МАН-ын Удирдах зөвлөл дэргэдээ 7 бодлогын хороо ажиллуулна

МАН-ын Удирдах зөвлөл дэргэдээ 7 бодлогын хороо ажиллуулна

МАН-ын Удирдах зөвлөл дэргэдээ 7 бодлогын хороо ажиллуулна
Буянт-Ухаа спортын ордон, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 15. "Эв нэгдэл-шийдэл-хөгжил" уриатай МАН-ын 31 дүгээр их хурал болж байна. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

МАН 2024 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, XXXI Их хуралд намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор долоон бодлогын хороо байгуулжээ. Тус намын Удирдах Зөвлөлийн өнөөдрийн хурлаас,

  • “Гишүүн төвтэй нам 4-Е стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл/
  • Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Галбадрах
  • Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц/
  • Хот байгуулалтын бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан/
  • Банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин/
  • Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир/
  • Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо /Хорооны дарга: УИХ-ын гишүүн Ц.Идэрбат/ байгуулахаар шийдвэрлэжээ.

МАН цаашид бодлогын тинк танк загварыг хөгжүүлэх үүднээс "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллах юм байна. Ингэснээр УИХ, Засгийн газрын түвшинд хэлэлцэх асуудлуудыг өмнө нь тал бүрээс нь урьдчилан судалгаа, шинжилгээний томоохон хэлэлцүүлэг өрнүүлдэг тогтолцоо бий болно гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-20 59.153.114.79

Мянгыг ажиллуулсан ч үр дүн гарахгүй, эх орноосоо урвасан хулгайчид

Avatar

Зочин 2025-11-20 59.153.115.170

МААААШ ЗӨВ

Avatar

Т1 2025-11-20 202.9.46.245

Нүүрсний болон бусад хулгай ба хуйвалдаанаа халхлах Нууц хороо зөвлөл байгаа.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: МАН-Д ИРЭЭДҮЙТЭЙ ЖАГСААЛТААР ОРЖ ИРСЭН ЗАЛУУЧУУД ХЭД ХЭД БАЙНА ШҮҮ 2025-11-20 103.229.123.231

МАН-д судалгаа хийгээд асуудал боловсруулах боломжтой эмэгтэйчүүд гэвэл УЯНГА, НОМИНЧИМЭГ ХОЁРЫГ ХЭЛЖ БОЛМООР. УЯНГА НЬ ХАШИРЛААД УДААН БАЙХ, НОМИНЧИМЭГ НЬ ЯАРААД ТҮРГЭДЭХ ДУТАГДАЛ ГАРГАХГҮЙ БОЛ АСУУДЛЫН ЦААНА НЬ ГАРАХ ПОТЕНЦИАЛ ТЭДЭНД БАЙХ ШИГ.ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭС ЛУВСАНЖАМЦ БАРУУНД PERFORMANCE MANAGEMENT-ЭЭР НОМЫН ДУУ СОНССОН ЗАЛУУ БАЙНА.ХЭТЭРХИЙ МЭДЭМХИЙРЭЭД БАЙХГҮЙ БОЛ АЖИЛСАГ ЗАЛУУ БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-11-20 202.126.89.163

Учрал Их засаг хувийн сургуулиа төгсөөд төрд олигтойхон ажиллаж үзээгүй бж УИХ дарга айн ийм бж болохгүйээ шударга бус шүү

Avatar

Хэхэхэхохо 2025-11-20 202.9.46.228

Тэгээд өөрийнхөө ажиллуулдаг сургуульдаа хичээл үзэж суух уу, шалгалт өгөх үү? Дараа нь Багшийн дээдэд магистрт орж суусан гэжуугаа. Ямар ч байсан юм юманд хөл дүрэмтгий, хор найруулахдаа овсгоотой эр байхаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж