Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр ормын зам талбайг чөлөөлж, тохижилтын ажлыг эхлүүлсэнтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.11.20/ мэдээлэл хийв.
Тэрбээр, сүүлийн бараг 30-аад жил элс цемент зардаг байсан гаднах талбайг чөлөөлж, тохижуулах ажлыг Баянгол дүүргээс хийсэн. Суурьшлын бүс тэлж байгаа энэ цаг үед замбараагүй гадаа худалдааг зогсоож, эрчим хүчний гудамжинд тусад нь талбай гаргаж, дүүргийн татварын газар бүртгэлжүүлж, зогсоол талбайн ажлыг шийдэж өгч байгаа. Ирэх оноос Баянгол дүүргийн Гурвалжингийн гүүрний урд талын гаднах тохижилтыг хийхээр төлөвлөсөн. Хаа сайгүй элс хайрга зарж байна. Цаашид ил талбайд элс, хайрга зарахыг болиулна. Сүүлийн 30-аад жил энд хөглөрч байсан элс, хайрга, цементийн ажлыг зогсоосон. “СТТ” төвийн эзэмшил газар зөвхөн барилгын суурийн дагуу л олгогдсон. Гэтэл нийтийн эзэмшлийн зам, талбайд павильон, контейнер тавьж барилгын материал зарж байна.
Бид аж ахуй эрхлэгчдэд саад учруулахыг хүсдэггүй. Гол асуудал нь явган замыг чөлөөлж, газар эзэмших эрхээ сунгуулж, дуудлага худалдааны төлбөрөө төлөх шаардлагыг тавьсан.
Хэрвээ шаардлагыг хүлээн авч, биелүүлэхгүй бол энэ бизнесийг зогсооно. Цаашид хотын бүтээн байгуулалт тохижилтын ажил зөвхөн зун, хавар, намар үргэлжилдэг биш жилийн дөрвөн улирал газар чөлөөлөх ажил эрчимжинэ. Гурвалжингийн гүүрэн доогуур буцаж эргэдэг замыг Баянгол дүүргийн 20 дугаар хороотой холбосон зам тавих ажлын төсөв ирэх оны төсөвт суулгасан. Зорчилт хөдөлгөөнийг багасгах зорилгоор Алтай хотхоны сургууль, Golden Park хотхоны хажуу талын сургууль, цэцэрлэгийг барина. Мөн Нарын хороололд өргөтгөл барихаар төлөвлөж байна.
3,548.92





















































Нэргүй 2025-11-20 202.179.11.230
Зөв шүү, одоо анархизмд 30 жил явсан монголчууд хуулийн дор амьдрах цаг болжээ.
Нэргүй 2025-11-20 66.181.176.147
эзэмшил газрыг нь сунгаж өгөөд байхдаа яадгийн наадах чинь буруу шүү.эзэмшил газар дээрээ дүүрэн тулгаж барилгаа босгочихоод нийтийн эзэмшил рүү машины зогсоол үүд тамбар шатаа барьдаг шуналтай увайгүй зарчмыг өөгшүүлж дэмжиж байнаа гэсэн үг.анхнаасаа газар дээрээ барилгаа зргсоолтой нь төлөвлөж барих ёстой биз дээ.ингэж өөгшүүлдэг болохоор хотын зам талбай өргөсгөх аргагүй тулгаж барьсан барилгаар дүүрсэн
Нэргүй 2025-11-20 66.181.182.75
МАНН-ын мангарууд заавал хүчирхийлэл хийж байж санаа нь амардаг лүднүүд !
Нэргүй 2025-11-20 202.9.40.50
Нямбаатар ажил хийж байгаа. Харин түүнийг Намбарын Энхбаяр болон АН-ынхан маш их муулж хар пиар хийх юм. Н.Энхбаяр болохоор Өргөө зочид буудлаа хотын өмчид өгөхгүй гээд үзээд байдаг. АН-ынхан болохоор Оюун-Эрдэний хамсаатан гээд түүнийг үздэггүй. Бүр засаг даргаас нь огцруулна гээд гарын үсэг цуглуулаад Сүхбаатарын талбай дээр суугаад байдаг. Хэцүү ч юмаа даа.
Хотын төлөө бусдад адлагдах гэж. Өөрийнхөө төлөө бол өнгөрч гэхсэн.
Нэргүй 2025-11-20 202.126.88.206
Нийслэл үй олон тендерээ одоо зарлаад цаас. бичигнийхээ ажлыг эртхэн хийгээд хавар 3 сар гэхэд ажлаа хийж эхлээд зун 8 сар гэхэд 100% дуусгамаар бнааа !!!! ажил хйисэн ч биш хийгээгүй ч биш зунжин худлаа найр наадам
Нэргүй 2025-11-20 66.181.187.108
уравсан хулгай элбэгдоржийн троллууд боож үхэх гээд байна
Нэргүй 2025-11-20 66.181.191.141
Элбэгдорж энэ 2ийн асуудалд ямар хамаа байна.Солиотой баас вэ
Нэргүй 2025-11-20 66.181.182.75
Элбэгийг Еөөк байхад нь цөмөөрөө л долоож байлаа, одоо цөмөөрөө л түүнийг зүхэж, Хүүкийг долоож бна. Ёстой Ванга шиг хэлье, 2027 оны эцсээс эхлээд бид нар цөмөөрөө л Хүүкийг муулах аянд мордож, шинэ Еөөкийг шүлсдэж гарна доо !
Нэргүй 2025-11-20 66.181.182.75
Социализмын дараах Монголчууд бидний ёс суртахуун, зан төрх, төрөлх чанар маань чухам ийм бөлгөө !!!
Нэргүй 2025-11-20 66.181.181.121
uragshaagaaaaaaaaaa gol davsan guurnuu bariachee tegj baij tugjrel buurnAAA GANTS NARNII GUUREER BAGTAHGUI BNA SHUUUDEEEEE
Нахаал 2025-11-20 66.181.165.234
хүний юм булаадагаа больчихвол зөв юм хийж байна
Батшугал 2025-11-20 202.9.46.228
Батшугал сайдын эцгээс Өргөө зочид буудлаа хурааж авч чадсан уу
Нэргүй 2025-11-20 202.70.43.34
Зөвөө зөв, гхдээ Хот Анхнаасаа л замбраатай цэгцтэй явж ирсэнсэн бол одоогийн ХАЧИН МУУХАЙ хоттой болохгүй л байлаа….Үе үеийн газрын наймаачин Мээрүүдийн уршиг одоо ч мөнхөд үргэлжилсээр… НИТХ-ын гишүүд нь Газрын Наймаачид шүү дээ
Нэргүй 2025-11-20 66.181.165.234
гэхдээ гэж байхгүй, тэгвэл болж бүтэх зүйлгүй
Зараа 2025-11-20 202.55.188.36
дуудлага худалдааны үнэ гээч солиорлоо больчих оо. дуудлага худалдааны тухай хууль гарахаас өмнө газар олгогдсон бол наад хууль чинь үйлчлэхгүй байлтай.
Нэргүй 2025-11-20 103.212.119.88
Бэтий гуц . . .
Зочин 2025-11-20 202.9.46.241
Зөв зөв 100% дэмжиж байна.
Зочин 2025-11-20 94.153.29.8
Энэ нөхөр маань хэзээ нэг: ЗОГСООНО, ХУРААНА, ХҮЧИНГҮЙ БОЛГОНО, ТОРГОНО, ХОРИНО , ШИИЙТГЭНЭ г.м үгнүүдээс салах юм болдоо..хөөрхий дөө гэж…юм хийх гээд гүйж харайгаад байх юм, даана ч мэдлэг боловсрол нь дутаад бндаа????!!!
Нэргүй 2025-11-20 59.153.113.185
Чи өөрөө бол бөөн мэдлэг боловсрол ай ? хэ хэ