БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх санал тавилаа

БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх санал тавилаа

БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээг 100 сая тоннд хүргэх санал тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай Москва хотод уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулахын чухлыг онцолж, энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулахад бэлэн байгааг тодотгов. Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлж 100 сая тоннд хүргэх, хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, үүний тулд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хорио цээрийн протоколын тоог нэмэгдүүлэх замаар хоёр талын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой, урт хугацаанд урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа дурдаад Хятадын асар том зах зээл Монгол Улсад үргэлж нээлттэй гэж хэлэв.
​Уулзалтаар Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг урагшлуулахын чухлыг талууд онцлов.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-19 66.181.176.147

занданшатар сайд мундаг сайдтай боллоо одоо битгий огцор гээд балайраад байгаарай ажлыг нь хийлгээрэй.шийдэмгий мундаг хүн

Avatar

Нэргүй 2025-11-19 202.179.27.221

100 БАЙТУГАЙГ БОРЛУУЛЖ БОЛНО. ҮР ДҮНГ НЬ ХЭН ХҮРТЭХ ВЭ….

Avatar

Нэргүй 2025-11-19 202.126.90.216

Монгол улс – ядуу, гуйлгачин улс байна. Хэрвээ ХЯТАД УЛС, Монгол экспортын нүүрс, зэс их хэмжээгээр авахгүй бол, Монгол улс, жилийн дараа дампурна. Монгол улс, ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОЛОНИ олон жилийн болсон байна.

Avatar

Нэргүй 2025-11-19 43.242.242.59

Монголчуудтай гэрээ хэлцэл хийгээд хэрэггүй. Дараа нь эргээд ярьж тохирсноосоо буцаж мурьдаг бас новшийн зантай. Нэг дарга гарч ирэээд гэрээ хэлцлийг өөрчилдөг учир ийм тогтворгүй улстай хэн гэрээ хэлцэл хийх билээ. тэгээд муу муухай болгоноо хятад улсад тохож хэрүүлдээ татан оролцуулдаг. Ийм болохоор Орос, Хятад хоёр улс хийн хоолой тавихаас эмээгээд байна. уул нь хийн хоолой тавибал монголд маш их ашиг авчирах ёстой юм. Үүнийг тэнэг хүмүүс нь ойлгохгүй эсэргүүцээд байдаг

Avatar

дорноговь 2025-11-19 103.80.210.92

хулгайгаа зогсоогоогүй бжээж юун 100сая, хулгай бгаа цагт 200сая гаргаад ч нэмэргүй

Avatar

uuuuuuuuuuuuuuuuuu 2025-11-19 103.212.117.137

Үхсний чинь хийн хоолой вэ?????? Нэг ч тодорхой зүйл байхгүй, нэг ч тохиролцоо байхгүй, хятадын талаас нэг ч зөвшөөрөл байхгүй шүү дуракуудаа. Битгий мөрөөдөд, солиороод бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж