Их эзэн богд Чингис хаан 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн түүхтэй. Тэрбээр, 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын Эзэнт Гүрнийг байгуулсан Монголын их хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрбээр Монголын болон дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм. Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна. Чингис хаан Тангудыг эзэлсний дараа, 1227 онд Алтан улсын хилийн ойролцоох Лю Пан уулнаа мөнхөржээ. Тиймээс энэ удаагийн фото сурвалжлагаа ИХ Эзэн Чингис хаанаараа овоглосон улсдаа ганц төв музейгээс бэлтгэн хүргэж байна.






























3,548.92





















































Нэргүй 2025-11-21 59.153.112.207
Монголын түүхэн хоёрын хоёр сурвалжид “.хар (буюу усан) морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаанаа, улаан тэргэл өдөрийн, өдөр дөл цагт” төрсөн гэдэг баримт бий. Тэр хоёр сурвалж бол одоотой харьцуулхад уг зүйлтэйгээ хэдэн зуунаар ойр түүхэн мэдээ…
Монголхүү 2025-11-21 66.181.177.17
Чингис хаан ямар ч улс руу өөрөө эхэлж довтлоогүй. Дайснууд нь дайн өдөөхөөр хариу барьж байсан, тэгэхдээ урьдчилж сануулж байгаад дайтдаг байсан түүхтэй. Агуу агуу…
Тулгат 2025-11-21 103.57.93.25
Чингис хаандаа мөргөх боловч Оросын дайныг хараах, учир авцалдаа алга.Үндэсний бахархал гэж орилох боловч бусдын дайныг үзэг ядах.Нээрээ Чингис хаан чинь дандаа дайн хийж нэрээ мандуулсан биздээ
зочин 2025-11-21 66.181.160.22
Заа муу Плитка минь тэнэгтээд бай