British Airways ажил хаялтын улмаас 1000 нислэгээ хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

British Airways ажил хаялтын улмаас 1000 нислэгээ хойшлуулав

 British
Airways (ВА) нисэх компани онгоцны үйлчлэгч нарын ажил хаялтын улмаас
1000 орчим нислэг хойшлогдсон тухай Agence France-Presse агентлаг
гуравдугаар сарын 20-нд мэдээлжээ.

Ажил хаялт гурав
хоног үргэлжлэх ба Британийн томоохон үйлдвэрчний эвлэлийн холбоо Unite
ВА-гийн удирдлагатай үр дүнгүй хэлэлцээр хийсний дараа ажил хаях
шийдвэр гаргажээ. Компани нь зардлагаа багасган үйлчлэгч нарын цалин
хөлсийг хасч байгаагаас тэд ажил хаяхаар шийдсэн байна. Хэрэв тэд
өөрсдийн шаардлагыг биелүүлж чадахгүйд хүрвэл тэд гуравдугаар сарын
27-ноос дөрөв хоногийн ажил хаялт зарлах гэнэ.

Харин
компанийн мэдээлснээр 1950 нислэгийн тал хувь нь хуваарийн дагуу
явагдаж байгаа ажээ. Үйлчлэгч бүр ажил хаялт хийгээгүй ба энэ
эсэргүүцлийн үеэр ВА 22 онгоцыг лизингээр багийнх нь хамт авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж