ОХУ нефтийн бүтээгдэхүүндээ хязгаарлалт хийж байгаа ч Монгол Улсад хамаарахгүй

ОХУ нефтийн бүтээгдэхүүндээ хязгаарлалт хийж байгаа ч Монгол Улсад хамаарахгүй

ОХУ нефтийн бүтээгдэхүүндээ хязгаарлалт хийж байгаа ч Монгол Улсад хамаарахгүй

Засгийн газрын тэргүүн нар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэл, эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч, ажиллаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал стратегийн түнш бөгөөд хоёр орны иргэд хоорондын урт хугацааны уламжлалт нөхөрлөл, харилцан итгэлцэл, дэмжлэг дээр суурилдаг болохыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн онцоллоо.

ОХУ шатахуун, автобензиний экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хэллээ.

Талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Манлай 2025-11-18 202.9.41.63

Мөнхийн хөршүүд, мөнхийн нэг зан чанартай хүмүүс шүү бидний орос нөхөд!.. Орос улсын ган төмөрийн чанар, орос хүний зан чанарыг Дэлхийд юутай ч зүйрлэшгүй гэдэг ээ!!!

Avatar

Зочин 2025-11-18 66.181.160.31

Ер нь бол овоо доо. Гэхдээ бид чинь хангалтай мөнгө төлж байгаа шүү. Баярлалаа

Avatar

Нэргүй 2025-11-18 66.181.160.101

мэдээж шүү монгол улс чинь 90 оноос хойш ардчилал нэртэй дайнд сүйрч бга юм чинь орс ук 2 бол дэргэд нь чулдна

Avatar

Нэргүй 2025-11-18 202.9.41.93

Орос ах нар овоошдэээ дүүү нартаааа

Avatar

Баасан 2025-11-18 103.229.121.48

Роснефтийг оруулж ирнэ гэсэн нэг санаа худлаа үнэн нь мэдэгдэхгүй яваад байдаг байсан. Оруулаад ирвэл зүгээр ч юм шиг.

Avatar

Баяраа 2025-11-18 103.71.101.176

газтай болох нь 2030 он. нефтийн үйлдвэр ажиллаж эхлэх нь 2028. эрчим хүчний хараатаас хэзээ гарах вэ? маниусын хамаг мөнгө гадагшаа урсаж дууслаа!

Avatar

Зочин 2025-11-18 59.153.113.90

Барууны г*** нарыг дагасан монгол гомонууд онгоцоор америкаас бензинээ авч ирнэ гэсэн……

Avatar

Монгол 2025-11-18 66.181.183.208

Худлаа ш*** юм да Занданшатараа чи

Avatar

Нэргүй 2025-11-18 111.237.119.73

өөрсдөө яая гэж байж нэмэгдүүлнэ гэж шааж байна

Avatar

Нэргүй 2025-11-18 202.9.46.37

монголын го.монууд Оросын бензин хэрэглэхгүй.😂😂

Avatar

Нэргүй 2025-11-18 59.153.115.105

Монголчууд ах, Оросоос хараат гэдгээ санагтун!

Avatar

зочин 2025-11-18 66.181.191.24

Манай ороэ хоёр хөрштэйгээ хэвийн харилцаатай байх ёстой, Харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй,Барууныг дагаж хэт туйлширвал бид л хохирно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж