Тэрслүү үг: Шатахуунаа дүүргээд амьдрал сайхан болно!

Тэрслүү үг: Шатахуунаа дүүргээд амьдрал сайхан болно!

Тэрслүү үг: Шатахуунаа дүүргээд амьдрал сайхан болно!

Дахиад л эхэллээ. Нөгөө л шатахууны асуудал.  Өнгөрсөн аравдугаар сард иргэд шатахуун түгээх станц дээр 2-3 цаг дугаарлаж гуйж, гувшиж, хонон өнжин байж балга шатахуунтай болж байв. Тэгвэл сар хүрэхгүй хугацааны дараа энэ асуудал дахин давтагдаж өнгөрсөн Даваа гаригийн оройноос эхэлж иргэд шатахуунд дугаарлаж эхэллээ. Үүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв тайлбар мэдээлэл хийсэн. Тэрбээр "шатахууны хомсдол үүссэн нь амралтын өдрүүдэд агуулахууд амардагтай холбоотой. Учир нь агуулахаас шатахуун түгээх станцууд руу шатахуунаа хүргэдэг. Улмаар агуулах нь амралтын хоёр өдрийн аль нэгт амардаг. Зарим нь Бямба гаригт амардаг бол ихэнх нь Ням гаригт амардаг. Тиймээс Бямба гаригт ачсан шатахуун Даваа гариг хүртэл иргэдийн хэрэгцээг хангадаг. Замын дүрэмтэй холбоотой өдрийн цагаар тээвэрлэлт хийдэггүй учраас агуулахаас ачигдсан ачаанууд Даваа гаригийн 21:00 цагаас замдаа гарч байгаа. Энэ хооронд шатахууны хомсдол үүссэн.

Банк дүүрэн байлаа гээд амьдрал сайхан болохгүй. Нөөц хангалттай бий. Уужуу хандъя" гэсэн юм.

Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр /2025.11.18/ хэвлэлд мэдээлэл өгсөн. Түүний хувьд энэ өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийж буй. Тэрбээр, "өнгөрсөн сард шатахууны хомсдол үүсэхэд ОХУ-аас импортлох АИ-92 шатахууны хэмжээ гурав дахин өссөн. Өнөөдөр /2025.11.18/ОХУ-ын Эрчим хүчний сайдтай уулзаж өнөөдрийн нөхцөл байдлаа хэлж цаашид шатахууны нөөц нэмэгдэх хэрэгцээ үүсч байгаа гэдгийг хэлсэн. Тухайлбал, Монгол Улсын шатахууны нөөц жилд 20 хувиар нэмэгдэж байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг ярилцлаа. ОХУ-ын дотоодын нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байна. Тиймээс найрамдалт харилцаатай хөрш орноо шатахууны хязгаарлалтад оруулахгүй.

Танай талаас хүсч байгаа шатахуун, түлшний өсөн нэмэгдэж байгаа хэмжээг бүрэн хангаж чадна. Энэ амлалтаа биелүүлнэ гэдгээ Оросын талаас мэдэгдсэн" гэдгийг хэлсэн юм.

Монгол Улсын хувьд шатахуун, түлшээ 100 хувь гаднаас импортолдог. Өөрөөр хэлбэл, 95 орчим хувийг ОХУ-аас үлдсэн 5 хувийг Хятад болон бусад улсаас импортолж байна. Өмнө нь шатахуун, түлшний хомсдолд орж байсан ч тэгсхийгээд асуудал намждаг байв. Энэ удаагийнх шиг хоёр сар дараалан ийм асуудал тулгарч байгаагүй. Үндсэндээ ийм асуудал ойр, ойрхон тулгарч байгаа нь цаашид шатахуунгүй болох эрсдэлтэй шүү гэдгийг сануулж байгаа хэрэг. Тиймээс бид өөрсдөө газрын тосоо боловсруулж бензин, түлшээ үйлдвэрлэх шаардлагатай байгаа юм. Учир нь бидэнд нөөц боломж нь бүрэн бий.

Одоогоос бараг арваад жилийн өмнө Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл яригдаж 2016 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн байгуулалт дэд бүтцийн ажил эхэлсэн байдаг. Тухайлбал, 2018 онд үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай хүнд даацын төмөр зам болон хүнд даацын авто замын ажлыг эхлүүлж 2019 онд хүлээлгэж өгсөн. Үүндээ Цэргийн ангиудыг татан оролцуулж маш хурдан хугацаанд хүлээлгэж өгсөн. Үүний дараа үйлдвэрийн ажилчдын орон сууцны хотхоны ажлыг эхлүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа бөгөөд ирэх 2027 онд ашиглалтад оруулна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлсэн.

Газрын тос боловсруулах цогцолборын  нийт хөрөнгө оруулалт 4 их наяд 178,8 тэрбум төгрөг. Гадаад зээлээр бүрэн санхүүжүүлж байгаа аж.  2016 -2024 онд 170,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 2025 онд 449,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа ажээ.

Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн түүхий тосноос 1.3 сая тонн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломжтой юм.

Шатахууны асуудал гэнэт өнөөдөр үүссэн асуудал биш. Өөрсдөө шатахуунаа үйлдвэрлэдэг болтол дахиад хоёр жил хүлээх нь. Саваа бэлдээд саалиа бэлд гэдэг. Шатахууны хомсдолоос урьдчилан сэргийлэх нэг арга нь түлш агуулах томоохон савтай болох гэж мөн л олон жил ярьж байгаа. Уг ажил нь өнөөдрийг хүртэл бодит ажил хэрэг болоогүй. Энэ мэт олон зүйл санаачилдаг ч начир дээрээ хийж, хэрэгжүүлдэг хүн алга. Асуудал үүсэхэд салбарынхан нь арьсаа хамгаалдаг. Ялыг нь иргэд үүрдэг. Орчин үед, ардчилсан оронд шатахуунаа ч дүүргэх эрхгүй юу дарга нар аа!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gana 2025-11-19 202.72.245.121

iim teneg hun huurch bga yam shig ulgert ni hen itgeh um be, ugee ch olj yarij chadahgui, yaj darga bolchdog bnaa

Avatar

Нэргүй 2025-11-19 43.242.242.59

Орост дургүй хүмүүс нь Оросоос ирсэн бензин хэрэглэхгүй баймаар байна. мань мэтэд шавар болоод байнаа.

Avatar

И 2025-11-19 59.153.114.12

Энэ ачаалал үүссэн үед Тэс, МТ зэрэг ТШС -ууд нь ажиллахаа байчихдагт учир байгаам бишүү ?

Avatar

Нэргүй 2025-11-19 103.212.117.235

МАН ын хулгайчууд тэнгэрээс буусан аятай хуцнам

Avatar

Зочин 2025-11-19 203.23.199.2

Сингэпурт дүүрэн шатахуунтай байхыг шаарддлаг гэж сонссон

Avatar

Нэргүй 2025-11-19 45.117.35.50

наадах чинь мөнгөний эргэлт хурдан байх гэсэн их нарийн арга

Avatar

Зочин 2025-11-19 103.229.123.231

Манайх 2 ЗГ-тай гэмээр. Ер-ч байсан Элбэгдорж, Баттулга нар том төслүүдийг онилж байсан бол Хүрэлсүх хүнс, хөнгөн, газрын тос, уран, ховор элемент, байгаль орчин, хот төлөвлөлт, боловсрол, спорт г.м. эдийн засаг, нийгмийн бараг бүх салбарт оролцох юм.Сүүлийн үед бараг өдөр бүр олон дагуултай 1-2 үйлдвэрээр орж Үндэсний ТВ-ээр мэдээлж байна. Намын нэр хүндээ өсгөх арга нт гэж хүмүүс ярих юм. Ер-чийн хуулиар бүрэн эрхийг нь ЗГ-ынхаас зааглахгүй бол алдаа гарвал хариуцлага хүлээх эзэнгүй болох вий

Avatar

Нэргүй 2025-11-19 103.212.119.88

Оросууд – та нар Хятадаас битгий аваа, бид нар на нарыг түлшээр таслахгүй гэж шаагаад, манайхан гэнэн юм уу эсвэл оросуудаас тэгж их айдаг юм уу Хятадаас авдаг квотоо нэмж чададгүй.

Avatar

Нэргүй 2025-11-19 43.242.242.57

Оросуудаас манайх үхтлээ айдаг

Avatar

Нэргүй 2025-11-19 202.126.89.231

хятадаас авахаар үнэтэй бдаг юм биш үү

Avatar

И 2025-11-19 59.153.114.12

төмөр замын өргөн, нарийнаас өолж хил дээр асуудалтай болдош гэсэн

Avatar

Нэргүй 2025-11-19 202.126.88.196

Танай хятадаас бүрэн хамааралтай боллоо хүчний баланс тэнцвэрээ хадгалж авч үлдэе ван овогт оо

Avatar

Нэргүй 2025-11-19 103.212.119.88

Ван овогт нь жаргажийнаа, чи Т1 иван ахтайгаа цуг зовох тавилантай бол гохь нь эээээ . . . .

Avatar

Нэргүй 2025-11-19 188.162.254.50

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2025-11-19 188.162.254.50

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!

Avatar

Зочин 2025-11-19 103.229.123.231

Монголчууд бидэнд нэг нийтлэг дутагдал бий.Аливаа ажлыг судалгаа тооцоо муутай ЗА ЯАХАВ ХЭРЭГТЭЙ АЖИЛ ЮМ, АЖЛЫН ЯВЦАД БОЛНО БИЗ гээд эхлүүлдэг. Ажил эхлээд явж байтал янз бүрийн асуудал тулгардаг. Тухай бүр нь яаж ийгээд аргалаад байна..Цаашлах тусам асуудал улам гүнзгийрнэ.Эцэст нь дутагдлыг бие биен лүүгээ түлхэж, БИ, ЧИ дээ тулна. Энэ үйлдвэр үүний жишээ болох вий.С.Ганбаатар, Мөнхбаясгалан нар янз бүрийн таагүй мэдээ хэлээд, Хүрэлсүхийг буруутгаад байгаа. Занданшатар БҮХ ЮМ САЙН байна гэв.

Avatar

Нэргүй 2025-11-19 45.117.35.50

наадхийг чинь манж х***а нар тэгж хийгээд гацаагаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж