"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшин, парламентын гишүүнээр сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Баярмааг танилцуулж байна.
Үнэт зүйл, үзэл бодолдоо тууштай байж, парламентад сөрөг хүчний дуу хоолойг тодоос тод илэрхийлж буй гишүүн бол Ж.Баярмаа юм. УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвшигчдийн зургаад эрэмбэлэгдэхэд “Ямар том артай хүүхэн бэ” гэж харсан нь олон. Харин тэр өнөөдөр жагсаалтаар нэр дэвшин сонгогдсон 42 гишүүнийг өнгөлөх том улстөрч болохоо харуулаад байна.
2024 оны долдугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг болоход “УИХ-ын Хүний эрхийн дэд хороо энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, дахин энэ төрлийн хүний эрхийн ноцтой зөрчил гаргахгүй байхад Хүний эрхийн үндэсний комиссоос эхлээд хуулийн байгууллага нь анхаарах ёстой” гэх шаардлага тавин, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж зогссон гишүүний нэг. Тэрбээр энэ асуудалтай холбогдуулж “УИХ-ын нээлттэй сонсгол зохион байгуулах хэд хэдэн үндэслэл, шалтгаан бий. Нэгдүгээрт, Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүлт хэрхэвч байж болохгүй. Тиймээс хорих 461 дүгээр ангид хоригдож байсан цэл залуухан настай хүү яагаад нас барав, үнэхээр эрүү шүүлт тулгав уу, үүнээс болж амь нас нь эрсдэв үү гэдгийг нэн тэргүүнд тогтоох ёстой. Учир нь талийгаач залуугийн ар гэрээс мөрдөн шалгах ажиллагааны явцад найман цагдаа эрүү шүүлт тулгасан, зодсон хэмээх гомдлыг Авлигатай тэмцэх газар/АТГ/-т гаргасан байгаа. Харамсалтай нь, АТГ хэтэрхий удаан шалгаж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард эрүү шүүлт тулгасан, зодсон гэх асуудал гарч, хоёрдугаар сард талийгаач хүү гомдол гаргасан юм билээ. Түүнээс хойш бараг хагас жил болох гэж байхад эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоогоогүй. Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гардаг ийм асуудал анхных биш. Бага насны охиныг хүчиндсэн, хувийн харилцаанд орохыг шаардсан, хүнлэг бусаар харилцсан гэх гомдлууд олон нийтийн дунд тасрахгүй яригдсаар ирсэн.
Мөн энэ шатанд ч биш, төрийн байгууллагын шийдвэрээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан бусад газарт ч бас хүний эрхийн ноцтой зөрчил гардаг.
Тухайлбал, өнгөрөгч арваннэгдүгээр сард Зэвсэгт хүчний 0326 дугаар ангид алба хааж байсан 21 настай Д “унтаад сэрээгүй” гэх шалтгаанаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Олон нийтийн дунд Батлан хамгаалах салбар буюу цэрэг армид дэглэлт байна, хүнлэг бус харилцаа явагдаж байна гэж байнга л яригддаг. Тиймээс учир шалтгаан нь юунд байна гэдгийг хянан шалгах шаардлагатай байгаа юм” гэж нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагын талаар тайлбарласан.
Угтаа бол хүний эрхийн олон ноцтой зөрчлүүд хуулийн байгууллага гаргаж байгааг таслан зогсоох чин эрмэлзэл байв.
Одоо бол тэрбээр Харбины гэрээг сайжруулж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх ёстой гэх шаардлага тавин УИХ-ын Түр хороо байгуулахыг УИХ-ын гишүүн Д.Ганбатын хамтаар шаардсаар байгаа юм. Учир нь, Л.Оюун-Эрдэнийн танхим өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-тай Харбины гэрээг байгуулахдаа нийт 250 сая тонн нүүрсийг 16 жилийн хугацаатай нийлүүлэхээр болсон.
Улсын нууцад авсан энэхүү гэрээнд зааснаар нэг тонн нүүрсийг 57 ам.доллараар нийлүүлэхээр үнэ тогтоосон нь Монгол Улсыг алдагдалд оруулна гэж үзэж буй.
Тухайлбал, тус гэрээнд заасан нүүрсний суурь үнийг тонн тутамд 50 ам.доллар биш юм гэхэд 10-20 ам.доллараар нэмэхэд л 10-20 их наяд орчим орж ирнэ гэж үзэж байна. Мөн энэ гэрээтэй холбоотойгоор төмөр замын холболтын үнэ өртгийн асуудлаас гадна нүүрс сорчлон зарахтай холбоотой асуудал, шинээр ашиглах уурхайн ам, тээврийн нөхцөл нь Монгол Улсад хэр ашигтай байгаа, ажиллах хүчний оролцооны асуудал гээд олон асуудлыг судалж үзэх боломжтой болгоно гэж тайлбарладаг.
Өөрөөр хэлбэл, УИХ-аас Харбины гэрээг шалгах Түр хороо байгуулах шийдвэрийг гаргаж чадах эсэхээс Монголын баялаг үнэгүйдэх эсэх ч шийдэгдэх болж байгаа гэж хэлж болох юм.
Улс төрд анх “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоог байгуулагч Ж.Мэндбаярын төрсөн дүү гэдгээр яригддаг байсан ч одоо бол “Парламентын шинэ өнгө” болохоо харуулж сувд мэт гялалзаж яваа хууль тогтоогч.
Тэрбээр их улс төрд орж ирэхийн өмнө намынхаа гал тогоо дотор олон жил ажилласан байдаг. Тухайлбал, 1998-2000 онд МҮАН-ын дэргэдэх “Шинэ-Үе” залуучуудын байгууллагад Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга, 2000-2002 онд Ардчилсан Залуучуудын холбооны гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар ажилласны зэрэгцээ 2023 оноос Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгч, намын дэд даргаар ажилласан. Товчхондоо, 20 гаруй жилийн турш намынхаа улс төрийн үйл амьдралд идэвхтэй оролцсон. Англи, орос, япон хэлтэй, орчуулагч, эрх зүйч мэргэжилтэй.
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтийг намдаа гаргаж байсан ч квот олгоогүй. Тиймээс тухайн жилийн сонгуулийг өнжөөд 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшсэн.
Өрсөлдөгч намынхан нь түүнийг “С.Баярцогтын хүн” гэхчлэн хамаатуулдаг ч няцааж ирсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түний Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийг шүүмжилсэн. Энэ үеэс MSC-ийн болон Баярцогтын хүн гэх яриа гарсан. Гэтэл аль ч том лидер миний ард байж, үг зааж өгдөггүй. Миний ард “Нээлттэй ардчилал” гэж хамтдаа байгуулсан клубын журмын нөхөд маань л байдаг. Миний ард хэн нэгэн хүн хэзээ ч байгаагүй, байх ч үгүй" гэж хариу барьж байв.
Намдаа олон жил ажиллаж бэлтгэгдсэний зэрэгцээ Хүүхдийн төлөө үндэсний төвд гадаад харилцааны мэргэжилтэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд гадаад харилцааны хэлтсийн дарга, Гадаад харилцааны яамны гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төвийн дэд захирал зэрэг алба ч хашжээ.
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байв. Хэрэв Ардчилсан намын даргаар сонгогдвол "Би ухардаггүй тэмцэгч, урагшилдаг манлайлагч байна гэж бодож байгаа" гэж мэдэгдсэн удаатай.
АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2.5 тэрбумаар үнэлэгдэх нэг нийтийн орон сууцтай, оффисын зориулалттай нэг барилгатай, авто зогсоол нэгтэй, баригдаж дуусаагүй орон сууцны нэг барилга байгууламжтай гэжээ.
"Mazda Demio", "Toyota Aqua", "Land Cruiser 80", "Suzuki Grand vitara" маркийн дөрвөн автомашинтай. 500 сая төгрөгөөр үнэлэгдэх, ашиглах эрхтэй 0.65 га газартай, 60 сая төгрөгийн үнэт эдлэл, 682 сая төгрөгийн авлагатай, "Шинэ зуун энержи" ХХК, ММС трейд ХХК, "Ганга Илд" ХХК-д хувь эзэмшдэг, жилийн 46.6 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь жилийн 102 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1989 онд Нийслэлийн 10-н жилийн 23-р тусгай дунд сургууль
- 1990 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 10-н жилийн сургууль
- 1995 онд Гадаад Хэлний Дээд Сургууль, Англи хэлний орчуулагч-багш
- 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч
- 2024 онд МУИС-ийн Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага
- 2008 онд Япон Улсын Осакагийн Их Сургууль, Нийгмийн ухааны магистр
- 2016 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1995-1997 онд Хүүхдийн төлөө Үндэсний Төвд гадаад харилцааны хэлтсийн ажилтан
- 1997-1998 онд Азийн хөгжлийн банкны төслийн ажилтан
- 1998-2001 онд JCI Mongolia-д Ерөнхий Нарийн бичгийн дарга
- 2001-2003 онд Канад-Монголын бизнесийн нийгэмлэгт менежер
- 2004-2005 онд БСШУЯ-нд Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2014-2016 онд ГХЯ-ны Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төвийн Дэд захирал, ТЗУГ, ОТХАГ-т 1-р нарийн бичгийн дарга
- 2016-2019 онд УИХ-ын Тамгын Газарт Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх
- 2022 оноос Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны тэргүүлэгч
- 2023 оноос Ардчилсан намын Дэд дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос, Япон
Г.ХОРОЛ
3,548.92






















































Нэргүй 2025-11-18 66.181.182.174
М СИ ЭС ийн тавиул баярцогтын хүүхэн
Нэргүй 2025-11-18 103.229.123.140
БАЯРМАА ГЭДЭГ ХЭДХЭН ҮГНИЙ ПЯН ДААДАГГҮЙ ЭМЗЭГ ДЭЛБЭЭНД САЙД, НАМЫН ДАРГА МЭТИЙН ЯЛЫН АЖЛУУД ТОХИРОХГҮЙ.
Нэргүй 2025-11-18 66.181.177.118
баян баажаа яршиг л бна энээс илүү олон хэлтэй чадалтай эмэгтэйчүүд зөндөө бна юуч биш тэдний хажууд хэл амтай хэрүүлч гэдгээрээ л тэргүүлэгч нэгэн АН энэ хүүхнээ од гэж бгаа юм бол шалихгүй хүүхнүүдтэй гэдгээрээ ичих. хэрэгтэй жинхэнэ толгойтойнууд ньМАН д бнаа
Нэргүй 2025-11-18 66.181.183.171
Нэр төр хөөцөлдөгч.
Нэргүй 2025-11-18 66.181.187.121
MCS iin шинэ төрсөн гөлөг
Нэргүй 2025-11-18 66.181.160.60
яянхан өлөгчин зда мэндбаяр энхбаяртайн цуг хорь муусайн гэр бүлээрээ луйварчин ацнууд
Нэргүй 2025-11-18 66.181.180.126
Солиор
Оо 2025-11-18 103.229.123.97
эмх цэгцтэй яриатай,галыг нүцгэн гараараа атгадаг мундаг гишүүн.126 гишүүд бүгд ийм байвал замаг төр их цэвэршинэ
зочин 2025-11-18 66.181.180.177
Тунгаан бодох ялган харьцуулах чадамж нэг талыг дөвийлгөж худлыг зөв бурууг үгүйсгэсэн шудрага дүрт луйвраар баяжсан АН ын үнэн төрх хадгалсан өргөмжит хайртай баажаа авгай
asd 2025-11-18 66.181.189.220
Харуулах боломжгүй.
Нэргүй 2025-11-18 66.181.189.220
Харуулах боломжгүй.
Нэргүй 2025-11-18 103.57.93.243
Одоогийн АН-ын нийтлэг төрх бх. Өөлж ядаад суучихна. Нөгөө сайныг сайнаар нь, таарууг тааруугаар нь… гэх ардчилсан зарчим бхгүй. Зуунги авгай даа
Нэргүй 2025-11-18 124.158.108.37
хадгаламж зээлийн хоршооны луйваар баяжсан баян Баажаа шинэ өнгө үү? тарвагадоржоо
Нэргүй 2025-11-18 66.181.160.19
зайл цаашаа
Нэргүй 2025-11-18 188.162.254.102
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!
Нэргүй 2025-11-18 103.212.118.243
өнгө ярих гэж байгаа бол хар бараан үнэр ярихаар бол тааруухан цэвэрлээгүй 00-н талдаа болов уу бодит үнэн нь
333 2025-11-18 117.102.139.208
Энэ Их хурлын ганц чадварлаг шударга гишүүн юм.
Нэргүй 2025-11-18 124.158.107.215
АН -ын ганц зоригтой бүсгүй Баярмаад иргэд хайртай юм байна лээ. Бусад нь хулчгар бэртэгчин. АН -ын Одонтуяа олон жил парламентад суулаа, юу ч хийж чадахгүйгээ харуулсан. Мэддэг хүмүүс ярих нь надыг х***а гээд хэлчихнэ гэхээс Одонтуяа айдаг юм байна. Мөнхбаясгалан шиг зоригтой байгаач.
Нэргүй 2025-11-18 208.98.223.52
SHUDARGA GISHUUN
ХУУЛЬЧ 2025-11-18 202.9.47.94
ОДООН ЗАЛУУС МУНДАГ БОЛЖ ДЭЭ ,,,,.АНГЛИ ОРОС ЯПОН ГЭЭД ОЛОН ХЭЛ МЭДЭХЭЭР МЭДЭЛЭЛИЙГ ГАНЦ МОНГОЛООС БИШ ОЛОН ЭХ СУРАЛЖААС ӨӨРИЙН ТОЛГОЙГООР ОЛЖ АВНА ГЭДЭГ ОНВЧТОЙ,,,,АЛДАА БАГАТАЙ ШИЙВЭР ГАРГАХЫН ҮНДЭС ГЭЛТЭЙ.,,,,
Нэргүй 2025-11-18 202.126.89.10
бузрын муухай өнгө. Балаавгай
Нэргүй 2025-11-18 66.181.182.75
Дээрх сэтгэгдлийг бичсэн Нэргүй чи мАН-ын гишүүн бна.
Нэргүй 2025-11-18 66.181.176.180
Ийм залуус төр засагт олонх болсон цагт л төр маань эрх биш эрүүлжих ёстой!!! Баярмаа! Миний дүү бүү шантраарай!!
Нэргүй 2025-11-18 103.212.117.183
MCC-ийн төлөөлөгч
Нэргүй 2025-11-18 103.229.121.12
ард түмнийхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч, дарангуйлал, хэлмэгдүүлэлт, эрүү шүүлтийг эсрэг ихийг хийж байгаа УИХ-д зайлшгүй байх ёстой хүн.