“МАН даргаа УИХ-ын дарга болгох эсэх нь тусдаа асуудал”

“МАН даргаа УИХ-ын дарга болгох эсэх нь тусдаа асуудал”

“МАН даргаа УИХ-ын дарга болгох эсэх нь тусдаа асуудал”

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 


Тэрбээр" Бид нийтээрээ даргад дуртай үндэстэн. Социализмын үеэс л даргыг магтан дуулж, тэр даргын доор амьдарч сурсан. Гэтэл ардчилсан улсад намын дарга гэх ойлголт бус, харин намын лидер гэсэн зарчим л үйлчилдэг. Гэтэл бид нэг хүнийг намын дарга гээд өргөмжлөхөөр тэр хүн ардаа байгаа хэдэн мянган гишүүнийг би удирдаж, даргална гэж ойлгодог. Харин лидер гэдэг бол даргалах тухай ойлголт биш. Тэр бол урагшаа харан явж, үзэл баримтлал, улс орныхоо хөгжлийн өмнөөс “мөс зүсдэг” хүн.

Ардчилсан улс орнуудад ийм мөс зүсэгчид парламентын спикер болдоггүй гэсэн зарчим үйлчилдэг. Учир нь парламент бол олон намын төлөөллийн талбар. Хэрвээ намын өнгө болсон лидерүүд спикерийн суудалд суучихвал, парламент доторх тэнцвэр, мэтгэлцээн, зөвшилцөл алдагдаж мэднэ. Парламент бол төвч байр сууринаас хурал удирдаж, талуудын дунд шударга мэтгэлцээнийг хангах механизм. Харин намын лидер нь үсэрч гарч ирээд спикерийн алх бариад эхэлбэл эрүүл, төлөвшсөн мэтгэлцээн өрнөх боломж үндсэндээ алдагдана гэсэн үг юм.

Миний бие санаачилсан хуулиа өнөөдөр өргөн барина гэсэн байр суурьтай байна. Харин парламент энэ хуулийг хэзээ хэлэлцэж, батлах нь өөр асуудал. МАН намын даргаа хүчиндээд УИХ-ын дарга болгох эсэх нь ч бас тусдаа асуудал.

Монгол Улс ийм үзэл санааны өөрчлөлт, шинэ түвшний улс төрийн соёл руу хэзээ шилжих вэ гэдэг нь бүр ч том, урт хугацааны асуудал. Тиймээс МАН-ын дарга УИХ-ын дарга боллоо гээд энэ үзэл санаа хэрэгжих боломж хаагдлаа гэсэн үг биш" гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-20 202.9.40.50

Төрийн алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт учруулсан 2 тэрбум төгрөгийн хохирлоо Х.Тэмүүжин та төлөөч ээ. Эмнэлэгийг прокурорууд суудаг газар болгох гэж та маш их хичээсэн. Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй байсан. Таны тэр үйлдлээс болж тухайн эмнэлэгийн сувилагч эмч нар хохирч байсан гэж би сонссон. АН-ын дарга хүн УИХ-ын дарга байж болно гэж хэлсэн нь шулуун юм биш үү.

Avatar

Нэргүй 2025-11-20 66.181.182.75

Энэ хүн зарчим л ярьсан бна ! МАНН-д үзэл санаа, үндсэн зарчим гэж огт байдаггүй ш дээ, ноднин буруу гэж байсан зүйлээ энэ жил зөв гэнэ, энэ жил зөв гэсэн зүйлээ хойтон буруу гэдэг…..1937-40-өөд онд баахан хүнийг буруутгаж *л чихаад 1956, 1962 онд тэдний зарим нь зөв юм бна гэж ба йснаа 1990 онд тэд цөмөөрөө зөв байж гэнэ г м.
Ямар ч үед яс баримтладаг зарчмыг тогтоох нь зүйтэй л гэж энэ хүн ярьж яваа юм бнаа, үүнийг МАНН-ын мангару уд ойлгохчгүй л дээ !!!

Avatar

Зайл 2025-11-20 66.181.185.97

Зайл

Avatar

Зочин 2025-11-20 64.119.29.46

За их хурал хурдан даргатай болоод ажиллаа хий битгий улс төржөөд бай та хэдийг ард түмэн сайн хууль гарга ажил хий гэж сонгосон шүү дээ

Avatar

Нэргүй 2025-11-20 103.57.92.129

энэ их мэдэх амныхаа зоргоор ном айлддаг болоод удлаа. одоо төрөөс холхон байлгах цаг нь болж байх шиг байна. яахав нэг хэсэгтээ би хэлмэгдчихлээ гэж баахан бурна биз тэгсхийгээд сайн ахынхаа ажлыг үргэлжлүүлнэ биз

Avatar

Нэргүй 2025-11-20 104.28.71.90

Tiim syrhi ym bolson Zandaahyygee namaas tydgelzyylehgyi yasan y

Avatar

Шударга төр 2025-11-20 172.59.130.145

Бид сонгуулиар парламентын гишүүдээ сонгодог. Сонгогдсон намын дарга парламентын дарга байна гэдэг 100% шударга болно. Тэмүүжинг сонгогч нарын хэн ч ойлгохгүй.

Avatar

Нэргүй 2025-11-20 202.126.90.48

гэхдээ гишүүнчлэлээсээ энэ хугацаанд түтгэлзэх хэрэгтэй яг ерөнхийлөгч шиг энэ нь жинхэн шудрага болно доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж