Конго улсын өмнөд хэсэгт орших Каландо уурхайн гүүр нурж, дор хаяж 32 хүн амиа алдсан хэрэг арваннэгдүгээр сарын 15-нд болсон. Тэгвэл тус уурхай руу явж байсан Уул уурхайн сайд Луис Ватум Кабамба тэргүүтэй төлөөлөгчдийн онгоц замдаа осолдох дөхжээ.
Онгоц Даваа гаригийн өглөө нийслэл Киншасагаас хөдлөөд Луалаба муж дахь Колвези нисэх буудалд газардах үеэрээ замаасаа гарч, улмаар галд автсан байна. Гал гарахаас өмнө 20 зорчигч нь амжиж гарч чадсан гэдгийг Уул уурхайн яамны харилцаа холбооны зөвлөх Исаак Ниембо хэлэв.
Дашрамд дурдахад, Конго бол зэс, кобальт, бусад ашигт малтмалын дэлхийн эрэлтийг хангадаг гол улсуудын нэг. Тийм ч учраас зохицуулалтгүй олборлолтын салбарт нь 1.5-2 сая орчим хүн ажиллаж байна. Үүнийг дагалдаад уурхайн осол ч ойр ойрхон гардаг. Зөвшөөрөлгүйгээр олборлолт хийдэг уурхайчдыг засгийн газрын санал болгож буй хөдөө аж ахуйн бусад сургалтад хамрагдаж, эмгэнэлт явдал дахин давтагдахаас зайлсхийхийг уриалж байна. Уурхайн ослоос гадна хүүхдийн хөдөлмөр, хүний эрхийн зөрчил, авлига зэрэг асуудал кобальт олборлолтыг дагалддаг.
3,548.92



















































Нэргүй 2025-11-19 66.181.190.166
Нэгт зөв бичиж найруулж сур. Ядаж мэдээнийхээ зургаа зөв зураг тавиач ацнуудаа. Ойн түймэр унтрааж байгаа Орос АН-24 онгоцны зураг тавьчихаад олон юм хуцаад байх юм.
Зочин 2025-11-19 103.229.120.144
Онгоц осолдсон юм уу осолдох дөхөөд боломжоороо газардсан юм уу? Галзуу юм шиг бичдэгээ болиоч. Гарчигнаас нь харахад сүйрсэн юм шиг уншихаар яма ч байсан буусан юм шиг.