Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академи/ШУА/-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээхээр болжээ.
Хуульч Содовсүрэнгийн Нарангэрэл нь Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1953 онд мэндэлсэн. Эцэг Б.Содовсүрэн нь 16 настай байхдаа Улаанбаатар хотын Шүүхийн нарийн бичгийн дарга, 18 насандаа Улаанбаатар хотын Шүүхийн орлогч дарга, 19 настай байхдаа Булган, Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан түүхтэй юм байна.
С.Нарангэрэл нь Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой, Монголын хуульч, улс төрч, нийгмийн зүтгэлтэн бөгөөд 1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан.
Мөн 2004 онд Японы Нагояа их сургуулийн зочин профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд Монгол Улсын их сургуулийн Эмирет профессор цол хүртсэн.
“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан түүхтэй. Үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн саная.
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
- 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
- 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
- 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог "Хү" хамтлаг
- 2021 онд Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт Хүчин
- 2022 онд Д.доржготов, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нар
- 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга
- 2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ-ын иргэн Бан Ги Мүн
- 2025 онд Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн С.Нарангэрэлд хүртээх гэнэ.
3,548.92





















































!! 2025-11-20 59.153.115.214
Хэрэв нэр хүндтэй шагнал болгоно гэвэл зарим өгсөн хүнээс татгалзаж буцааж авдаг болговол. Жишээ нь 5-рт шагнагдсан хүнтыг.
Нэргүй 2025-11-20 202.21.126.106
одоо энэ байгууллага .орон нутгаар нь шагнадаг солиотой сэтгэлгээнээсээ салмаар юм хүн шагнах нь ч дүүрч
ЗОЧИН 2025-11-20 203.91.115.55
ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ХӨГШИН ТӨГЦӨГНҮҮД ХЭРЭГГҮЙ. ШАВЬ НАР НЬ БҮГД ХУУЛИЙН ХУЛГАЙЧ НАР БОЛЦГООСОН. ШАГНАЛАА АВААД МАРГААШ НЬ ҮХЭЭД ӨГӨХӨӨР НАМТАР ДЭЭР НЬ НЭМЭРТЭЙ. ОЛОН БЯЦХАН ЗҮРХНҮҮДИЙГ АВАРЧ БАЙГАА МЭС ЗАСАЛЧ БУНДАНГИЙН БОЛДСАЙХАНД ӨГМӨӨР ЮМ.
Нэргүй 2025-11-20 202.21.126.106
дэмбэрэл мэт юу хийсэн гэж авсан юм болдоо
харанхуй 2025-11-20 45.117.35.4
Хууль нь хэрэгждэггүй, хуулиуд нь хярамцагтай шөл шиг холион бантан, хэн дуртай нь өөрийнхөөрөө тайлбарладаг улсад юун ч олон гавъяат хуульч төрнө вэ
Нэргүй 2025-11-20 59.153.113.206
МАНы бууны нохо өвгөн дөө.
Нэргүй 2025-11-20 66.181.176.180
С.Нарангэрэл маш олон гуншин сэтэртэй боловч яг хэрэг дээрээ бол тийм ч сайн хуульч, тийм ч ухаантай хүн биш юм шүү дээ!!! Энэ мэтээо цааш явбал энэ шагналын чинь нэр хүнд хэцүүдэх л байх?! Багабанди, Дэмбэрэл г.м. нөхдүүд бол яршиг л байна шдээ!!! Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр!
Нэргүй 2025-11-20 202.55.188.35
Mash zov hvndee ochij bgaa shagnal bndaa
Нэргүй 2025-11-20 103.212.118.176
Энэ хүнийг хүндэлнэ, хууль зүйн салбартаа гавьяатай хүн байх. Гэхдээ дэлхийд Монгол Улсын нэрийг гаргасан уу, олон улсын тавцанд яав ийв гэхээр нэг л болж өгөхгүй юм. Гүррагчаа, Ариунбаатар, Түвшинбаатар, Намсрай эрдэмтэн, Мэнд-Ооёо, Уэтэрфорд, БанГиМүн гээд болж байна аа. Уг нь энэ зарчмаа бариад явсансан бол ч. Нарангэрэл гуайд өгөхдөө арай ҮХЦ дээр нэр нөлөөгөөр нь асуудлыг нааштай шийдсэн гээд наймаалцаагүй байгаа даа л гэж найдна.
Нэргүй 2025-11-20 24.126.7.202
zuv duu, uur avchihaar hun urd hojid ch baigaagui, umnuh nohduud ni hiisen zuil yu ch gui nuhud shd
Нэргүй 2025-11-20 66.181.185.12
Ерөнхий сайд асан М.Энхсайхан-д олгох байсан юм даа. Түүний богино хугацаанд хийсэн эдийн засгийн өөрчлөлт Монголыг аварсан гэж хэлж болно….
Нэргүй 2025-11-20 59.153.115.105
Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг бичиж буюу "вешать лапшу на уши" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ. Хасах 40 хэмд морь унаад, сэлмээр байлдаад байдаг хүн байх уу? 1910-аад оны монголчуудын дүр төрхийг фото зурган дээрээс харсан биз дээ!
Нэргүй 2025-11-20 66.181.187.156
Хуцаарай
Нэргүй 2025-11-20 66.181.187.156
Молор – Эрдэнэ гуай тархи угаалт чинь хэтэрлээ. Тэгаад хоёр ахын чинь нэг нь хийгээ юу ?
Нэргүй 2025-11-20 66.181.187.156
1910 – аад оны Монголчуулын дүр төрх яачихаав малаа.
Нэргүй 2025-11-20 103.229.120.180
Чи казахууд шиг донгодож байна.Манай түүхийг булаах гээд л.Амаа мэдээрэй.
Нэргүй 2025-11-20 59.153.115.124
Монголчууд Оросуудад ба Хятадуудад дургүй юм байж тэдний бичсэн түүхэнд итгээд байхдаа яадаг юм бэ.
ЗОЧИН 2025-11-20 202.55.191.194
Бас л нэг атаархалд цөс нь хатсан золиг байна. Энэ чигээрээ нүхэнд орно шуу чи.
Нэргүй 2025-11-20 202.21.118.178
Рок хамтлагт гардуулсан гэхээр ТӨРИЙН ДЭЭД ОДОН тэгтлээ үнэгүйдсэн юм уу
Нэргүй 2025-11-20 74.12.83.109
Shuux dampuurlaa gej egch baigaa yum uu kkk
Иргэн 2025-11-20 43.228.129.178
Монгол улсын шүүх, засаглал дампуурсан байхад хууль зүйн шинжлэх ухааны гавъяат ч гэх шиг. Энэ Монголд болж байгаа салбар байхгүй гэчихээд л нэг, нэгнийгээ их том төмрөөр шагнадагаа болимоор юм.
Нэргүй 2025-11-20 209.79.172.45
Монголоор дүүрэн гавьяат хуульч тэгсэн мөртлөө улсаараа хахууль авилгалдаа нэвт идэгдчихсэн…
Мөнхжаргал 2025-11-20 66.181.187.156
Гавъяат хуульч би. Шинжлэх ухааны гавъяат. Юмаа мэдэж байж бичиж бай