ОХУ: Мөсөн тогтоцыг илрүүлэх "AI" хяналтын систем ажиллаж эхэлжээ

ОХУ: Мөсөн тогтоцыг илрүүлэх "AI" хяналтын систем ажиллаж эхэлжээ

ОХУ: Мөсөн тогтоцыг илрүүлэх "AI" хяналтын систем ажиллаж эхэлжээ

Санкт-Петербургийн эрх баригчид дээвэр дээрх мөс, цас болон аюултай мөсөн тогтцыг хайж шалгах "AI" хяналтын систем ажиллаж эхэлснийг мэдэгдлээ. Городовой нэртэй энэ систем хотын найман хяналтын машинаар дамжин барилгуудыг сканнердаж шалгадаг. Хэрэв орон сууцнаас бусад барилгын дээвэр дээр соёо мөс илэрвэл тухайн барилгын эзэмшигч 100 мянган рубль буюу ойролцоогоор 1,230 ам.долларын торгууль төлнө.

Албаныхны хэлснээр, агаарын температур хөлдөж, гэсэхийн хооронд хэлбэлзэж байгаа тул дээвэр дээр мөс хуримтлагдах эрсдэл эрс нэмэгдэж байна. Тэд барилгын эздэд дээврээ байнга шалгаж, мөс үүсэхээс урьдчилан сэргийлэхийг сануулж байна. Городовой өнгөрсөн өвлийн төгсгөлд соёо мөсийг таньж сурсан. 2024 онд систем 21 барилгад зөрчил илрүүлж, нийт 2.1 сая рубль буюу ойролцоогоор 25,800 ам.доллар торгууль ногдуулсан. Энэ өвөл систем түүхэн барилгууд олноор байрладаг хотын төв дүүргүүдийг илүү няхуур шалгана. Эдгээр барилгуудын хуучин карниз, дээврийн хийц нь мөс унах аюулыг нэмэгдүүлдэг.

Санкт-Петербург хотод дээврээс мөс унах нь олон жилийн турш давтагддаг асуудал. Өнгөрсөн өвлийн эхэнд л гэхэд 42 удаагийн мөс унасан тохиолдол бүртгэгджээ. Мөн хот болон Ленинградын бүс нутагт 1,000 гаруй хүн мөс болон халтиргаанаас үүдэлтэй гэмтлээр эмнэлэгт хүргэгджээ. Нэг хүн энэ оны нэгдүгээр сард хар өнгөтэй мөсөн дээр халтирч нас барсан. Городовой систем мөс шалгах үүргээс гадна жилийн турш нүхтэй зам, граффити, хууль бус байгууламж болон бусад дэд бүтцийн гэмтлийг хянах ажлаа үргэлжлүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ха ха ха 2025-11-18 202.21.113.115

Хүмүүсийг яаж нэг аятайхан торгоод дайнаа санхүүжүүлэх бэ гээд толгой нь ажиллаж өгөх юмаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж