Газа: Трампын 20 зүйлт төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөвшөөрөв

Газа: Трампын 20 зүйлт төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөвшөөрөв

Газа: Трампын 20 зүйлт төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөвшөөрөв

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Газын зурваст энх тайвныг тогтоох 20 зүйлт төлөвлөгөөг хүлээн зөвшөөрлөө. Тогтоолыг Их Британи, Франц, Сомали зэрэг 13 улс дэмжиж, Орос, Хятад түдгэлзжээ. Харин эсэргүүцсэн улс байхгүй.

Газын зурваст Олон улсын тогтворжуулалтын хүчин байршуулах тухай тус 20 зүйлт төлөвлөгөөнд тусгасан. АНУ-ын мэдээлснээр үүнд хувь нэмэр оруулах саналыг хэд хэдэн улс тавьжээ. Олон улсын тогтворжуулалтын хүчин нь хилийн бүс нутгуудыг аюулгүй болгох, Хамас зэрэг төрийн бус зэвсэгт бүлэглэлүүдийг бүрэн зэвсэггүйжүүлэх, үйл явцыг хянахын тулд Израиль, Египетийн хүчинтэй хамтрах зэрэг үүрэг гүйцэтгэнэ. Хяналтын үйл явцад шинээр сургагдсан Палестины цагдаагийн хүчин ч бас оролцох аж.

Түүнчлэн Газын сэргээн босголтын санхүүжилтийг Дэлхийн банкны дэмжлэгтэй итгэлцлийн сангаас гаргах тухай дурджээ.

Энэхүү төлөвлөгөөг батлах нь гал зогсоох чухал алхам гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн төлөөлөгч мэдэгдсэн ч Хамас үүнээс татгалзаж буй. Уг тогтоол нь палестинчуудын эрх, шаардлагыг хангаж чадахгүй гэж Хамас үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж