Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тасралтгүй 18 жил ажилласан С.Баатарсүрэнг “Монгол Улсын Хөгжлийн Банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилов. Тэрээр банк санхүүгийн салбарын бодлого боловсруулах, банкны хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэх ажлыг удирдах албан тушаал хаших долоон жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн чадварлаг удирдагч юм.

Түүнчлэн Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүнээр ажилладаг бөгөөд түүний ажлын туршлага, ур чадварыг олон улсын банк санхүүгийн салбар хүлээн зөвшөөрсний илэрхийлэл хэмээн салбарынхан дүгнэдэг байна.

Тиймээс Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах замаар гадаад өрийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах, байгууллагын засаглал, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллах бүрэн чадамжтай хэмээн үзэж С.Баатарсүрэнг “Монгол Улсын Хөгжлийн Банк”-ны Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргажээ.

Дашрамд дурдахад, С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эдийн засгийн бакалавр, Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгсчээ. Тэрээр Зоос банканд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, Хадгаламж банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн банк, санхүүгийн салбарын чадварлаг боловсон хүчин юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bny, ypaa, zbxn 2025-11-19 132.194.13.93

Klasnikob ataat daisnaas – # – byygaan, gedsendee xuulee.

Avatar

- Kracoty tboei 2025-11-19 132.194.13.93

+ Workeroor + baliaraarxylgaich ?

Avatar

Нэргүй 2025-11-19 66.181.179.153

ANUSDAAD URN.SHINEGENE AMSI80955877SADAR SEKSDEED

Avatar

Нэргүй 2025-11-19 66.181.179.153

BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEKSDEED ANUSN80955877TOMSGN XELEERE DOLOOMOOR BIEE UNELELNE TSAG SEKSEER

Avatar

Зочин 2025-11-19 202.179.26.11

Зоос банк хэр зэрэг өргөжин хөгжиж байгаа вэ? Монгол улсын санхүүгийн салбарын хөгжлийн бодлого, чиг баримжаа сайн байгаа болов уу
ББСБ-гууд Банкнаас зээл авч, дамжуулан зээлдүүлэх замаар зах зээл дэх мөнгөний хүүг өсгөөд байна уу. Монгол банкны бодлогын хүү зээлийн хүүд нөлөөлж байна уу Ер нь зээлийн хүү өндөр байгаа нь хөгжлийг гацааж, иргэдийг ядуурал руу түлхэж байна уу

Avatar

gg 2025-11-19 59.153.115.161

харваас хулгайч царай бн

Avatar

Нэргүй 2025-11-19 103.229.121.158

МАН-ынхан бас нэг хулгайч томилсон байна

Avatar

Нэргүй 2025-11-19 103.229.122.11

Өмнөхийг нь олон улсын сонгон шалгаруулалт хийгээгүй гэж халчихаад дараачийнхийг нь зүгээр томилчихдог. Арай л дэндүү дампуу шүү, төр барьж байгаа сүгнүүд.

Avatar

зочин 2025-11-19 103.99.103.99

яг тэгж бодлоо ккк 24 цагийн ой санамжтай

Avatar

Нэргүй 2025-11-19 45.117.35.50

яаж хулгайлах шинэ арга ол гэж байгаа юм аа даа.

Avatar

Нэргүй 2025-11-19 202.70.37.221

Хаха нөгөө сонгон шалгаруулалт яасан?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж