МАН-ын даргын сунгаанаас үүдэлтэйгээр нийгэмд "нүүрсний хэрэг" гэх дуулиан дахин дэгдсэн. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий УИХ, Засгийн газрын гишүүд хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад дуудагдах болсон юм. Тиймээс олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
УИХ-ЫН ДАРГА АСАН Д.АМАРБАЯСГАЛАНГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАН, ШАЛГАЖ БАЙНА

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг Бортээгийн ордтой холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байна. Прокуророос дээрх хэргийг хянаад мөрдөгчөөс гаргасан санал үндэслэлтэй гэж үзэж, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2 дахь заалтад заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашгилах, их хэмжээний хахууль авах, Эрүүгийн хуулийн 22.10.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар өнгөрсөн сард Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн юм.
Түүний өмгөөлөгч Ү.Амарбат энэ талаар мэдээлэл өгөхдөө "Нэгдүгээрт, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол гарсан. Үүнтэй холбоотой миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалангийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтуудаа гаргаж, хуульд заагдсан эрхийнхээ хүрээнд оролцож байгаа.
Сайд Б.Энхбаяр Байгаль орчин, аялал жуулчлалын яам тэмдэглэл өгөөгүйн төлөө хэн буруудсан бэ гэхээр Д.Амарбаясгалан тэмдэглэлийг устгасан гэж хэлж байгаа юм. Тэр тэмдэглэл нь устгагдаагүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамандаа байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хуулийн шаардлага хангуулаад байгаа газраас нь гаргуулж авна" гэдгийг хэлж байв.
ХЗДХ-ИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХҮНИЙ НЭР ТӨР, АЛДАР ХҮНДЭД ХАЛДСАН АСУУДЛААР ШҮҮХЭД ДУУДАГДАВ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдохоосоо өмнө буюу өнгөрсөн есдүгээр сард /2025.09.29/АТГ-т очиж, нүүрсний сонсголын үеэр дэлгэгдсэн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай холбоотой баримтуудын талаар гэрчийн мэдүүлэг өгч байсан юм. Мөн "Нүүрсний хамгийн том хулгайч бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан" гэж мэдэгдэж байв. Энэ асуудлаас болж одоо тэрбээр хүний нэр төр, алдар хүндэд халдсан асуудлаар нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудагдсан.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат "Бид өнгөрсөн есдүгээр сарын дундуур хуулийн байгууллагад хандсан. Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан асуудлаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Одоогоор энэ хүн шүүхийн нэхэмжлэлээ гардаж аваагүй, гэхдээ энэ хүн маань шүүхэд дуудагдсан гэдэг мэдэгдэх хуудсаа авсан.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан өдөр ирээгүй.
Шүүхээс бидэнд өгсөн мэдээллээр өчигдрийн байдлаар албадан ирүүлэх шийдвэр гарсан. Тэгэхээр бид бас Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд шүүх байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, нэхэмжлэхийг гардаж аван шүүх ажиллагаанд оролцоосой гэж хүсч байна. Хуулийг мөрдөж, дээдэлж ажиллах үүрэгтэй энэ хүн" гэдгийг мэдээлж байв.
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНЭ, ТҮҮНИЙ АХ “ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫГ ХУУЛЬ БУСААР АВСАН ЭСЭХИЙГ ШАЛГАНА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өмнө нь мэдээлэл хийхдээ "Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй “Херо энтертаймент групп” ХХК “Гэрэгэ тауэр”-ын 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн асуудлыг судалж үзсэн. “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрын оффисыг хууль бусаар авсан. Миний бие энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж албан ёсоор шалгуулна" гэж мэдээлсэн. Мөн тэрбээр "Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн хэргийг шалгаж байна" гэж мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Миний бие “Эрдэнэс Оюутолгой” компани нууцлалын тамгатай 20 сая ам.доллар авсан асуудлын талаар өөрийн цахим хуудсандаа пост оруулж байсан. 2025 оны есдүгээр сарын 24-нд Засгийн газраас хууль зөрчин албаны нууцад хамааруулсан бүх зөвлөх үйлчилгээний гэрээнүүд болон тэдгээртэй холбоотой материалыг тус өдрийн дотор ил болгох арга хэмжээ авахыг “Эрдэнэс Оюутолгой” компанид үүрэг болгосон. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн есдүгээр сарын 26-нд зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжид "Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, Тагнуулын байгууллагаас санал авч байгаагүй болно.
Нэр бүхий төрийн өмчит хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа нууцын дардсаар тэмдэглэсэн байна.
Энэ нь албаны нууцад хамаарахгүй буюу байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу “Нууцалсан” мэдээлэлд хэрэглэж байгаа нь “Албаны нууцад хамаарахгүй мэдээлэлд тээгчид хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байна" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууц мэдээлэл биш байсныг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ баталж байгаа юм. “Эрдэнэс Оюутолгой” компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хавсралтад нууцын тамгатай мэдээллүүд байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууцын тамга дарагдах ёсгүй нээлттэй мэдээллийг хууль зөрчиж нууцад авсан байна гэдэг нь батлагдаж байна.
Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 2025 оны аравдугаар сарын 24-нд томилогдсоны дараа энэ асуудлыг дахин сайн нягтлах ёстой гэж үзсэн. Хууль зүй дотоод хэргийн яам дээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн 20 сая ам. долларын зарцуулалттай холбоотой нууцын дардасны тамгатай маш их хэмжээний бичиг баримт байсан. Иймд арваннэгдүгээр сарын 4-нд тус нууцын дардастай бичиг баримтуудыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Нийтдээ 130 хуудас нууцын дардастай баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, ил болгох талаар санал дүгнэлт гаргаач хэмээн ТЕГ-т хандсан. Тагнуулын байгууллагаас тус 130 хуудас нууцын дардастай баримтыг ил гаргахыг дэмжсэн.
Тиймээс өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт байсан бүх албан бичиг, хурлын шийдвэрүүдийг нууцаас гаргах шийдвэр гарсан. Ийм учир өнөөдөр та бүхэнд нээлттэй танилцуулах хууль зүйн боломж бүрдсэн.
2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “Гадаадын хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор Эрдэнэс Оюутолгой” компанийн ирэх оны төсөвт холбогдох санхүүжилтийг тооцон тусгуулахыг "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад даалган, шийдвэрлэсэн байна”. Засгийн газар шийдвэр гаргасны маргааш Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Засгийн газарт 20 сая ам.долларыг дөрвөн жилийн хугацаатай эргэн төлөх шийдвэр гарсан. Дээрх 20 сая ам.долларыг 11 багц гэрээнд зарцуулсан. Тус 11 багц гэрээнд шинжилгээ хийж, урьдчилсан байдлаар дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр их хэмжээний мөнгийг халаасны мөнгө гэж олсон байсан. Мөн тус гэрээнүүд юунд зориулагдсан, ямар ажил хийсэн зэрэг нь тодорхойгүй, ач холбогдолгүй байгаа. Гэрээ гэж хэлэхэд ч хэцүү бичиг баримтууд байна. Нийт 20 сая ам.доллароос "Atticus" гэх байгууллагатай 2022 оны гуравдугаар сарын 21-нээс аравдугаар сарын 1-н хүртэл дөрвөн удаагийн гэрээгээр 1 сая 760 мянган ам.долларын гэрээ байгуулсан. Тус гэрээнд гэхэд талуудын эрх үүргийн тэнцвэр байхгүй. Гэрээгээр юу хийж, хэрхэн дүгнэх нь тодорхойгүй. Тус гэрээний тайлангаа "Atticus" компани нууцын тамгатайгаар ирүүлсэн байгаа юм.
Энэхүү дөрвөн удаагийн гэрээнд “Монгол хаан” жүжгийг олон улсад сурталчилсан гэх тайланг ирүүлсэн. Эндээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн хамаарал бүхий этгээдийг төрийн өмчит компаниар дамжуулан санхүүжүүлсэн гэж үзэж болохоор байгаа юм.
Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гадаадын улс орнуудад хийсэн айлчлалыг "Atticus" гэх компани зохион байгуулсан байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний гадаад улсад хийх айлчлал, тэр үед хэлэх үг, төлөвлөгөө “Улсын маш нууц” зэрэглэлд байдаг. Үүнийг зөвхөн Монгол Улсын Гадаад хэргийн яам зохион байгуулдаг. Харин Гадаад хэргийн яам тус компанитай хамтарч ажиллаагүй гэж мэдэгдэл гаргасан. Төрийн өмчит хуулийн этгээд болох "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гадаад байгууллагуудтай хийсэн зөвлөх үйлчилгээ худалдан авах гэрээнүүд нь Монгол Улсын эрх зүйн байдлыг дордуулсан, төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлөхүйц эрсдэл бүхий гэрээнүүд байна гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна. Энэ бол албан тушаалын гэх хэрэг бус Үндэсний аюулгүй байдлын тухай асуудал яригдана гэсэн юм. Энэ асуудлыг мөн хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгаа" гэж мэдэгдсэн. Иймээс УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ дээрх асуудлуудтай холбогдож АТГ-т шалгагдах болоод байна.
АТГ-ААС УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газар руу шилжүүлжээ. Хуулиараа энэ тохиолдолд хэргийн оролцогч нь яллах дүгнэлтээ өөрөө очиж авах зохицуулалттай. Гэвч УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь яллах дүгнэлтээ очиж аваагүй. Гэрийнх нь хаягаар хүргүүлсэн ч гэр бүлийн гишүүн нь хүлээн авахаас татгалзсан.
Тиймээс прокурорын мэдэгдэх хуудсыг өөрт нь биечлэн өгөхөөр АТГ-ын хоёр мөрдөгч Төрийн ордонд орж, өрөөнд нь нэвтэрсэнд “Гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэдэг сенсаци дэгдээж, энэ асуудлыг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар хэлэлцэж байв.
АТГ-ын хувьд УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлж, хариуд нь аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгасан байдаг. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард энэ асуудалтай холбогдуулж холбогдох нэр бүхий иргэний гэрт нь очиж нэгжлэг хийхэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн дуулиан дэгдээж байсан удаатай.
ШУУРХАЙ БАГ ТӨГРӨГ НУУРЫН ОРДЫН ХЭРГИЙГ 7 САР МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА

Тухайн үед АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг прокурорт хүргүүлсэн байна. Улмаар улсын Ерөнхий прокуророос цагдаагийн байгууллага болон АТГ-тай хамтран ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгаж байна гэж мэдээлсэн.
ЗГХЭГ-ын дарга асан Н.Учрал тухайн үед мэдээлэл хийхдээ Төгрөг нуурын орд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. Энэ үеэр тэрбээр "Х.Баттулгыг шалгах асуудалд би О.Алтангэрэл сайдад найдаж байна, харж байгаа" гэдгийг онцолсон байдаг. Харин “Төгрөг нуур энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн өмнө нь /2025.04.08/ Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ "Иргэн хүний хувьд Төгрөг нуурын ордтой холбоотой өөрт байгаа материалыг Авлигатай тэмцэх газар /АТГ/- т өгөх нь зөв юм байна гэж бодож байна. Аавыг маань 1.3 сая ам.доллараар Төгрөг нуурын ордыг зараад идчихсэн гэж ярьж байгаад охиных нь хувьд эмзэглэж байна. Янз бүрийн утасны дугаараас залгаж, бичиж байна. Надад хамгаалалт хэрэгтэй байна. Тийм учраас АТГ- т Төгрөг нуурын ордтой холбоотой бичгээ өгөх, хамгаалалт мөн авах хүсэлтэй байна” гэсэн байдаг.
Харин энэ хэрэг АТГ-т очоод гацсан байдалтай байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас УИХ-ын гишүүн Х.Баттулгад холбогдох Төгрөг нуурын ордыг оффшор бүсээр дамжуулан зарсан асуудлын талаарх 100 гаруй хавтаст материал өнгөрсөн дөрөвдүгээр сард хүлээлгэн өгснөөс хойш долоон сарын нүүрийг үзээд байна.
УИХ-ын намрын чуулган эхлэхийн өмнө дуулиант хэрэгт нэр холбогдсон хэд, хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг Улсын ерөнхий прокурор УИХ-ын даргад тавих болов уу гэдэг хүлээлт байсан ч өнөөдрийг хүртэл чимээгүй л байгаа юм.
3,548.92






















































Нэргүй 2025-11-19 59.153.114.18
Х.БАТТУЛГА ХАА ОЧСОН ГАЗРАА ЗОВХОН ХУЛГАЙ ЛУЙВАР Л ХИЙЖ ЯВАХ ЮМ ГАНЦ ЧАДДАГ ЮМ НЬ ХУЛГАЙ ЛУЙВАР
зочин 2025-11-19 202.21.126.30
Авилгатай тэмцэж Ухаа худгийн асуудлыг сөхөөд хөөрхий Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр МАН-ынхаа махны машинд шахагдваа хөөрхий. Уг нь МАН-д байгаа том лидер нь Амарбаясгалан юм шүү дээ.
АТГ үндсэн ажлаа хий. 2025-11-19 202.21.113.238
Одоо АТГ үндсэн ажлаа хийх байлгүй дээ. Олон жил дуугай сууж жараахай шүүрлээ, одоо эдгээр хөх халимнуудыг намнах хэрэгтэй.
Нэргүй 2025-11-19 124.158.126.132
энэ экс ЕС чинь цайцан өлөн гар байсын бишүү
Нэргүй 2025-11-19 66.181.182.75
Монголын төр засаг хэзээ яагаад ийм огт боловсролгүйчү үдээр дүүрэв ээ ?! Энэ контентын эхэнд тавьсан зураг дээр бүрэн дүүрэн үнэн дээд боловсролтой хүн ердөө цор ганцхан Б.Энхбаяр л бна, бусад нь дандаа хувийн хулхи хуурамч, одоо байхгүй нтр сургууль төгссөн гэдэг дутуу дундуур боловсролтой л нөхөд бна ш дээ !!!
Ийм золбингууд төр засаг жолоодохоор Монгол Улс онходолгүй яахав дээ, таминь ээ !!!
Нэргүй 2025-11-19 43.228.130.33
edniig nam harj songoson bolovsrolguichuudees l asuuh heregtei bh. munhag bhiig ni chi hariuts, yaduu bhiig ni bi hariutsaya gej eronhii said ni bolovsroliin saiddaa daalgavar ugsun yum bolov uu?
Нэргүй 2025-11-19 103.229.120.105
SAWI80955877DYYDLGAAR SEKSEER
Нэргүй 2025-11-19 103.229.120.105
SAWI80955877
Нэргүй 2025-11-19 59.153.113.168
хэ баг зүүж төрд ордогийн жишээ юм даа
зочин 2025-11-19 66.181.166.196
Хаха, Энхбаярын хэрэг бол хэрэг биш гэхэд бараг болохоор, бусад нь Женок бүлэглэлийнхэн л байх шив дээ, эднийг нэгмөсөн дарж авахгүй бол эргээд л ноцно шүү, байх ёстой газар луу нь өчиггүй явуулах хэрэгтэй
Нэргүй 2025-11-19 103.212.162.211
Энхбаяраас бусдын шууд шоронруу нь явуулж улсыг хохиролгүй болго!!
Нэргүй 2025-11-19 103.229.120.105
ZALYYS ERCHUUDN ANUSN NUXN DOLOOMOOR XUCHINDUULI80955877
Нэргүй 2025-11-19 103.229.120.105
SEKSEER VANXANDI BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEKSEER ANUSN80955877BIEE UNELELNE MASSAJLI TSAG SEKSDI
Нэргүй 2025-11-19 66.181.176.180
АТГ-ын дарга гэж нэг унхиагүй нөхрийг Оюун-Эрдэнэ энэ жил улируулан ажиллуулахаар оомилсон нь өөрийнхөө хэргийг хаацайлуулах л зорилготой нь ойлгомжтой!! АТГ-ын даргыг нэн даруй солихгүй бол энэ ажил ганц ч алхам урагшлахгүй шүү!!!
Зочин 2025-11-19 103.229.123.231
Цээсүрэн нэг талын мэдээлэл бичсэн байна.Гадаадад зугтаад бүгчихсэн хүмүүсээ хаяж болохгүй.ТЭД ЧАМД ГОМДОНО. ЭЛБЭГДОРЖИЙН ЦАГААНД БИЧСЭН ЗАХИДАЛ ":АХЫН БИЕ САЙН УУ. НӨГӨӨ 14 САЯЫГАА ХӨДӨЛГӨМӨӨР БАЙНА. ТЭГЭХДЭЭ ТУН БОЛГООМЖТОЙ ХАНДАНА ШҮҮ" гэсэн захиаг манай хуулийнхан барьчихсан юм уудаа янз нь. ДУБАЙН ГЭРЭЭ, ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ МЭТ АСУУДАЛТАЙ САЙХАНБИЛЭГ бас дуулиант хэргийн эзэн биз. нэг хэсгийг нь ингэж хаяад байывал цээсүрэн хоточ биш, буууны нохайй болно шүү
дорж 2025-11-19 202.131.251.130
Өнөөгийн МАН -ын дарга Учрал Төгрөг нуурын ордыг ерөнхийлөгч асан Баттулга зарж борлуулаад идэж уусан гээд их сүртэй мэдэгдэл хийсэн.Учралын хэлсэн зүйл үнэн худал эсэхийг ард иргэдэд нэн дариу хэлэх хэрэгтэй.Худал хэлж хүнийг гүтгэн доромжилсон бол энэ хүнд зохих хариуцлага ноогдуулах хэрэгтэй. үнэн бол Баттулгад хуулийн хариуцлага оногдуул. худалч хүнийг Ардын намын даргаар сонгосон бол маш муу үр дагавартай шүү.
Нэргүй 2025-11-19 59.153.113.251
Ямарч төлөвлөлт байхгүй
Нэргүй 2025-11-19 202.70.43.34
Ард иргэд нь Наад захын БОЛОВСРОЛТОЙ, ЭРҮҮЛ САРУУЛ, МОДОНЖ ЖОРЛОН, ХОГ, УТАА 3-АСА САЛЖ ОРОХ ОРОМЖТОЙ л болмоор бна доо….Түүнээс Алсын хараа 2050, IT 8 Хиймэл оюун ухаан нтр гэж элийрэх ч яамай зүгээр