УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2025.11.17/ мэдээлэл хийж, “Улс төрийн намын дарга УИХ-ын дарга байж болохгүй” гэсэн агуулгатай Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэхээр болсноо танилцууллаа. Төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “олон улсын жишигт намын дарга төрийн дээд байгууллагыг давхар удирдах нь эрх мэдлийн төвлөрөл үүсгэж, хяналтын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” гэдгийг онцлон тайлбарлав. Харин энэхүү санаачилга улстөрчдийн дунд маргаан дагуулж, дэмжих болон эсэргүүцэх хоёр талын байр суурь хүчтэй өрнөж байна. Эдгээр байр сууриас онцлон энэ долоо хоногийн VS буландаа хүргэж байна.
Э.Бат-Үүл
Ардчилсан намын гишүүн, Хотын дарга асан
-Бидний тэнэглэлийн гайгаар Монгол Улсын Үндсэн хуулиас төр төвтэй улстөрийн тогтолцоо гээгдэж, одоогийн нам төвтэй улстөрийн тогтолцоо бий болсон юм. Бидний энэ тэнэг алдааг засах түүхэн боломж Г.Занданшатар, О.Цогтгэрэл нарт олдож байна. 27 жилийн өмнө Ардчилсан Холбоо Эвсэлийн дарга нь засгийн газраа удирдах ёстой гэсэн ганцхан үндэслэлээр ардчиллын удирдагчид бид М.Энхсайханы Засгийн газрыг огцоруулсан юм. Тухайн үедээ нам төвтэй улстөрийн тогтолцоо руу ингэж шилжснээр мэндлээд удаагүй байгаа шинэ ардчилсан Үндсэн хуулиа “алах” үйл явцыг эхлүүлж байгаагаа ойлгоогүй. Зөвхөн ард түмний сонголтоор ялсан парламентийн гишүүдээрээ дамжуулан төрийн ажилд оролцохоос өөрөөр төрийн ажилд хөндлөнгөөс хутгалдахыг намуудад хориглосон байсан.
Үндсэн хуулийнхаа амин зарчимыг социалист сэтгэлгээнээсээ салж чадаагүй байсан бидний нялх ардчилагчид ийнхүү устгасан бөлгөө.
М.Энхсайхан тухайн үедээ төр төвтэй тогтолцооноос нам төвтэй тогтолцоо руу шилжин хуучин руугаа ухарч байна шүү, ингэснээр цаашдаа парламентийн ардчилалд муугаар нөлөөлнө гэж их анхааруулсан. Сонсоогүй. Улсыг төр нь биш коммунист намуудын Улстөрийн Товчоо удирддаг байсан хуучин социалист ёс эргэж сэргэсэн. Монголыг үнэндээ манай намын Улстөрийн Зөвлөл, МАН-ын Удирдах Зөвлөл, Хүн намын Удирдах Зөвлөл удирдаж байгаа өнөөгийн гаж тогтолцоо бий болох эхлэл тавигдсан бөлгөө. М.Энхсайханы хэлсэн сэрэмжлүүлэг ёсоор болсоон.
Манай намын Улстөрийн Зөвлөл, МАН-ХҮН-ий Удирдах Зөвлөлүүд бол коммунист намуудын Улстөрийн Товчоо гээчийн үр төлүүд юм.
Үнэндээ,энэ товчоод олон засгийн газрыг огцоруулах шийдвэр гаргасан юм шүү. Ард түмнээс сонгогдож байгуулагдаагүй ийм улстөрийн товчоод төрийг удирдаж байгаа шиг гаж балмад үзэгдэл жинхэнэ парламентийн ардчилалтай аль улсад байдаггүй билээ.
Монгол Улсын Дээд Шүүх, манай нам, МАН,Хүн намуудын эдгээр улстөрийн товчоодыг татан буулгахаас нааш уул намуудын дүрмийг бүртгэж авч огт болохгүй шүү.
Г.Занданшатар Засгийн газрын тэргүүний хувьд, О.Цогтгэрэл сөрөг хүчний удирдагчийн хувьд хамтран төр төвтэй улстөрийн тогтолцоог Үндсэн хуульдаа эргүүлж авчирч өгөх хэрэгтэй. Эс тэгвэл нам төвтэй улстөрийн тогтолцооны ард намын нэр барьсан “нүүрсний хулгайчид” ээлж оочёроо хүлээн зогссоор байх болно.
УИХ-ын даргаар МАН-ын даргыг тавьж огт болохгүй. Ингэвэл,Ерөнхий сайд нь Парламентынхаа өмнө ажлаа хариуцах биш, намынхаа даргын өмнө ажлаа хариуцаж, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг “хуулийн хэлтэс” болгодгийг З.Энхболд,М.Энхболд нарын үед ард түмэн харсан юм гэдгийг УИХ-ын гишүүд, ард түмний элчийн хувиар бас мартаж болохгүй.
Н.Лүндэндорж
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан
Манай Ардчилсан нам хорвоод ховор хууль санаачлах нь. Бүх дэлхий ертөнцөд парламент чинь тэр аяараа намын үнэнч нөхдөөс бүрддэг улс төрийн байгууллага учраас нам парламент хоёр салшгүй холбоотой.
Бидний анхааран хардаг АНУ, Герман зэрэг улсад спикер заавал намын дарга байдаг. Харин спикер саналын эрхгүй байх ёс бий.
Улс төрийн намуудаас бүрддэг байгууллагын даргыг намаас түтгэлзүүлэх, намын дарга спикер хийж болохгүй гэсэн хуультай болвол онигоонд орж мэднэ. Бас парламентын улсын мөн чанараа ойлгоогүйн “сод” жишээ ч болно доо.
3,548.92





















































Зочин 2025-11-19 59.153.114.153
сиймхийгээр нь Сахал Батэрдэнэ их хурлын дарга болчих санаатай юу
зочин 2025-11-19 66.181.160.80
Ер нь ялсан ялагдсан альч намыг төрийн өдөр тутмын үйл ажиллагаанаас хол л байлгах хэрэгтэй шдээ ..Зөвхөн сонгуульд л хүнээ нэр дэвшүүлээд л бусад цагт нь олон юм хуцалгүй дуугүй л байсан дээрш дээ… Гишүүдийг ч гэсэн намийн хурал энээ тээрэй рүүгээ гүйлдээд байдгийг нь болиулах хэрэгтэй …Нэг муу намынхаа хурал дээр засаг огцруулах тухай яриад суудаг байж болохгүйэээ
Хуучин хүн 2025-11-19 202.9.46.176
Энэ хуульч юу болоод, эсвэл юу болох гээд ойр ойрхон худлаа мэдэмхийрдэг боловоо, аан. Занданшатарыг огцруулах үед, одоо МАН ын хурлын дараа ч. Хуульч гэдэг нэр хуурж иддэг хуушуур биш, хулгайд ашигладаг з****г биш! Ардчилсан Монгол улсад Парламентын даргаа намын гишүүнээс нь түдгэлзүүлэх хууль гаргаж байсан. Энэ нь 1991. 08. 28. нд "Улс төрийн намын тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулиар шийдвэрлэгдэж байлаа.
Нэргүй 2025-11-19 103.57.93.243
Ялсан нам УИХ-ыг удирдана. Тийм бол намын дарга нь удирдах логиктай. Тэр тусмаа орчин үед аливаа намын дарга шударга нөхөр байх магадлал өндөр хувьтай. Тэмүүжин их мэдэгчийн дүр эсгэж хий эргээд тийчлээд байдаг хэвээр.гээч. Өнөөх Зи байхад ягаад засаагүй юм аан. Лүндэндорж аргагүй том хуульч юмаа
Нэргүй 2025-11-19 202.126.89.160
Лүндэндорж жирэмсэн оюутан бүсгүйг согтуурсан үедээ дайрч амь насыг нь хөнөөж хуулийг гууль болгосон хүн одоо УИХ д зөвлөөд байх уу
Зочин 2025-11-19 162.229.191.188
Яг үнэндээ энэ бол чухал асуудал биш шүү. Авилгал, их өр ,ард түмний амьдралыг яаж сайжруулах вэ гээд олон чухал асуудалууд бий. Дарга даамлын асуудалд л аймаар ач холбогдол өгөх юм.
Zochin 2025-11-19 202.72.245.204
zov yrilaa Batuul ! , odoo oorchlolt orovh estoi.
Нэргүй 2025-11-19 192.82.66.30
Энэ удаа Бат-Үүлийн зөв
зочин 2025-11-19 66.181.160.80
Дандаа зөв байдаг да
Нэргүй 2025-11-19 66.181.176.180
Эрүүл ухаантай, төрийн онолын зах зухыг ч ядаж гадарладаг хэн боловч Бат-Үүл зөв ярьж байгааг төвөггүй ойлгоно!!! Харин Лүндэндорж хуулийн сургуульд олон жил багшилсан атлаа ийм шал тэнэг юм ярьж байгаа нь гайхалтай??? Лүндээ ер нь аливаа юмны суурь зарчим мэддэггүй хүн л дээ!!! Дээдхэн үед Хуулийн сургууль төгссөн, толгой нь бага зэрэг ажилладаг хүмүүс Лүндээг хэр зэргийн багш байсныг сайн мэднээ!! Нас өндөр болсон хойноо бруу юмны талд дуугарч гай болж байдаг дэмий л байна даа, хөгшөөн!!!
Зочин 2025-11-19 202.126.91.135
Бүүр гүн гүнзгий утга агуулгаар бол Батүүлийн зөвөө ..
Лүндэндорж яахав дээ , хэдэн хуулийн зүйл заалт цээжилсэн л баагий биз .Өргөн мэдлэгийн хувьд маруухан л амьтан байгаа дөа
Зочин 2025-11-19 59.153.112.235
Нам парламент хоер салшгүй холөоотой гэдэг үнээн ятиым ч уёраас намууд гишүүнд нэр дэвшүүлдэг ягэвч Монголын хувьд парламент ба гүйцэтгэх засаглал хоорондын харилцан үйлчлэлийн талаас нь авч үзвэл Батүүл онолын ч хувьд практикийн ч хувьд маш чухал үнэнийг хэлжээ Монгол олигтой хөгжихгүй хүн ардын бараг дийлэнх ядуу хэвээр баыдаг гол шалтгаан бол гүйцэтрэх засаголалаа ойрхон ойрхон өөрчилдөг Өөрёлөхдөө байгууллагуудыг намуудын үзэмжээр орвонгоор нь өөрчилдөгтэй холбоотой
Нэргүй 2025-11-19 66.181.185.12
Лүндээ багш маш цөөн үгээр маш ойлгомжтой тодорхой тайлбарлажээ. Аргагүй эрдэитэн хүн өөр юм аа элдэв худал жишээ татахгүй.
Bolohgui 2025-11-19 202.9.46.228
Болохгүй.
Нэргүй 2025-11-19 108.18.206.188
Аиерик д Спикер нь Олонхиосоо сонгогддог, Намын дарга байдаггүй .
Пяз 2025-11-19 202.9.46.201
Энэ өгөр толгой Бачүүл солио өвчин тусчихсан амьтан шүү.
Зочин 2025-11-19 202.126.91.135
Улс орныхоо төлөө явдаг ийм солио өвчин тусах юмсан ..
Нэргүй 2025-11-19 202.9.46.201
Парламентийн дарга хүн аль нэг намын дарга л байх нь ойлгомжтой асуудал.
Нэргүй 2025-11-19 202.70.43.34
Ард иргэд нь Наад захын БОЛОВСРОЛТОЙ, ЭРҮҮЛ САРУУЛ, МОДОНЖ ЖОРЛОН, ХОГ, УТАА 3-АСА САЛЖ ОРОХ ОРОМЖТОЙ л болмоор бна доо….Түүнээс Алсын хараа 2050, IT 8 Хиймэл оюун ухаан нтр гэж элийрэх ч яамай зүгээр