Супермэн үү дээ? Үгүй ээ, "Супер сахалт" Мадуро. Венесулийн удирдагч Николас Мадурогийн дүртэй хүүхэлдэйн баатар Өмнөд Америкийн хамгийн хямралтай улсыг аврахад бэлэн. "Супер сахалт" бол Венесуэлийн суртал ухуулгын чанартай хүүхэлдэйн кино бөгөөд 2021 оноос хойш тус улсын төрийн телевизээр гарч буй. АНУ-ын хөлөг онгоцууд Венесуэлийн эргээр цугларч, ерөнхийлөгч Дональд Трамп Мадурог огцруулахын тулд цэрэг илгээх эсэхээ эргэцүүлэн бодож буй энэ үед "Супер сахалт" хэрхэн ажлаа хийж байна вэ?
Трамп Венесуэлийн эрэг орчмоор хар тамхи тээвэрлэдэг хөлөг онгоцнуудад цохилт өгч эхэлсний дараахан буюу өнгөрсөн есдүгээр сард "Супер сахалт"-ын шинэ анги цацагдсан. Шинэ анги дээр "Супер сахалт" ердийн өмсгөлөө цэргийн дүрэмт хувцсаар сольж, хуйтай сэлэм барьжээ. Мөн "Венесуэль бол дайныг өдөөн турхирдаг улс биш" гэж тунхаглав.
Гэхдээ "Супер сахалт"-аас үл хамааран Венесуэлийн засгийн газар иргэддээ аливаа хямралд бэлэн бай, бүх зүйл сайхан болно гэсэн хоёрдмол утгатай мессежийг илгээж эхлээд байсан билээ.
Карибын тэнгис дэх ноцтой нөхцөл байдал, Мадурогийн дэглэмийн өгч буй мессеж хоёр өөр хоорондоо ялгаатай байгааг Каракасын гудамжнаас харах боломжтой. Өмнөх кампанит ажлуудаас ялгаатай нь Венесуэлийн засгийн газар энэ удаад байлдааны байр суурийг дэмжсэн утга агуулгатай самбар, зураг, граффити сэлтийг хаана ч байрлуулсангүй.
ЯЛГААТАЙ СТРАТЕГИ
Венесуэлийн судлаач, сэтгүүлч Андрес Канизалезийн хэлснээр, Николас Мадуро АНУ-ын сүүлийн үеийн дарамт шахалт эхлэхээс өмнө сураг чимээ багатай амьдардаг байв. Гэтэл наймдугаар сараас хойш тэрбээр олон нийтийн өмнө ойр ойр гарч ирж, үг хэлэх нь олширсон. Мөн энэ үеэрээ ихэвчлэн аюулгүй байдлынхнаар хүрээлүүлсэн байдаг болжээ.
Трампын заналхийллийн өмнө Мадуро хүч чадал харуулах гэсэнгүй. Оронд нь тэр энхийг сахиулагчийн дүрд тоглож, олон нийтийн арга хэмжээний үеэр Жон Ленноны "Imagine"-ийг хүртэл дууллаа. Мөн хэлэлцээрийн ширээний ард сууж, нүүр нүүрээ харан ярилцахыг Трампад уриалж байна. Цаашилбал, саяхан болсон нэгэн жагсаалын үеэр тэрбээр "Вашингтон америкчуудын энх тайвны төлөө Венесуэльтэй нэгдэх хэрэгтэй" гэж хэлжээ.
Үндсэндээ Мадурогийн засгийн газрын арга барил цаг хугацааны явцад өөрчлөгдсөөр байна. Анхандаа, тус улс АНУ-ын заналхийллийг сүйдтэй зүйл биш гэж үл тоомсорлодог байв. Дараа нь Карибын тэнгис дэх АНУ-ын цэргийн оролцоо нэмэгдэхийн хэрээр хүчтэй хариу үйлдэл үзүүлж эхэлсэн. Харин өнөөдөр Мадуро энх тайвныг уриалж байна.
Мадурогийн суртал ухуулгын кампанит ажлын хамтрагч нь Дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло. Тэрбээр Венесуэлийн хамгийн алдартай ярилцлагын нэвтрүүлэг болох “Con el Mazo Dando”-г хөтөлдөг. Дөрвөн цагийн турш үргэлжилдэг тус нэвтрүүлгээрээ Кабелло сөрөг хүчний улстөрчдийг элэглэх, дайрах, засгийн газрын байр суурийг дахин сурталчлах зэрэг ажлыг хийдэг.
Тэд "АНУ юу ч гэсэн бай Карибын тэнгис дэх Венесуэлийн үйл ажиллагаа хар тамхитай ямар ч холбоогүй" гэх мессежийг голчлон түгээж байна.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн дугаартаа Кабелло "Венесуэль болон АНУ-ын хооронд ямар ч хурцадмал байдал байхгүй. АНУ л Венесуэлийн эсрэг түрэмгийлэл үйлдэж байна. Энэ түрэмгийлэл нь хар тамхи, терроризм, гэмт хэргийн бүлэглэлтэй ямар ч холбоогүй бөгөөд Венесуэлийн байгалийн баялгийг хяналтдаа авахтай л холбоотой" гэж хэлжээ.
Кабелло дугаар бүр дээрээ Мадурогийн засгийн газрыг шүүмжилсэн сэтгэгдлүүдийг үзэгчдэд уншиж өгдөг. Эдгээр сэтгэгдлийн ихэнх нь АНУ-ын Бүгд найрамдах намын улстөрчдөөс байх аж. Кабелло хариуд нь Венесуэлийн ерөнхийлөгч агсан Уго Чавесын "Чадвал бидэн рүү дайр" гэж АНУ-ыг хатгаж буй бичлэгийг тоглуулдаг.
Кабелло хуучин бууны хугархай учраас түрэмгий авираараа алдартай. Улс төрийн шинжээч Хавьер Корралес түүний талаар хэлэхдээ "Тэр бол дээрэлхэгч. Бусад автократ дэглэмүүдэд байдагчлан Кабелло бол ерөнхийлөгчийг дэмждэг, засгийн газрыг шүүмжлэгсэд рүү түрэмгийгээр дайрдаг тийм л хүн. Тэр гайхалтай" гэжээ.
Үүнээс гадна Венесуэлийн арми сүүлийн хэдэн долоо хоногт цахим сүлжээндээ цэргүүд дайнд бэлдэж буй хэд хэдэн бичлэг нийтэлсэн байна. Эдгээр бичлэг нэг бүрийн ард сүржин ая хөгжим эгшиглэх аж.
ТРАМПЫГ ХАРЖ ҮЗЭГСЭД
Өөр өөр илэрхийлэмжтэй ч гэлээ Мадуро, Кабелло хоёрын хэн хэн нь Трампыг хэт хатуу шүүмжлэхээс татгалздаг. Оронд нь тэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог зүгээр байлгадаггүй. Кабеллогийн хэлэхээр, Трампад Венесуэльтэй шөргөөцөлдөхийг байнга зөвлөдөг хүн нь Рубио.
Энд сануулахад, Марко Рубио бол куба-америк гаралтай хүн. Кабелло түүнийг "Галзуу куба" гэж нэрлэдэг. Мөн өнгөрсөн долоо хоногийнхоо дугаар дээр тэр "Венесуэлийн засгийн газрыг өөрчлөх гэж хичээх нь Трампын ашиг сонирхолд нийцэхгүй. Харин тэр Рубио болон куба-америк гаралтай мафиудын сонирхолд л нийцнэ" гэж зарлажээ.
Улс төрийн шинжээч Хавьер Корралесын хэлснээр Рубио бол Мадурогийн дэглэмийн хувьд ноолоход амар номхон морь.
Трамп есдүгээр сард Венесуэлийн хар тамхины хөлөг онгоцуудад цохилт өгөхийг тушаасны дараа ч Кабелло "Рубио л Трампыг халдлага хийхэд хүргэж байна. Учир нь тэр Трампын ‘MAGA’ баазыг эвдэж, өөрөө Бүгд найрамдах намын шинэ харцага болон тодрох сонирхолтой" гэж хэлжээ.
Трамп Венесуэльтэй холбоотой аливаа мэдэгдэл хийхэд Кабелло түүнийг нь үргэлж зөөллөж, хүлээж авдаг. Трамп АНУ-ын Тагнуулын төв газар Венесуэлийн нутаг дэвсгэрт нууц ажиллагаа явуулах боломжтой гэж хэлэхэд хүртэл Кабелло үүнийг тоглоом шоглоом болгоод өнгөрөөжээ.
Эцэст нь, Венесуэлийн удирдагчид гадны дайсны эсрэг хүчийг үзүүлэх, ард иргэдийн дунд сандрал үүсгэлгүй байх гэсэн хэцүүхэн сорилт, эсвэл сонголтын өмнө тулгараад байна. Цаг төр үймлээ гэхэд "Супер сахалт" баатар сэлмээ хуйнаас нь гаргаад, тэмцэж чадах болов уу?
3,548.92






















































Нэргүй 2025-11-20 188.162.254.100
тагнуулчинд булдэгжуулчихсэн наймаачин хар тамхи хайгаад байна уу хар тос хайгаад байна уу.
бат 2025-11-20 202.70.37.120
Ямар ч дайн хар мөртэй. Венесуэлийн ард түмэн Трампын дайны эсрэг бат зогсоно.АНУ 20 жил Афгенистанд дайн хийгээд дараа зугтаад гарсан. Вөнесуэлээс тэгж гарна.
Нэргүй 2025-11-20 59.153.114.45
орос ч гэсэн шал арчаад л гарсан, одоо ч шал арчсаар байна
** bus driver 2025-11-20 202.9.46.228
Энэ чинь том автобусны жолооч байсан хүн. Популизм хийсээр байгаад улсынхаа эзэн болсон. Тэгж аврах чадамжтай бол сүүлийн 20иод жил яагаад аврахгүй байна.
Нэргүй 2025-11-20 103.168.34.27
Эргүү өвгөн Вeнeсуэлийн ард түмнийг тийм сайхан амьдардаг гэж бодоод байгаа юм уу. Инфляц нь хяналтаасаа гарсан хоригт орсон ард түмнээ дарангуйлдаг тогтолцоотой улс. Ард түмэн нь өчнөөнөөрөө дүрвэсэн тийм л улс. Мадурогийн төлөө тэгж чиний бодсон шиг дайтахгүй ээ төгцгөө
Бадарч тахар 2025-11-20 66.181.184.18
Нохой замурагийн хүү халтар Мадуро байдал эвгүйтвэл цаашаагаа Колумбын өмнөд хэсэг рү босогчдын зүүн радикал хар тамхины бүлэг рү зугтахад бэлэн ! тэнд амёрикуудын гар хүрч чадахгүй ! Гэхдээ амёрикууд айгаад эрэг дээр нь цэрэглэн бууж чадахгүй ! мадуротай мадурогүй вёнёсуэлчүүд няц дараад өгнө ! Трамп балай жаал сүржигнэж байгаад болих байх !