"Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна"

"Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна"

"Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна"
АҮЭБЯ, Улаанбаатар. 2025 оны 11 дүгээр сарын 18. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв. Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn

Өнгөрсөн аравдугаар сард АИ-92 шатахууны хомсдол үүсч сарын сүүлээр хэвийн байдалдаа ороод байсан. Тэгвэл өчигдөр /2025.11.17/ оройноос эхлэн шатахуун олдохгүй, ШТС-д дугаарласан байдалтай байна гэх мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Уг асуудлаар АМГТГ болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийлээ.


Монгол Улсын хувьд шатахуунаа 100 хувь импортоор хангадаг. Үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас, үлсэн 5 хувийг Хятал болон бусад улсаас импортолж байна.  ОХУ-аас худалдаж авах шатахууны захиалгыг сар бүрийн нийлүүлэгч талд хүргүүлдэг. Энэ сард ОХУ-ын Роснефть компаниас 58 мянган тонн АИ-92 бензин, 1.6 мянган тонн Аи-95 автобензин, 75.8 мянган тонн дизель түлш, Газпромнефть компаниас 5 мянган тонн Аи-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш, Нефтьхимисервис компаниас 20 мянган тонн дизель түлш, БНХАУ-ын Петрочайна интернэшнл компаниас 6.5 мянган тонн Аи-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш  худалдан авахаар захиалгаа хүргүүлээд байна.

Энэ сард 69,300 тонн АИ-92 бензин, 115800 тонн дизель түлш, АИ-95 1600 тонн нийт 186700 тонн шатахуун худалдан авахаар төлөвлөсөн гэдгийг албаныхан мэдээлэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:

-Шатахууны хангамж сайжирч байгаа. Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна. Шатахууныг цаг алдалгүй түгээж, өмнө нь үүссэн хомсдолыг арилгах зорилгоор Тээврийн Цагдаагийн албатай хамтарч аюултай ачааг өдрийн цагаар тээвэрлэж байгаа. Эрээнцаваар орж ирэх бүтээгдэхүүний тоо нэмэгдэж байгаа учир зүүн бүсийн шатахууны хомсдол багасна гэж харж байгаа гэдгийг албаныхан мэдээлэв.

Хятад улсаас энэ сард 11500 тонн бүтээгдэхүүн авахаар төлөвөлөсөн байгаа. Эхний бүтээгдэхүүн орж ирсэн. Үнийн хувьд 160 ам.долларын зөрүүтэй. Үнийн зөрүүнд 7,5 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдэж өгсөн учраас шатахууны үнэ нэмэгдэхгүй. Цаашид үнийн зөрүүг арилгахын тулд зах зээлийн зарчим руу шилжих ёстой. Мөн бүтээгдэхүүний чанарт анхаарах шаардлагатай байна. Ингэж байж аюулгүй, найдвартай байдал бий болно.

Зарим ШТС-ууд хязгаартай олгож эсвэл зөвхөн карттай иргэдэд шатахуун олгоно гэх асуудал дээр, "Үнийг төрөөс тогтоож, хатуу барьж байгаа нь эргээд сөрөг үр дагаварыг бий болгож байна.  Нэг талдаа энэ бол худалдааны маркетинг яваад байна. Бидний зүгээс тэг ингэ гэх асуудал байхгүй. Харин түгээлтээ нэмэгдүүлж, хангалтаа сайжруул гэж байгаа юм" гэх хариултыг өгөв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-18 202.9.40.178

СодМонгол, Шунхлай, Тэс, петровис өгөхгүй тууз татаад оруулахгүй бна лээ, харин арийн хаалгаар бусад машинд тусад нь өгч байна лээв Оросийн колонк оруулах цаг нь болжээ. Чадамжгүй юмнуудийг зайлуулаад газраа чөлөөлж авсан нь дээр шүү

Avatar

АА 2025-11-18 202.9.40.178

Шатахуун өгөхгүй байгаа колонкуудаа хөөж явуулаад оронд нь Оросын колонк байрлуулаачээ!!!

Avatar

Иргэн 2025-11-18 202.179.22.206

Энэ гөлөгнүүд одоо Оросод очоод үзчихсэн юм шиг л худлаа яриад байх юм. Уул уурхайн яманд дүүрэн карманы хулгайч, цүнх баригч нараар дүүрсэний илрэл. Ажил хийж мэдэхгүй ийм гөлөгнүүдийг аваачих газар нь хийж шалгуулах хэрэгтэй. Дашпүрэв ядаж яамныхаа гадна талын сааданд байгаа Гондоом, шилэн оймс, дотуур хувцаснуудаа цэвэрлээд наад ажлаа хүлээлгэж өг чамд монгол улсын нефт хамгамжийн ажил дэндүү томдоно

Avatar

Зочин 2025-11-18 103.212.116.121

Худлаа ярихаараа л баахан тоо хэлж бусдын толгой эргүүлдэгийг бүгд мэдэх болсон. Ойрын хэдхэн хоног ШТМ-үүдэд бензиний хомсдол байгааг биеэрээ очиж мэдээд байхад л ингэж яриад байх юм. Төрийн албыг бузарлаж байна даа эд. Ямар юмны бодлого боловсруулдаг яам. Бензиний үнийг дагаад улс даяараа бусад үнэ өсдөг гэж махан толгой Саад цэргүүд нь мэддэг юм болов уу…

Avatar

Нэргүй 2025-11-18 202.131.232.102

50 % oros 50% hyatad bolgomoor um yadaj

Avatar

СОД МОНГОЛ ШТС 2025-11-18 202.55.188.81

СОД МОНГОЛ ШТС АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ШАТХУУН ӨГӨХГҮЙ НОВШИРЧ БАЙНА

Avatar

Нэргүй 2025-11-18 103.212.118.247

Ингээд худалаа яриад эхлэхээрээ л бинзен тос болохоо больчихсон байдаг юм. Бид ийм худал яриаг олон удаа сонослоо шүү дээ.

Avatar

Иргэн 2025-11-18 66.181.179.73

Ажлаа мэддэггүй иймэрхүү орон тооны бөглөөсийг зайлуулж,чадвартай хүн тавилдаа.

Avatar

Нэргүй 2025-11-18 66.181.188.15

Нөөцлөх саваа бэлдээчээ.

Avatar

Зочин 2025-11-18 202.21.103.139

Амьдралыг мэдэхгүй, тасарчихсан дарга нар. Та нарын худлаа ярьдгийг ард түмэн мэднэ.

Avatar

хүннү 2025-11-18 122.201.31.182

Өчигдөрөөс эхлээд шатхуундаа очерлож эхэлсэн даргаа!!!

Avatar

Нэргүй 2025-11-18 202.70.33.164

Үнэ нэмэгдсэн шүү дээ

Avatar

Бодит байдал 2025-11-18 103.57.92.96

шатахуун байхгүй бол машин унахаа боль,сүртэй гэдэг нь! машин унахгүй бол үхэх нь үү, юм үзээгүй цамаан амьтад

Avatar

М.Амар настан. 2025-11-18 66.181.179.73

Дамдиннямын бууны нохой юу.ЧИ

Avatar

Худал 2025-11-18 202.9.46.97

Дандаа яриа бодит байдал зөрнө.

Avatar

Нэргүй 2025-11-18 45.117.35.50

өгвөл өгөөч ямар яршигтай юм. эрлэгт очиж шүүлгэ.

Avatar

зочин 2025-11-18 192.82.64.153

хэдэн сар л гачигдалд оруулж худлаа ярьж байна даа , чаддагт нь ажлаа өгөөд зайлаачээ

Avatar

Мөөгий 2025-11-18 202.21.126.154

Худлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж