НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

Татварын ерөнхий газраас мэдээлснээр НӨАТ-ын урамшууллын сугалааны энэ удаагийн тохирол 2025 оны 11 дүгээр сарын 19-ний 13:00 цагт болно. Энэ удаагийн сугалаанд 2025 оны аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдрүүдэд хийсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд хамрагдах юм.

Тохирлыг eBarimt аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Иргэд худалдан авалтын баримтаа eBarimt-д бүртгүүлсэн эсэхээ шалгах, мөн урамшууллын буцаан олголт болон сугалаанд оролцсон эсэхийг аппликейшнээр нягтлан харах боломжтой.

Татварын байгууллагаас иргэдийг төлбөрийн баримтаа бүртгүүлэхдээ QR кодыг бүрэн уншуулж, мэдээллээ зөв дамжуулсан эсэхийг шалгахыг анхааруулж байна. Сугалааны азтангууд тохирол явагдсан даруйд eBarimt апп-д мэдэгдэл авах бөгөөд мөнгөн урамшууллыг бүртгэлтэй данс руу шууд шилжүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж