AI: Оршин тогтнох аюул

"Цахим судалгааны асуулт, хариултыг бодит хүн зохиосон гэж хэлэхэд хэцүү болсон" Дармутын их сургуулийн шинэ судалгааны гол зохиогч хэлжээ. Тодруулбал, ямар ч төрлийн судалгаанд хиймэл оюун ухаан буюу "AI"-ийн хариултыг бодит хүний хариултаас ялгах боломжгүй болж байгаа нь тогтоогдсон байна. Үндэсний шинжлэх ухааны академийн эмхэтгэлд нийтлэгдсэн Дартмутын их сургуулийн судалгаагаар олон хэлний загварууд (LLMs) нь санал асуулгыг өргөн хүрээнд гажуудуулж болзошгүйг харуулж байна.

Судалгаанд дурдсанаар, "AI" нь хүний ​​дүр төрх, зан төлөвийг дуурайж, илрүүлэх аргуудаас зайлсхийх чадвартай болсон.

Мөн судалгааны үр дүнг системтэйгээр гажуудуулахын тулд програмчлагдсан тохиолдол ч байгааг Дартмутын их сургуулийн засгийн газрын дэд профессор Шон Вествуд хэлж байна. Энэ нь мөн ямар ч хяналтгүй олон нийтийн судалгаа явуулж, хуурамч мэдээлэл тараах эрсдэл дагуулж байна. Тухайлбал, санал асуулгад "AI" хөндлөнгөөс оролцох нь сонгуулийн дүнг булзааруулж болох юм. Саяхан Молдавд болсон сонгууль болон Европын сонгуулийн үеэр "AI"-аар бий болсон ташаа мэдээллийн кампанит ажил явагдаж, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн удаатай.

СИСТЕМИЙГ ХУУРАХ НЬ

"AI" хөгжсөнөөр сайн болон саар зүйлсийг дагуулсаар байна. Гэхдээ хуурамч санал асуулгын дүн, судалгаа гаргахаас урьдчилан сэргийлэхийн тулд профессор Вествуд нэгэн туршилт явуулсан байна. Тэрбээр онлайн судалгаанд оролцохын тулд 500 үгтэй заавар ашигладаг, энгийн "AI" хэрэгсэл бүтээжээ. Үүнийг өөртөө засах синтетик хариулагч гэж нэрлэсэн байна. Энэ нь бодит хүн шиг демографийн дүр төрх гаргахын тулд нас, орлого, үндэс угсаа гэх мэт ямар ч хамаагүй мэдээлэл зохиодог. Мөн хүн шиг зан үйлдлийг дуурайдаг байна. Жишээлбэл, унших, компьютерын маус хөдөлгөн, хариултуудыг алдаатай, залруулгатай хамт нэг, нэг үсгээр бичдэг. Өөртөө засах синтетик хариулагч ямар ч робот шалгах тааварт алдаа гаргадаггүй бөгөөд "reCAPTCHA" зэрэг ердийн хамгаалалтын арга хэмжээг давдаг.

Нийт 43 мянга гаруй туршилтаас энэ хэрэгсэл 99.8 хувийн судалгааны системийг хуурч, бодит хүн гэж бодогдуулжээ.

Вествуд өөрийн зохиосон системийг тайлбарлахдаа, энэ нь энгийн бот биш гэжээ. Энэ нь асуулт бүрийг бодож, бодит, нямбай хүн шиг ажилладаг.

 ЦАХИМ СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ИТГЭЖ БОЛОХ УУ?

Вествудын судалгаанд үндэслэвэл, цахим судалгаа, ялангуяа улс төрийн санал асуулгын үнэн зөв байдал одоогоор өндөр эрсдэлд байна. 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын сүүлийн долоо хоногт үндэсний хэмжээнд долоон том санал асуулгын таамагласан үр дүн хамгаас чухал байв. Үүнийг өөрчлөхийн тулд 10-52 хуурамч "AI" хариулт л хангалттай байжээ. Эдгээр хуурамч "AI" хариулагчийг ажиллуулах нь маш хямд бөгөөд нэг бот нь ердөө таван центийн үнэтэй байсан. Ботууд орос, хятад, эсвэл солонгос хэлээр програмчлагдсан байсан ч төгс англи хэлээр хариулт гаргадаг юм.

Гэхдээ зөвхөн улс төрийн санал асуулга эрсдэлд ороод зогсохгүй шинжлэх ухаан, мэдээлэл технологи зэрэг ямар ч салбар эрсдэлд орж байна.

Жил бүр хэвлэгддэг хэдэн мянган эрдэм шинжилгээний судалгаа нь цахим мэдээлэлд ихээхэн тулгуурладаг. Хэрэв судалгааны мэдээлэл ботын хариултыг ашиглавал бүхэл мэдлэг, мэдээлэл худал болох эрсдэлтэй байгааг Вествуд анхааруулж байна. Тиймээс ямар ч дэвшилтэт "AI" хэрэгслээр удирдах боломжгүй мэдээлэл цуглуулах шинэ арга замыг яаралтай олох шаардлагатайг тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-19 66.181.190.166

Тэртэй тэргүй хүмүүс өөрсдөө худал хуурмаг тул ялгараад байх зүйл алга.

Avatar

Тэр тусмаа Монголын боловсрол чанар муу 2025-11-19 66.181.161.217

дэлхийн заадагаас зөрөөд байгаа шалтгаан нь тэр

Avatar

Худал үнэн төөрүүлсэн мэдлэгүүд 2025-11-19 66.181.161.217

мэдээлэлээс ангижирч дэлхийн стандартад ойртоно гэсэн үг. Тодорхой үнэнд бага багаар төхнө гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж