Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Даваа гаригт (2025.11.17) Францаас ирэх 10 жилд 100 ширхэг "Rafale" сөнөөгч онгоц, дрон, агаарын довтолгооноос хамгаалах систем болон бусад цэргийн тоног төхөөрөмж худалдан авах чухал гэрээнд гарын үсэг зурлаа. Тэрбээр Парисийн Елисей ордонд айлчилж, Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн. Эл үеэрээ цэргийн техник худалдан авах гэрээг түүхэн тохиролцоо гэж нэрлэжээ.
Зеленскийгийн хэлснээр Украин 100 "Rafale" онгоц, хүчтэй Франц радар, мөн найман "SAMP/T" агаарын довтолгооноос хамгаалах системийг тус бүр нь зургаан пуужингийн хөөргөгчтэй авах юм. Макрон энэ хэлэлцээрийг хоёр орны харилцаанд шинэ ахиц авчирсан гэж онцолж байна. Франц Украинд хамгийн шинэ загварын "Rafale"-г бүрэн зэвсэглэлтэйгээр нийлүүлж, сургалт болон үйлдвэрлэлийн дэмжлэг үзүүлнэ. Мөн Украин дрон, дрон сөнөөгч төхөөрөмж, удирдлагатай бөмбөг, шинэ үеийн "SAMP/T" системүүд худалдан авна. Эхний нийлүүлэлт гурван жилийн дотор эхлэх төлөвтэй.
"RAFALE" ОНГОЦ ГЭЖ ЮУ ВЭ?
"Rafale" бол Францын хамгийн дэвшилтэт сөнөөгч онгоц. Энэ нь хурдан, маневр сайтай, олон төрлийн үүрэг гүйцэтгэх чадвартай. Ойрхи Дорнод болон Африкийн цэргийн ажиллагаанд ашиглагдаж байсан. Нэг онгоцны үнэ 100 сая ам.доллараас ч илүү үнэтэй гэж тооцогддог. Францын Зэвсэгт хүчний удирдлагуудын хэлснээр, Украинд ашиглагдаж буй Европын "SAMP/T" систем нь Оросын онгоцнуудын эсрэг АНУ-ын "Patriot" системээс илүү үр дүнтэй байгаа аж. "Rafale" онгоцны нийлүүлэлтийн нарийн хуваарь хараахан гараагүй. Нэг нисгэгчийг бэлтгэхэд дор хаяж гурав жил шаардлагатай. Францын нэг албан тушаалтан хэлэхдээ, Украинд өгөх онгоцнууд нь шинэ үйлдвэрлэлээс гарч ирэх бөгөөд Францын одоо ашиглаж буй онгоцноос хасагдахгүй. Мөн энэ нь бусад улстай байгуулсан нийлүүлэлтийн гэрээг удаашруулахгүй гэжээ."Rafale" онгоцыг үйлдвэрлэдэг "Dassault Aviation" компани Египет, Энэтхэг, Катар, Грек, Хорват, Арабын Нэгдсэн Эмират, Серби, Индонез зэрэг орнуудад нийт 500 гаруй онгоц экспортолжээ.
3,548.92





















































Нэргүй 2025-11-18 66.181.190.194
малаа, …100 ширхэг…гэнэ сувинер үү, монгоол атганд багтах жижиг юмыг ширхэгээр тоолдог юм, чи ер нь 35 үсэг бүрэн мэдэхүү
Нэргүй 2025-11-18 185.220.101.0
CLOWN SHOW EUROPE:
1) Macron sold a weapon that had not yet been manufactured!
2) France has not asked for the payment!
3) Zelensky bought a not existing weapon yet!
4) Ukraine can’t pay and will need to ask Europe for the payment!
Нэргүй 2025-11-18 64.114.211.97
Nicely said
Нэргүй 2025-11-18 202.126.89.167
nice)
Нэргүй 2025-11-18 103.212.118.247
Энэ бол жүжиг байхаас зайлагүй, Украин мөнгөтэй, Зеленский мөнгө шимшигдуулаагүй гэдэг дохио өгөх зорилгоос цаашгүй л болов уу даа.
Нэргүй 2025-11-18 202.55.188.35
Сая Хятадын онроцонд алуулдаг онгоц мөн үү
Нэргүй 2025-11-18 107.189.8.56
Энэ бол санамж бичиг л дээ!
Хаашдаа зайлах нь тодорхой болчихсон фашист гоомоо тахиа Макрон иймэрхүү жүжиг тавихаа мэдэлгүй яахав, ккк
Нэргүй 2025-11-18 66.181.176.180
"Rafale" онгоц M.Каддафи-ийн дэглэмийг устгахад чухал үүрэг гүйцэтгсэн!!
ХА ХА 2025-11-18 202.21.103.139
тэнэгдүү нөхрүү дээ