МАН-ын 68 гишүүнээс болж парламентын ажил саатав

МАН-ын 68 гишүүнээс болж парламентын ажил саатав

МАН-ын 68 гишүүнээс болж парламентын ажил саатав

МАН 31 дүгээр Их хурлаа өнгөрсөн Бямба гариг буюу аравннэгдүгээр сарын 15-нд эхэлсэн ч гурван өдөр үргэлжилж өчигдөр орой өндөрлөсөн. Мөн өнөөдөр 16:00 цагаас үргэлжлүүлэн Бага хурал нь зарлагдсан нь үндсэндээ УИХ-ын ажлыг саатуулаад байна гэж хэлж болохоор буй. Учир нь, долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсэг хуралддаг. Мягмар гаригт Ажлын хэсэг, мөн Байнгын хороод хуралддаг хуваарьтай. Гэвч МАН өчигдөр Их хурлаа хийсэн тул УИХ дахь МАН-ын бүлэг нь хуралдаагүй. Байнгын хороод өнөөдөр хуралдах ёстой ч маргааш болгон хуваарь гаргажээ.

Маргааш 09:00 цагт Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо, 10:00 цагт Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар цаг товлоод буй. Гэвч дээрх цагт байнгын хороо хуралдана гэхэд бэрх. Учир нь, өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаагүй тул маргааш үдээс өмнөдөө хурал зарлаж мэднэ.  Энэ тохиолдолд байнгын хороодын хуралдаан цагтаа эхлэх боломжгүй болох юм.

Төрийн ордон өчигдөр, өнөөдөр эзгүйрээд байна.

УИХ дахь МАН-ын бүлэг нь 68 гишүүнтэй бөгөөд байнгын хорооны хурал товлоход гишүүдийн ирц бүрдэхгүй болчихоод буй.

Өмнөх жилүүдэд МАН Их хурал, Бага хурлаа зарлан хуралдуулдаг ч ажлын өдрөөс хумсалж, төрийн ажил цалгардуулсан тохиолдол ховор. Харин энэ удаад ажлын хоёр өдрийг бүлгээрээ пялаад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-18 45.117.35.50

хуулийн хариуцлагыг нь үүрүүл. шоронд илгээ нааранд хэвтүүл

Avatar

иймхэн асуудлын ялгаж салгах ухаан хомс нөхөд улс удирдалцана гэж юу байхав дээ 2025-11-18 66.181.191.86

Ер нь МАН, Их хурал 2 хоёулаа тарах цаг болжээ.. Их хурлын дархлаа гэж Б.Жарганлангаас эхлээд бурдагч чи өөрөөсөө эхлээд бусад бүх гишүүд ээ урайлан бид л мэдлэгтэй ,ёс зүйтэй, хариуцлагатай байж дархлаагаа хамгаалнаа гээд хэлчих ухаангүй хүн юм оо. Гаднаас та нарыг дархлааг хамгаална ч гэж юу байхав. Тийм үүрэг хүлээн сүбект байхгүй байх ч боломжгүй? Эзэн хичээвэл зая нь хичээдэг юм .Жарганлаан чи эзэн гишүүний хувиараа дархлаагаа хамгаалах үүрэгтэй. Хэн нэгэнд ацаглаж болдоггүй юм. Жаргалаан

Avatar

Нэргүй 2025-11-18 103.57.93.243

Эх орны өнцөг булан бүрээс удалгүй цуглах хэцүү ш дээ. Шинэ з/байгуулаад бгаа бага хурлаа хийгээд авах нь зүйтэй. Парламентийн ажлаа зохицуулах түмэн боломж бий

Avatar

Нэргүй 2025-11-18 59.153.115.57

Baingiin horoodiin hural barag shaardlagagui gedgiig saya Undsen huuliin dugnelteer shiidegdsen bus uu. Tend yamar ch shiidver garsan padliigui. 4.5 dahi udriin negdsen chuulganaar l asuudlaa shiiddeg um bilee shte.

Avatar

Зочин 2025-11-18 59.153.113.232

Нам төрийн толгой дээр гарна гэдэг чинь энэ шүү дээ, соц үед л ийм байсан, УИХ маань МАН-ын их бага хурлуудын дэргэд бол жижигдэж байна оо

Avatar

Зочин 2025-11-18 103.229.123.231

Ирэх оны төсвөө баталсан. Одоо парламентаар хэлэлцэх хоолойд тулсан асуудал юу байдаг юм. Жижүүрийн асуудлууд л байгаа биз.ХОРОЛ БИТГИЙ ХОРОЛМАА болоод байР

Avatar

Зочин 2025-11-18 89.147.101.235

Дахин сонгууль явуулахад хүрэх вий дээ

Avatar

ZANDANSHATARAA AJLAA HIILDEE 2025-11-18 66.181.186.79

MANiig er ni taraach toroos zailuulii

Avatar

Нэргүй 2025-11-18 188.162.254.102

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж