Улаанбуудайг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барив

Улаанбуудайг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барив

Улаанбуудайг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барив

Хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр /2025.11.19/ өргөн мэдүүллээ. Тодруулбал, "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулахаар тогтоолын төслийг  боловсруулсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, мал, амьтны тэжээлийн хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгохоор тогтоолын төсөлд тусгасан гэв. Мөн өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын харилцаанаас үүдэн гарсан үр дагавруудыг даван туулах зорилгоор 2014-2025 оны хооронд улаанбуудай, улаанбуудайн гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хүрээнд нийт найман удаа тусгайлан хууль баталж, цаг үеийн шинжтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татвартай холбоотой хууль тогтоомжийг өргөн мэдүүлсээр ирснийг онцоллоо.

Түүнчлэн 2025 оны байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан баруун бүсийн хэмжээнд хур тунадас бага, гантай байснаас үүдэн байгалийн хадлан, өвс, тэжээлийн гарц муу, улаанбуудайн тариалалт, ургац хураалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалд тулгуурлан улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангамж, нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох нөхцөл байдал үүссэн тул Засгийн газрын хуралдаанаар энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эгэл 2025-11-19 103.57.92.96

Барьцгүй гар вэ?,энэ энхбаяр! Улаан буудай тариалагчдыг ажил амьдралгүй болгогч-өөдгүй н**ш

Avatar

Зочин 2025-11-19 202.9.46.241

Гурилын импортын татварыг чөлөөлхөөр гурилын үнэ буурдаг юм уу… Мэдэхгүй юм байна.

Avatar

Нэргүй 2025-11-19 103.168.34.27

Амарбаясгалан л***р дотоодын тариаланчдыг сехрvvлсэн

Avatar

Ахмад 2025-11-19 202.9.40.8

Улаанбуудай оруулж ирж давхар зардал гаргаж байснаас шууд гурилын импортын татвараа чөлөөлж оруулсан нь ард түмэнд ашигтай нь хамаагүй дээр. Буудай оруулна гэдэг чинь нөгөө л хэдэн үйлдвэрээ л дэмжих гэсэн санаа.

Avatar

Нэргүй 2025-11-19 103.212.118.247

Хүний үгээр хүүдэгнэж ажлаа хийвэл нэг хийснээ арав дахидын үлгэр энэ Энхбаярт харуулж байх шив. Нөгөө гурилынхны хармаанд орчихоод гаалийн татварыг эргэж сэргээхгүй бол үхлээ гээд байсан яасан. Ингэж ажлаа мэддэггүй сайд нараар бид ер нь яах юм???

Avatar

Нэргүй 2025-11-19 66.181.176.180

"Гаалийн албан татвараас чөлөөлөх" л гээд байх юм?? Бодвол: ОХУ-аас импортлох улаан буудай, тэжээлийн тухай ярьж байгаа юм байх даа??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж