Зангиа зүүж албархдаг цаг өнгөрсөн

FASHION

Зангиа зүүж албархдаг цаг өнгөрсөн

Зангиа зүүж албархдаг цаг өнгөрсөн

Дуучин, жүжигчин Жо Жонас өнгөрсөн долоо хоногт "Good Morning America" нэвтрүүлгийн зураг авалтад оролцохоор Нью-Йоркт хүрэлцэн ирэхдээ 1998 оны үеийн ахлах сургуулийн англи хэлний багшийг санагдуулам дүр төрхийг бүрдүүлжээ. Тэрбээр эрүү хүртлээ цахилгаанддаг загварын ногоон ноосон цамц, цагаан цамц, зангиа, хөх жинс, бэйсболын малгайгаар гангарсан байв. Албан ёсны болон чөлөөт хэв маягийг хослуулсан энэ хувцаслалт нь үнэхээр донжоо олжээ.

Зангиа. Энэ зүйл костюм пиджактай л хослуулдаг албан маягийн нэмэлт хэрэгсэл байхаа нэгэнт больжээ. Магадгүй нэгэн цагт зангиаг зөвхөн хурим, оршуулга, бизнес уулзалт, улаан хивсний ёслол дээр л олж хардаг байсан болов уу. Тэгвэл өнөөдөр зангиаг илүү чөлөөтэйгөөр, янз бүрээр сэтгэн зүүдэг болжээ.

"A$AP Rocky"-г хар л даа, чөлөөтэй, зугаатайгаар зангиагаар хэв маягаа бүрдүүлжээ. Түүний 2024 онд бүрдүүлсэн энэ дүр төрх араасаа булган сүүл дагуулав. Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд реппер Пуша Т "Louis Vuitton"-ы зангиаг цагаан цамцан дээр зүүсэн ч гадуур нь албан хүрэм бус цахилгаантай, малгайтай цамц сонгосон байсан.

Joe Jonas

"GQ" эрчүүдийн загварын сэтгүүл энэ жилийн "Paris Fashion Week"-ийн оролцогчдын чөлөөт загвар дээр дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зангиа албан ёсоор эргэн ирснийг баталжээ.

Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сард болсон "Dior"-ын шоуг жишээ татаж болохоор байна. Тус брэндийн бүтээлч захирал Жонатан Андерсон энэ удаад хүзүүнд голчлон анхаарлаа хандуулжээ. Түүний моделиуд хүзүүндээ торгон зангиа зүүсэн ч цамцгүй, зөвхөн гадуур хүрэмтэй тайзнаа гарч ирсэн нь анхаарал татсан юм. Ингэснээр эрчүүд илүү залуулаг, сургуулийн насны дэггүй хөвгүүд шиг харагдах аж.

Жонатан Андерсон зөвхөн загвар өмсөгчиддөө бус тайзны урд эгнээнд суусан алдартнуудын загварт ч анхаарал хандуулсан байв. Тухайлбал, "A$AP Rocky" баяр ёслолын байдалтай улаан, ногоон зангиаг захтай цамцтай хослуулсан байсан. Ингэхдээ зангиагаа ижил тэгш хэмтэй бус, хоёр захны нэгнийх нь дээгүүр, нөгөөгийх нь доогуур зүүж, илүү сонирхолтой хэв маягийг бүрдүүлжээ.

Харин Британийн жүжигчин Жош О’Коннор, Жонатан Бэйли нар уламжлалт хэв маягийг баримталсан байв. Бэйли "Dior"-ын хагас цахилгаантай цамцны дотуур өнгө дагуу цамц болон зангиа зүүснээрээ технологийн салбарын томчуудыг санагдуулам байлаа.

Эрчүүд ажлын байран дээр илүү тухтай хувцас өмсвөл зохино гэсэн үзэл баримтлал сүүлийн хэдэн жил газар авснаар зангиа гэдэг зүйл тэдний хувцаслалтаас бараг хасагдаад байсан гэхэд болно. Энэ хандлага цар тахлаас ч өмнө хэдийнэ эхэлчихсэн байв. Үүний нэг жишээ нь "Hermès" компани 2019 онд зангианы борлуулалт өмнөх оноосоо буурсныг онцлон тэмдэглэсэн байдаг.

Америкийн сэтгүүлч Жона Вайнер 2021 онд "Blackbird Spyplane"-д бичсэн нийтлэлдээ хувь хүнийхээ хувьд зангианд дургүй гэдгээ бичиж байв. Учир нь зангиа түүнд Обамагийн үеийн оффисын улиг болсон хэв маягийг санагдуулдаг аж. Мөн ажилчдаа хатуу хянаж цагддаг дарангуйлагч боссуудын дүр төрх мэт санагддаг гэнэ.

Цар тахлын дараа хүмүүс оффистоо эргэн ирэхэд зангиа үзэгдэж харагдахаа больсон байлаа.

Тэр бүү хэл 2022 оны "Их-7"-ийн удирдагчдын уулзалтын зургийг харахад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас өгсүүлээд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон гээд бүх л удирдагч зангиа зүүгээгүй байв. Энэ зураг тухайн үедээ олны анхаарлыг татаж, цахим орчинд элдэв хэлэлцүүлэг өрнүүлэх шалтгаан болсон юм.

"Ermenegildo Zegna" группын ерөнхийлөгч Гилдо Зегна тэр жил "Business of Fashion" сэтгүүлд яриа өгөхдөө "Зангианы хувьд би олигтой ирээдүй олж харахгүй байна" гэж хэлж байв.

Гэхдээ цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй юм хойно загварын чиг хандлага төд удалгүй өөрчлөгдсөн. Ердөө 2023 он гэхэд "GQ" сэтгүүл зангиа эргэн ирснийг зарлав. "Hermès" брэнд илүү загварлаг, халуухан шинэ бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргасантай энэ нь холбоотой. Тэд зангианы уламжлалт хэв маягаас аль болох татгалзаж, контемпорари маягийн нарийхан, нэхмэл, савхин гэх зэрэг янз бүрийн загвар санал болгожээ.

Өнөөдөр хүмүүс эр хүн байхын утга учир, нийгэм дэх үүрэг оролцоо зэргийн талаар илүү их ярьдаг болж. Үүнийг дагалдаад зангианы соёл дахин хүчтэйгээр эргэн ирж буй бололтой. Гэхдээ илүү чөлөөтэй, хөгжилтэй, хөнгөн байдлаар. Зарим хүн зангиаг эр хүний эрх мэдлийн бэлгэдэл гэж үзэх нь ч бий.

Зендаяа, Майки Мэдисон, Айрис Ло, Мадонна, Сабрина Карпентер, Хэйли Бибер, Эёо Эдибири, Брук Шиелдс нарын А зэрэглэлийн эмэгтэй алдартнууд ч зангиа зүүж харагдах боллоо. Энэ нь дээр дурдсан зангиа бол эрх мэдлийн бэлгэдэл гэх утга агуулгатай нэг талаараа холбогдоно.

Эцэст нь дурдахад, зангиа зүүх ямар нэг тогтсон дүрэм журам хаана ч үгүй. Та зангиагаа жинстэй, ноосон цамцтай юутай л бол юутай хослуулаад, хүнс ногоогоо цуглуулахдаа ч, ажилдаа явахдаа ч гангараарай.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-19 202.21.126.30

Хамгийн утгагүй, тэнэг харагддаг зүйл бол хар хослол (костюм, пиджак) өмсчихөөд хөлдөө цагаан пүүз өмсөх. Барууныхан ч этгээд л дээ.

Avatar

зочин 2025-11-19 66.181.191.24

ОХУ-ын сайд Лавровыг манайд нэг удаа ирэхэд нь онгоцноос жинсэн өмдтэй бууж ирлээ Улс орныг маань дорд үзлээ гээд л бүх хэвлэлээр шуугаад байсан санагдах юм, Одоо яагаад төрийн тэргүүнүүдийг жинс пүүз өмс, костюм пиджак бүү өмс галстуг бүү зүү гэх болов, Саяхан японы эзэн хаан хатныхаа хамт манайд зочилсон, Костюм пиджак галстугтай ёс зүйг үлгэр жишээ хатуу баримталж байсан,

Avatar

ts ? 2025-11-19 132.194.13.93

NETV

Avatar

OBCK ; 2025-11-19 132.194.13.93

Prabdy

Avatar

Ctrany? kakOBNf ? 2025-11-19 132.194.13.93

pokazibaet; Tuvd ? LItsomer Ckoliko TVP?

Avatar

pt 2025-11-19 132.194.13.93

kaput

Avatar

yob 2025-11-19 132.194.13.93

fi

Avatar

ckt 2025-11-19 132.194.13.93

PokazcNblr NZMNEToygx CJNOCf bugluun o U, Nyraagchduig

Avatar

xsgyi gadniCJN OC XUUX? (LXJEEPpaking obmanborsm, pokazibaet prodobolstbennixbsem nuponyatni zaprejen,WLxolildson nailer,CTRANy? 2025-11-19 132.194.13.93

bye, gomdol medyylj bna, Poccuy; bcejto mou borobal,Pezult Bolit ctrany,

Avatar

(baliaraaXylcP#;? +bugluun U) tV ###; Tubuin;Utsaartj +glxtcm & blyoygxOCJNr = xsgyi PocyX fz&PhCt;? blrr#+g 2025-11-19 132.194.13.93

pokayronn; trakniNZM Siupevich parknd zalilan,baingun xylgailj,bcejt zls #?

buchadni Workers ni idt #; tsybdg araizgr Kmr +Phonef

Avatar

зочин 2025-11-19 59.153.113.222

Одоо дэлхий ертөнц ялангуяа ухаалаг хүмүүс ЭНГИЙН рүү шилжиж бна дөө. Юугаар ч чамирхахгүй, бусдаас онцгойрохыг илүүд үзэхгүй, амьдралын хэв маяг, хэрэглэгээгээ ч энгийн болгож байна. Тэд үүнээсээ таашаал авдаг болж байна.

Avatar

зочин 2025-11-19 66.181.191.24

Ажил алба дээрээ ялангуяа удирдах ажилтнууд хэн нь ч ийм байдалтай байхгүй, Харин амралт зугаалга энгийн үед ийм байдалтай байна аа, Ёс мэдэхгүй бараг гурамжны шахуу, толгой муутай хүмүүс л ийм зүйл ойлгодоггүй,,Орчин нь тийм юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж