17 мянган ам.долларын үнэтэй компьютер гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

17 мянган ам.долларын үнэтэй компьютер гарлаа

Origin PC компани Big O Desktop нэртэй тоглоомчдод зориулсан, өндөр үзүүлэлт бүхий компьютер үйлдвэрлэжээ. Уг компьютер нь хэмжээгээрээ энгийн компьютераас хоёр дахин том бөгөөд хамгийн бага үзүүлэлттэй хувилбар нь 7669 ам.доллар гэнэ. Харин хамгийн дээд, өндөр үзүүлэлттэй хувилбарыг сонговол 17 мянган ам.долларт хүрэх ажээ. CPU, GPU болон эх хавтан бүгд шингэн хөргүүртэй бөгөөд зургаан цөмт хоёр ширхэг Intel Xeon X5680  CPU-тэй, 1000 ватт хүчин чадалтай хоёр үүсгүүртэй, дөрвөн график карттай юм байна. Түүнчлэн процессорын доод хэсэгт Xbox 360 Slim тоглоомын консолыг суурилуулжээ. Компьютераа ашиглаж байхдаа Xbox 360 давхар тоглох боломжтой уг компьютер онцлог, давуу тал гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж