УИХ-ын даргад МАН-ын дарга Н.Учралыг нэр дэвшүүллээ

УИХ-ын даргад МАН-ын дарга Н.Учралыг нэр дэвшүүллээ

УИХ-ын даргад МАН-ын дарга Н.Учралыг нэр дэвшүүллээ

НЭМЭЛТ: 

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас УИХ-ын даргад МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлжээ. УИХ-ын даргын томилгоог өнөөдөр багтаан хийх чиг барьж буй аж. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Удирдах зөвлөлөөс оруулсан саналыг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлж, байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байна.

УИХ-ын шинэ дарга өнөөдөр тодорно

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.20/ 8:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж эхлээд байна. Хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна. Уг асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах юм. Тодруулбал, бүлгийн хуралдаан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын дараагаар болох аж.

УИХ-ын даргад тус намын дарга Н.Учрал яригдаж байгаа.

УИХ-ын даргыг сонгох асуудлаар, Ардчилсан намын бүлгийн зүгээс "Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй" гэх агуулгатай хуулийн төслийг санаачилсан. Харин Монгол Ардын намынхны зүгээс "Эрх баригч нам УИХ-ын даргаа томилохдоо аль ч нам, бүлэг эвсэлтэй зөвшилцөхгүй" гэдгээ мэдэгдээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн Ламжав 2025-11-20 202.9.41.8

Н.Учрал дөнгөж саяхан МАН-ын дарга болсон учир УИХ-ын даргад нэр дэвшүүлэх нь буруу!!! Ямар ч намын дарга УИХ-ын даргад нэр дэвших нь буруу. МУ-ын Ерөнхийлөгчийг орлон ажиллахаар хуулинд заагдсан УИХ-ын дарга хүн Намын гишүүнчлэлээс татгалзах ёстой. Монгол улсын Парламент аль нэг намын хурлын байгууллага байж болохгүй. Энэ нь Үндсэн хуулинд заасан Парламентын Засаглалын утгыг бүрэн алдагдуулна.!!! Ман-чууд битгий тэгж тэнэгтээрэй!!! УИХ-д суугаа жижиг намууд Цөөнхийн байр суурин дээрээ байгаачээ

Avatar

Нэргүй 2025-11-20 203.23.49.145

ман толгойноосоо муудсан юм байна гэдэг нь сая хурлаараа харагдсан муудсан толгойтой нам иймэрхүү Ёрын ураан мэтийн хувь ашиг боддог хүмүүсийг сонгох нь аргагүй биз дээ монголыг ч ядарсан дээр нь дэвсэлж бүүр дээр нь дарж хэвтэж орхих биз

Avatar

Нэргүй 2025-11-20 66.181.182.75

МАН-ын 3-р ээлж хоолондоо орж, Баялагийн сангаа бушуу байгуулж, хуьааж цуслах гээд мөн ч их яарч бна даа !!!

Avatar

** 2025-11-20 202.9.46.228

Хэд хэд сонгогдсон туршлагатай, парламентч хүнийг дэвшүүлэхгүй яаваа, дор хаяад Ждү Ураан MCS-д худалдагдаагүй нэр цэвэр хүн сонговол намын нэрэнд ганц ч гэлээ хар хир толбогүй байх байсым даа.

Avatar

Нэргүй 2025-11-20 66.181.182.75

Тийм хүн МАН-д байхгүй !!!

Avatar

зочин 2025-11-20 202.131.227.179

Учрал УИХ-н дарга болох нь мэрэгжлийн хувьд тохирно. Зандан шатар ерөнхий сайд байх нь мэргэжлийн хувьд тохиромжтой. Зарим сайдаа солих нь зүгээр байх. Гол нь улс орон хөгжих ёстой гэдгийг хүн бүр анхаараасай. Эх орны минь эрх ашиг нэгт байх ёстой.

Avatar

ZOCHIN 2025-11-20 66.181.176.132

МАШ ЗӨВ ШИЙДЭЛ. МАН-ын ДАРГА НЬ ЕС-ын СУУДЛЫГ БУЛААЦАЛДААД ОГТ ХЭРЭГГҮЙ. УИХ-ын ДАРГА БАЙХАД ЗӨРЧИЛДӨХ ЮМ ОГТ ҮГҮЙ. ЕС ЗАНДАНШАТАР АЖЛАА МАШ ЗӨВ ЭХЭЛЖ ЗОРИГТОЙ, ШУДАРГААР, ЗАНГАРАГАТАЙ, БУУРЬ, СУУРЬТАЙ АЖИЛЛАЖ БНА. МОСКВАД ОХУ, ХЯТАДЫН УДИРДАГЧТАЙ УУЛЗЛАА. НИЛЭЭД АЖИЛ ТОХИРОЛЦЛОО. ИРЭНГҮҮТ НЬ АЖЛЫГ НЬ БУЛААЖ АВЛАА ГЭВЭЛ ОХУ, ХЯТАД ЯАХ БОЛ. ЕРӨӨСӨӨ ЭНЭ МОНГОЛЧУУДТАЙ ХЭНТЭЙ Ч ЮМ ЯРИАД НЭМЭРГҮЙ ЮМ БНА, БАЙСГЭЭД Л СОЛИГДОНО ГЭНЭ ШҮҮ ДЭЭ. ТҮҮНИЙГ ДАРААГИЙН СОНГУУЛЬ БОЛТОЛ ТОГТВОРТОЙ АЖИЛЛУУЛАХ НЬ ЗӨВ

Avatar

Нэргүй 2025-11-20 103.212.118.176

Зөв зөв. Учралыг дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2025-11-20 43.242.242.59

3 ажлыг 1 хүн яаж амжуулах юм бэ. УИХ-ын дарга чинь цалин хөлстэй ажил юм байгаа биздээ. тэр ажлаа л хийгээч дээ. Сайдаа өгөөч

Avatar

Нэргүй 2025-11-20 66.181.160.99

АН – ын төслийг УИХ хэлэлцэх байх , тэр үед харья . ЖДҮч ЭНХ – АМТ , ЭНХ – БЯРТ хоёрын хэн ШАДАР болохоос явдал – суудал хамаарана … Тэр цат

Avatar

дорж 2025-11-20 202.131.251.130

Ардчилсан намд салаавч үзүүлээд болоо шүү дээ.ИХ хурлын даргаар хулгаачийг сонгох уу? худалчийг сонгох уу гэдэг нь зөвхөн МАН -ын асуудал. бусад намд түй ч хамаагүй.

Avatar

Нэргүй 2025-11-20 66.181.189.196

АН-ын хуулийг хэлэлцсэний дараа нь шийдэх асуудал

Avatar

Зочин 2025-11-20 64.119.29.46

Энхамгалан даваасүрэн оюунэрдэнэ амарбаягалан гм хогийн нохдүүд эсрэг ажиллаад засгийг унагах юм хийгээд бгаа шүү пээ

Avatar

Нэргүй 2025-11-20 103.229.123.79

Тэр Занданшатарыгаа дагуулаад зайл цаашаа

Avatar

Буд 2025-11-20 64.119.29.46

Учралын яаралтай тавиад баялагын хулгайч нартай тэмцээ нам дотор чинь АНамтай хамтраад эсрэг ажиллах хүмүүс эхнээсээ тодроод эхэлсэн шүү эд нарсса айх хэрэггүй шүү дээ амжилт

Avatar

Нэргүй 2025-11-20 202.21.118.178

Намын дарга Их хурлын дарга байсан тохиолдолд тэр нам дараагийн сонгуульд заавал ялагддаг жамтай юм шиг, ккк

Avatar

Зочин 2025-11-20 64.119.29.46

Зөв шүү дээ ЗГазар тогтвортой ядаж 1 жил ажиллах хэрэгтэй намын нэр хүнд өссөнө хулгайч нартайгаа тэмцэнэ гэж хэлсэндээ хүрч хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-11-20 66.181.184.47

Данх Дамараа нарын фракцад засгийг унагаах том боломж гарч иржээ. Ноцолдоод л байхаас…өөр яахав.

Avatar

Нэргүй 2025-11-20 66.181.160.112

МАН засгийн эрх барьж байгаа болохоос төрийн эрх барьж байгаа юм биш учир шинэ жишиг зоригтойгоор тогтоох нь зүйтэй байхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж