Хюнтелаар “Шальке 04”-т очлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Хюнтелаар “Шальке 04”-т очлоо

Германы Бундеслигийн тэргүүн клубуудын нэг “Шальке 04” энэ жил нэлээд хэдэн тоглогчдыг эгнээндээ нэгтэгсэн билээ. Тэгвэл “Шальке 04” энэ удаад Италийн “АС Милан” багт хүчин зүтгэж байсан Голланд довтлогч Клаас Ян Хюнтелаарыг өөрийн болголоо. 27 настай Голланд эр ийнхүү зургаа дахь багаа сольж байна. Хэдийгээр энэ наймаа эртнээс яригдаж байсан ч “Евро-2012”-ын тоглолтуудаас шалтгаалан биеллээ олохгүй байсаар өдийг хүрчээ. Хюнтелаарын хувьд “Шальке 04” багаас жилийн 14 сая еврогийн цалин авах бөгөөд гэрээний хугацааг цаашид сунгах таатай боломжтойгоор энэ багт ирж байна. Хюнтелаарын хувьд энэ багтаа 25 гэсэн дугаартай тоглох ажээ. Тэрбээр шинэ багийнхаа талаар “Би дасгалжуулагч Феликс Магадтай уулзаж, тоглолтын тактикийн талаар маш сонирхолтой яриа өрнүүлсөн. Их өвөрмөц, сонирхолтой санагдсан. Тэр ч утгаараа баг маань ч надад маш их таалагдаж байгаа. Одоо хамтдаа амжилт гаргахыг л хүсч байна” хэмээсэн байна. “Шальке 04”–ийн энэ зун авсан супер од  Раул Гонзалес мөн 2009 онд нэг улирлын туршид Хюнтелаартай хамт тоглож байсан юм. Өнгөрсөн улиралд тэрбээр “АС Милан”-ы бүрэлдэхүүнд тоглож, 25 тоглолтонд долоон гоол оруулсан амжилттай улирлыг үдэж байсан билээ.  
  

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж