Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан "Чингис хааны цом"-ын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан өнөөдөр/2025.11.21/ 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Өнгөрсөн жилээс эхлэн "Чингис хааны цом" гэх нэртэй болсон энэхүү барилдаан өмнө нь "Монгол бахархлын өдөр"-т зориулсан барилдаан гэдгээрээ олон танигдсан. 2012 оноос хойш болж буй энэхүү барилдаан нь чансаа өндөр, ширүүн өрсөлдөөнтэй болдог гэдгээрээ наадам, цагаан сар, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаануудын араас ордог.
Өмнөх жилүүдэд дараах бөхчүүд түрүүлж байв.
- 2024 он: Улсын харцага Э.Даш түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэв
- 2023 он: Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв
- 2022 он: Цар тахлын улмаас цуцалсан.
- 2021 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэв
- 2019 он: Улсын начин Н.Баярбаатар түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв
- 2018 он: Улсын заан Д.Анар түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв
- 2017 он: Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэв
- 2016 он: Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын харцага Э.Даш үзүүрлэв
- 2015 он: Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэв
- 2014 он: Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв
- 2013 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв
- 2012 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв.
Энэ жилийн тухайд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Б.Орхонбаяр нарыг эс тооцвол өнөө цагт ид барилдаж буй бүхий л том цолтой, чансаа өндөр, бэлтгэлжилт сайтай байгаа бөхчүүд барилдахаар бүртгүүлжээ.
Алтан цомын төлөөх барилдаан эхэлсэн учир бөхчүүд ерөнхийдөө бэлтгэлжилт, барилдаан сайтай байгаа. Тэр дундаа улсын арслан Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай, улсын заан М.Лхагвагэрэл, Б.Сүхбат нарыг өнөөдрийн барилдаанд цойлох болов уу гэсэн хүлээлт бөх сонирхогчдын дунд байна. Түүнчлэн өнгөрсөн жил Э.Даш харцага таавар эвдсэн шиг таамгаас гадуурх хэн нэгэн хүрэл цутгамал, алтан шармал цомын эзэн болохыг үгүйсгэхгүй.
3,576.03




















































БӨХ 2025-11-21 59.153.112.159
Өв соёлынхоо буянд хар бор ажилд нухлагдахгүй, солонгост махаа идэж зовлогоо зулгаан барин боолын хөдөлмөр хийх шаардлагагүй сайхан амьдарч байна даа. Өв соёлынхоо буянд тосонд умбаж торгон дээр хөлбөрч элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарч байна даа. Өв соёл маань үргэлж биднийгээ ивээж үргэлж хишиг буян үр өгөөжөө харамгүй хайрлаж байх болтугай! Хурай хурай! Багадаа жалгынхаа хүүхдүүдтэй барилдаж өссөний хэрэг ингэж гарах гэж
Малчин 2025-11-21 202.126.89.73
Нэг бөхчин өргөнө! Хэн гэдэг нь маньд мэтэд нэг их сонин биш, бөхийн хүрээнийхний асуудал маньд юуны хамаа
Бадарч тахар 2025-11-21 66.181.184.18
Батмагнай өргөнө !
Нэргүй 2025-11-21 202.9.40.227
Барилданг болхоос өмнө манж хужаагууд тохироод гарцн юм бишүү тэгээд үнэмшилтэй жүжглж барилдаад .