Хавдар судлалын үндэсний төвийн дарга асан М.Адилсайхан мэдээлэл өгөхдөө "Намайг Хавдар судлалын үндэсний төвийн даргаар томилогдон ажлаа авахад улсдаа ганцхан энэ эмнэлэг маш их оочер, хүлээгдэл чирэгдэлтэй байсан. Бас 43 жилийн дараа анх удаа урсгал засвар хийх гээд нэлээд төвөгтэй байдалд байсан. Түүнээс гадна тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан намайг тус эмнэлгийн даргаар томилохдоо санхүүгийн зөрчилтэй асуудлыг нь шийдвэрлэх үүрэг өгсөн. Тэгээд ажлаа авсан даруйдаа бүх мэдээлэлтэй танилцаж үзэхэд олон асуудал байсан. Төсвийн мөнгөөр тендер зохион байгуулахдаа хууль зөрчсөн байсан ч миний хувьд засч залруулахаар ажилласан.
Удирдлагынхаа түвшинд яг ямар асуудал байгааг тогтоох шаардлагатай.
Миний хувьд ХСҮТ-ийн даргаар томилогдоод удалгүй хоёр сар 20 хоногийн дараа одоогийн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан нь ХСҮТ-ийн тусламж үйлчилгээг 2025 оны арванхоёрдугаар сарын 1-н гэхэд оочер дугааргүй болгох маш том зорилт тавьж, эхнээсээ үр дүнд хүрч ажиллаж байсан. Тэрний нэг хэсэг нь ХСҮТ-ийн хашаанд байрладаг Дөрөвдүгээр эмнэлгийг түрээсэлж, ашиглахаар улсын төсөвт тусгасан. Гэтэл энэ ажлыг хийж гүйцэтгэх ёстой Төрийн банк, Эрүүл мэндийн яамны оролцоо хангалтгүй байсан юм болов уу. Яг ямар шалтгаанаар энэ ажил зогссоныг хариуцсан хүмүүсээс нь асуух хэрэгтэй байх. Бас ХСҮТ-ийн урсгал засвартай холбоотойгоор салхивч гээд барилгын ханыг цөм цохисноос болж эмнэлгийн тасгуудыг хаахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ үед УИХ-ын гишүүн асан М.Билэгттэй уулзаад гэрээ хийж, үнэ төлбөргүйгээр ашиглахаар болсон. Урсгал засвар дуусах хугацаандаа тэнд байрласан ашиглалтын зардлаа төлөх нөхцөлтэйгөөр хамтран ажилласан. Энэ гэрээг бүрэн ашиглаад, ХСҮТ-ийн байрандаа шилжиж орсон. Гэтэл намайг Эрүүл мэндийн яамнаас дуудаж, энэ гэрээг эрх мэдлээ хэтрүүлэн байгуулсан гэж шахаж шаардсаны улмаас ажлаа өгсөн. Би өөрөө салбарын сайдтай биечлэн уулзаж чадаагүй ч ажлаа өгсний дараа уулзсан. Хавдар судлалын үндэсний төв бол улсын хамгийн өндөр төсөвтэй эмнэлэг. Хавдрын өвчинг оношилж, эмчлэхэд өндөр өртөгтэй байдаг. Бүх хавдартай хүмүүсийг эмчилж, их мөнгө авах буруу тогтолцоогоор явж байна. Уг нь олон газар хавдрыг эмчилж, эрт илрүүлээд явах ёстой байтал миний өмнөх удирдлагууд олон хүн эмчилж, даатгалаас их мөнгө авах бодлого барьж байсан. Нарийн ярьвал тооцоо судалгаа нь бүгд зөрсөн байсан. Амьд сэрүүн байгаа хүмүүсийг нас барснаар бүртгэж, нас барсан хүмүүсийг амьд сэрүүн байгаагаар бүртгэсэн байсан. Үндэсний төв дээр бодлого, шинэ технологи, инновацийн төв байх ёстой. Гэтэл бусад эмнэлгүүдтэй өрсөлдөж, хэт мөнгөний хойноос явж ирсэн байсан. Эмнэлгийн төсөв том байхын хэрээр өндөр өртөгтэй багаж, тоног төхөөрөмж авна. Үүнтэй холбоотой зөрчлүүд гарч, "хулгай" нүүрлэсэн байсан. Энэ бүх асуудлыг одоогийн Эрүүл мэндийн яамныхан мэдэж байгаа" гэв.
3,548.92






















































Холбоотой мэдээ