Кличко, Петер нар тулаандаа бэлэн

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Кличко, Петер нар тулаандаа бэлэн

Мэргэжлийн  боксын хүнд жингийн сонирхолтой тулаан энэ бямба гаригт болох гэж байна. 2005 оноос хойш мэргэжлийн боксийн хүнд жингийн доминант нь байгаа Украйны шилдэг боксчин Владимир Кличко өөрийн эзэмшдэг IBO, WBO, IBF холбоонуудын бүсээ хамгаалах тулаанаа Нигерийн Самуэль Петер хэмээх боксчинтой хийх гэж байгаа билээ. Тэгвэл эдгээр боксчид тулаан болох Германы Франкфурт хотын спорт цогцолборт хамтдаа рингтэйгээ танилцаж, бэлтгэл хийжээ. Энэ үйл явдлын үеэр олон тооны шүтэн бишрэгчид болон хэвлэл мэдээллийнхэн цугларсан бөгөөд хоёр тамирчны бэлтгэлийг сонирхсон байна. Самуэль Петер, Владимир Кличко нар өмнө нь нэг удаа таарч тоглож байсан бөгөөд энэ тулаанд Владимир Кличко гурван ч удаа  Самуэль Петерийг хүнд цохилтонд оруулан цэвэр ялж байсан байна. Харин Нигер эр энэ удаагийн тулаанд урьдын явдал давтагдахгүй гэж үзэж байгаа бөгөөд багагүй урт хугацаанд өрсөлдөгчөө судалсан болохоор Кличког буулган авна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Харин хүнд жингийн босоо аварга Кличко энэ тулаанд нэг их санаа зовогүй байна хэмээсэн бөгөөд ирэх жил Дэвид Хойтой хийх тулаанаа тэсэн ядан хүлээж байна гэжээ. Дашрамд сонирхуулахад, энэ хоёр боксчны тулааныг дэлхийн 100 гаруй орон шууд гаргахаар болоод байгаа юм байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж