээ хангаж нэр дэвшилтээ хийлгэх ёстой. Өнгөрсөн хугацаанд алдаа гарч байсныг үгүйсгэхгүй ч цаашдаа алдаадаа давтахгүй явна. Миний хувьд АН, МАН хамтрах нь зохимжтой биш гэж боддог. Ялбал ялсан шиг ялаад, ялагдсан бол сөрөг хүчний ажлаа хийх ёстой. Намын санхүүжилт ил тод байснаас үйл ажиллагаа нь цэвэр болно. Тиймээс энэ үүргээ биелүүлэх ёстой. Дотоод аудит ажилладаг ч бодит байдал дээр энэ ажлаа хэрэгжүүлэх нь чухал.
М.Тулгат: ҮБХ-г шинэчилж, дахин сонгууль явуулна
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа энэ ондоо багтаж, улс төрийн намууд дүрмээ өөрчлөх, дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэх даалгавартай байгаа. Ардчилсан нам энэ даалгаврын дагуу хуулиа биелүүлж, УДШ-д холбогдох материалаа хүргүүлэн нэг удаа буцаагдсан. Тиймээс хуралдааны тогтоолын дагуу засч сайжруулах төсөл гаргаж, батална. Эмэгтэйчүүдийн квотын асуудал бас чухал байгаа. Тийм учраас дотоод зохион байгуулалтыг хийж байна. Манай намын дүрэмд нэр дэвшилттэй холбоотой маш тодорхой тусгасан байдаг. Шинээр сонгогдсон О.Цогтгэрэл дарга намынхаа дүрмээ ягштал хэрэгжүүлж, манаач нь байх нь чухал. Намын даргын манлайллын асуудлаас гадна улс төрийн соёлын асуудал юм. Шинээр хэрэгжиж байгаа Улс төрийн намын тухай хуулиар барьцаа, дэнчин авахыг бүрэн хориглосон. Тийм учраас намын дүрэмдээ энэ асуудлыг хуулийн дагуу тусгасан. Сонгуульд нэр дэвших дэвшигч зардлаа өөрөөсөө болон дэмжлэгээр мөнгөө босгодог бол зарим нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байхдаа мөнгөө төлдөггүйгээс сурталчилгаатай холбоотой асуудал гардаг. Энэ бүх асуудлыг шийдэх хэрэгтэй.
Тэр талаасаа Улс төрийн намын тухай хуулийг уян хатан болгож, амьдралд өөр байлгах үүднээс УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал дунд АН дагаж намирсангүй. Өөрсдийнхөө улс төрийг тодорхой хэмжээнд хийсэн. Нарийн ярьвал шүүмжлэх зүйл ч байсан. Улс төрийн нам үл харгалзаад УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын холбогдсон нүүрс, Харбины гэрээний асуудалд нэг дуугаар хатуу байр суурьтай байгаасай гэж хүсч байсан. Харамсалтай нь АН-ын зарим гишүүд тийм байж чадсангүй. Манай намын ҮБХ-г шинэчилж, дахин сонгууль явуулахаар төлөвлөж байгаа.
Ж.Баясгалан: 21 аймгаар тойрч, иргэдтэй уулзана
-Би ирэх Даваа гаригаас эхлэн 21 аймгаар тойрч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзана. Ирэх оны төсөв батлахаас өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 20 хувь нэмж чадсан. Анх энэ мөнгийг улсын төсөвт тусгаагүй байсан. Одоо 21 аймгаар уулзахаар яг бодит байдалтай танилцана. Энэ миний улсаа тойрч байгаа долоо дахь аялал. Ардчилсан нам дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог байгуулж, улс төрд квоттой болно. Би өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч, дэмждэг хүмүүсийн оролцоо ч маш чухал.
АН-ын ҮБХ-ны хуралдаанаар нэг асуудлыг хэлэлцэнэ
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн А1009 дугаар тушаалаар Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдааныг энэ сарын 21-нд хуралдуулж, Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Үндсэн дүрмийн тодорхой зарим заалтыг хуульд нийцүүлэн батлах тов зарлагдсан. Энэ дагуу Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
АН-ын ҮБХ-ны гишүүн С.Баярцогт:
-Өнөөдрийн хурлаар үндсэн нэг л асуудал хэлэлцэнэ. Манай намын ҮБХ намын Их хурлаар Үндсэн дүрмээ шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх 30 хоногийн дотор нягталж байгаад дүрэмд Улс төрийн намын тухай хуультай зөрчилдсөн болон редакцийн шинжтэй зургаан саналыг хүргүүлсэн. Бас энэ өөрчлөлт гуравны нэгд хүрэхгүй байгаа учраас заавал намын Их хурлаа хийхгүйгээр ҮБХ-гоор асуудлаа хэлэлцэн шийдвэрлэж болно гэсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга О.Цогтгэрэл дахин дүрмийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Намын дүрмийн ажлын хэсэг, намын үзэл баримтлал, Дүрмийн үндэсний зөвлөл хуралдаж энэ асуудлаа бэлдсэн. Өнөөдрийн хурал тэр асуудлынхаа хүрээнд товчхон, ажил хэрэгч болно гэж бодож байна.
Ер нь тодорхой асуудлуудыг яг хуульд зааснаар журамлах санал хүргүүлсэн. Мөн дугаарын болон техникийн шинжтэй алдаануудаа засч залруулах шаардлагатай гэсэн. Ардчилсан нам жендерийн асуудалд тэргүүлж ирсэн. Хуульд тусгаагүй байсан ч журамдаа тусгаж, намынхаа дүрэмд хэрэгжүүлж ирсэн. Ардчилсан намынх хувьд жендерийн асуудал өндөр хөгжилтэй орнуудын 40 хувийн зэрэглэлтэй байгаа. Нам бол олон нийтийн, сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энд эвлэлдэн нэгдэж буй хүмүүс өөрийнхөө хичээл зүтгэлээр намынхаа үйл ажиллагаанд оролцдог. Тэрийг хэмждэг хоёр том хэмжигдэхүүн бий. Нэг нь санхүү, нөгөөх нь өөрийн биеэр оролцож намынхаа үйл ажиллагааг сурталчилж, идэвхтэй оролцох байдаг. Анхнаасаа намын санхүүжилтын асуудал Улс төрийн намын тухай хуулиар төгс шийдэгдээгүй учраас манайх хоёрдмол шинжтэй явж ирсэн.
Намын гишүүдээс татвар, хандив авах байдлаар болон төрийн санхүүжилт авдаг. Одоо бол улс төрийн намууд парламентад эзэлсэн суудлынхаа хувиар санхүүжилтээ төрөөс авч байгаа.
Энэ бол намуудын хариуцлагыг өндөр болгодог. Нөгөө талаас гишүү өөрөө хандив өгч оролцож байгаа гэдэг нь намын оролцоог идэвхжүүлдэг. Сонгуулийн үеэр хамгийн их зардал ухуулан сурталчлах ажил байдаг. Гэтэл ардчиллын түвшин өндөр хөгжсөн оронд тэр хүмүүс үнэ төлбөргүй ажиллаж, дээрээс нь хандив өгдөг. Тэгэхээр ийм хэмжээний сэтгэлгээний өөрчлөлт хийх боломжуудыг улс төрийн намын төлөвшлөөр харуулах ёстой. Манай нам анх олон намаас нэгдсэн учраас анхны суурь фракцын үйл явц хүчтэй байсан. Ардчилсан намын сэргэн мандлын хоёр дахь үйл явц ирж байна гэж үздэг. Улс төрийн намын тухай хууль 1990 онд батлагдсанаас хойш 35 жил өнгөрсөн. Гол таван намын лидерүүд биологийн болон улс төрийн насныхаа хувьд байр сууриа тавьж өгч байна. Дээрээс нь шинэ Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад цоо шинэ байдлаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Манай намын бүх түвшинд шинэчлэгдэж, дотоод сонгууль хүчтэй болно. Намын үйл ажиллагаа маш их идэвхжиж, сэргэх байх гэж бодож байна. Бид өнөөдөр УДШ-ээс ирсэн саналд нийцүүлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.
Ж.Баясгалан: Би 21 аймгаар тойрч, иргэдтэй уулзана
Ж.Баясгаан: Би 21 аймгаар тойрч, иргэдтэй уулзана
Ж.Баясгалан: Би 21 аймгаар тойрч, иргэдтэй уулзана
3,548.92





















































Нэргүй 2025-11-21 66.181.183.105
АН жэнкотонгуудаас л сал ЕНБД гээд хамар дор чинь….
сонгогч 2025-11-21 202.9.47.31
АН 2027,2028 оны сонгуульд ялалт байгуулахыг хүсч байгаа бол элбэгдоржтонгуудаасаа бүрэн салж байгаа гэдгээ олон нийтэд ил тод зарлах шаардлагатай. Эс бөгөөс элбэгдоржтонгууд АН- н нэр хүндийг унагасаар ирсэн, цаашид ч унагах болно шүү….МАН- н нэр хүнд унасан энэ үед Ан ялалт байгуулах боломж бүрэн бна.
Нэргүй 2025-11-21 202.70.43.34
Жэндэр Нэрийн доор алив Байгууллага, Компани бүхэн ашиггүй орон тоо гаргах хандлагатай байдаг. Аливаад ҮР АШИГ гэж зүйл заавал байх ёстой. Онцын шаардлагагүй Орон тоогоор яахавдэээ
ИРГЭН 2025-11-21 103.229.122.125
АН-ын Луйварчидад одоо Итгэх гэж үү,,,,,
Нэргүй 2025-11-21 202.21.107.34
Hulgaich luivarchin, ulsaa hudaldsan nuhduusuu sal. ene bayartsogt uuruu z**l. 20 myangan huvisagch yrij baigaad bayalgaa OT-n bayalgaa avilgiin hedhen tsaasnaas bolj gadniihand hyamd ugch baigaa etgeed ingej yrij baih ni ard tumend doromjlol bolj oilgogdoj baina.
Нэргүй 2025-11-21 158.59.146.30
chamaig bgaa cagt AH nam shalnii dooguur shurgaj ul bolno,
chamaig bgaa cagt AH nam shalnii dooguur shurgaj ul bolno,
chamaig bgaa cagt AH nam shalnii dooguur shurgaj ul bolno,
chamaig bgaa cagt AH nam shalnii dooguur shurgaj ul bolno,
chamaig bgaa cagt AH nam shalnii dooguur shurgaj ul bolno,
chamaig bgaa cagt AH nam shalnii dooguur shurgaj ul bolno,
Нэргүй 2025-11-21 103.229.122.15
XUCHINDI VANAGN MASSAJLN TSAG UILCHLGE SEKSEER80955877
Нэргүй 2025-11-21 66.181.180.95
баярцогт шоронд ороогүйм уу
Нэргүй 2025-11-21 103.212.119.231
Наад нам мам гэсэн солиорлоо боль шаарнуудаа
ЗОЧИН 2025-11-21 103.229.120.35
Баярцогт мэтийн улсыг харахаар л АН -д ой гутна
Нэргүй 2025-11-21 188.162.254.55
Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч, сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалчын хайртай дарга баярцогт.
Нэргүй 2025-11-21 103.212.117.27
Намаа бодоод холдо үз дээ. Дахин хорлох гээгүй бол???
Нэргүй 2025-11-21 66.181.179.68
хөөрхий сул дорой суганы ү болчихсоноо мэдрэхгүй яваа харагдах
Нэргүй 2025-11-21 202.126.88.112
Энэ хүнийг зайлуулахгүй бол АН хэрэггүй.
Нэргүй 2025-11-21 103.229.122.167
Дэмжиж бна.
Нэргүй 2025-11-21 103.229.122.15
SAWI80955877
Нэргүй 2025-11-21 66.181.180.199
Jacky Chan-ы алдмал дүү гэсэн яг л үнэн байна шүү.
Аль ч нам нь хэрэггүй 2025-11-21 217.208.144.61
МАН коммунист угшилтай, ХҮН албан тушаалд дуртай хэдэн залуус, АН нь энэ Баярцогт мэтийн хэдэн хулгайч
Нэргүй 2025-11-21 103.229.122.15
BIEE UNELELNE SADAR XUCHINDI BOOW XXI BOOB DOLOOJ ALNI SEKSDEX ANUSDI80955877VANXANI SEXSYGEER AJIL XNE SEKSEER MASSAJLI80955877